Birthday

1.4K 219 16
                                    

"Чамд найз залуутай болох бодол байгаа юу?"

"Айн" гэхэд тэр санаа алдаад "Юу ч биш дээ" хэмээгээд урд гаран алхав.

"Хөөе Жэмин, чамд ч бас найз охинтой болох бодол байхгүй юм уу? Угаасаа тийм юмаар ч яах юм тийм ээ?"

Жэмин алхаагаа зогсооход нь би түүн рүү хартал тэрээр үнэхээр ширүүн харцтай болсон байлаа.

"Кан Суён чи үнэхээр ийм тэнэг юм уу? Эсвэл мэдэхгүй царайлаад байгаа юм уу?" гэх ширүүн дуунаар нь цочин "Ю-юу яриад байгаа юм?" гэлээ.

"Ийм илт байхад! Ахх ядаргаатай юм. Чи Жэхён ахынхаа үдэшлэг дээр очсон орой надад юу гэж хэлснээ санаж байна уу!"

Намайг толгой сэгсрэхэд тэр нүдээ эргэлдүүлээд "Март даа" хэмээн намайг орхин хурдан хурдан алхсаар явахад нь би түүний араас харсаар хоцров.

Яана аа юу хэлчихсэн юм бол?

Шөнөжин Жэмин-ы хэлсэн үгс толгойд эргэлдсээр үүр цайлгав. Ахх өнөөдөр төрсөн өдөр байхад миний энэ байж байгааг!

Усанд орчхоод утсаа нээтэл ангийн хэдэн хүүхдүүдээс мэнд хүргэсэн зурвас байв,

Өглөөний цайгаа ууж байтал ээж залгалаа.

"За сайн уу миний охин, төрсөн өдрийн мэнд хүргэе, аав ээж хоёр нь хайртай шүү, одоо дансанд чинь мөнгө хийх болохоор найзуудтайгаа гоё тэмдэглээрэй за юу?"

"Заа би ч бас хайртай шүү, наана чинь шөнө болж байгаа биз дээ эртхэн амар"

Утсаа тасалсны дараа дансанд мөнгө орсон мэдэгдэл ирлээ.

За юу өмсөх вэ? Нүүрээ будуулах хэрэгтэй юм байна.

Шүүгээгээ ухаж байтал Жисон залгах нь тэр

"Аа байна уу Жисон-аа өнөөдөр ирнэ биз дээ? Онгоц чинь хэдээс хөөрөх юм?"

"Уучлаарай хувийн асуудал гараад очиж чадахаа больчихлоо, төрсөн өдрийн мэнд хүргэе Суён-аа, найзыгаа үнэхээр уучлаарай"

"Зүгээр дээ, асуудлаа зохицуулаад хурдан ирээрэй"

Жисон-ыг утсаа тасалсны дараа хүндээр санаа алдлаа.

Нөгөө хэд хүртэл залгахгүй.

Өчигдөр Жэмин уурлачихсан болохоор түүн рүү залгаж чадалгүй Рэнжүн руу залгалаа.

"Рэнжүн-аа миний төрсөн өдрийг мартчихсан хэрэг үү? Яагаад ирэхгүй байгаа юм бэ?"

"Өө уучлаарай би Хятадад байна аа, аавын компани дээр асуудал гараад. Үнэхээр уучлаарай Суён-аа, очоод бэлэг өгье за"

Deep of my heart || NJM [Completed]               Where stories live. Discover now