Hate you Na Jaemin

1.7K 254 10
                                    

Сургуулийн хонгилоор явж байхад урдаас Хэчан ирж байгаа харагдана.

Би Жэмины гараас татаад "Яана аа Хэчан байна, яах уу?" гэхэд тэр намайг урагш түлхээд "Зүгээр уулз, найзууд байя гээд хэлчих" хэмээхэд нь би түүн рүү хараад "Хэдэн мэдрэмжгүй төмсөө яая гэж байхад дахиад мэдрэмжгүй юмтай найз болж яах юм?" гэлээ

Бид хоёрыг ийн хэлэлцэх хэрэлдэх хоёрын хооронд ярьж байтал Хэчан аль хэдийнээ урд ирчихсэн байв.

Тэрээр ар дагзаа илээд "Нөгөө Суён-аа хоёулаа цаашдаа найзууд байж болох уу? Бас та хоёрыг үерхдэг гэдгийг мэдсэн" хэмээхэд нь би уулга алдлаа

"Хэн чамд намайг ийм юмтай үерхдэг гээд хэлчхэв?" гэхэд Жэмин миний урдуур орон" Тийм ээ бид хоёр үерхдэг, тийм болохоор цаашдаа Суёнтой найзууд байвал надад таатай байна" гэлээ

Хэчаныг явсны дараа би Жэмины гарыг цохиод "Яаа юун үерхэх вэ?" гэхэд тэр өөдөөс малийгаад "Ирээдүйд үерхэхээс хойш эртхэн зарласан нь дээр биз дээ" хэмээлээ.

Үргэлж ингэдэг. Догдлуулах үг хэлчхээд юу ч болоогүй юм шиг инээдэг тэнэг.

Хичээл орох хонх дуугарах үед бид хоёр анги руу явлаа.

Тэрээр ширээ дэрлэн хэвтэнгээ над руу ширтээд байсанд би түүн рүү муухай хараад "Бас яагаад ширтээд унав аа? Царай муутай гэж шоолох гээ юу?" хэмээхэд тэр хөнгөхөн толгойгоо сэгсрээд цааш харлаа

Юу вэ? Өндийж ирээд хэрэлддэг байсан хүн чинь.

Хичээл таран тартал Жэмин надтай юм ярьсангүй. Бие нь өвдсөн юм байх даа хэмээн байн байн асуусан ч өөдөөс зүгээр хэмээх богинохон хариулт өгөөд байв.

Бас л юм хэлэлгүй цүнхээ үүрсээр гарах гэхэд нь би түүний гараас татаад "Юм чинь ирчихсэн юм уу? Юунд нь уурлаад байгаа юм" гэхэд тэр миний гар луу харж байснаа гараа татаад "Зүгээр гэж хэлсэн биз дээ? Ганцаараа хариарай би Аримтай уулзахаар явлаа" хэмээгээд цааш алхлаа.

Чамайг үзэн ядаж байна Жэмин. Тэгээ тэр чигээрээ яваарай!

-

Гэртээ орж ирээд хувцсаа солин буйдан дээр хэвтлээ. Жэну руу залгадаг ч юм бил үү?

Утас дуугарах үед өнгийн харвал Жэну залгаж байх нь тэр. Сайн хүн санаагаараа гэж.

"Сайн уу Суён аа"

"Сайн чи сайн биз дээ? Санаад байна"

"Хичээлдээ дарагдаад завгүй л байна, гэхдээ чи одоо завтай байгаа юм уу?"

"Юу л байна зав байна"

"Тэгвэл очлоо шүү хувцсаа өмсөөд байж бай"

Би инээсээр утсаа тасаллаа. Жэну байхад хөлдүү Жэмин-ээр яах юм! Муу их зант.

Хувцсаа өмсчхөөд удаагүй байтал хаалга дуугаран "Суён аа" хэмээх Жэнугын хоолой сонсогдлоо.

Би гүйж очин түүнийг тэврээд "Яаа чи муу гуйлгаж байж л эгчдээ харагддаг болжээ! Зөндөө их амттан авч өгөөрэй" хэмээхэд тэр инээн үсийг минь сэгсийлгээд "Ойлголоо том эгч гуай" гэв.

Бид хоёр нэг кафе орон амттан захиаллаа.

Жэну урууланд минь наалдсан кремийг арчаад "Жэмин та хоёроор юу байна" хэмээв.

Би нүүрээ үрчийлгэн "Ярих ч юм биш. Охин харлаа Суён баяртай болсон. Дээрээс нь өнөөдөр гэнэт сонин аашлаад юм ч дуугарахгүй яваад өгчихнө лээ. Их зантай амьтан"

"Байнга л муудаж байх юм. Нөгөө гуравтайгаа холбоо барьсан уу?"

"Мэдэхгүй ээ намайг бараг мартсан байх өө тэр гурав"

Тэр намайг шоолон инээлээ.

"Манай Суён ч мартагдаж байгаа юм байна даа"

"Битгий эмзэг сэдэв хөндөөд бай"

-

Орой болтол Жэнугээр баахан амттан авхуулж, саравчинд суун элдвийг ярьсны эцэст харицгаахаар боллоо.

Тэрээр намайг гэрийн гадаа хүртэл хүргэж өгөн "Сайхан амраарай, дараа уулзъя" хэмээгээд цааш алхлав.

Гэр лүүгээ орон гэрлээ асаахдаа золтой л зүрхээр явчихсангүй.

"Ямар чөтгөр нь вэ? Ийм орой юу хийж байгаа юм"

Жэмин над руу нухацтай хараад "Саяны залуу чинь хэн юм?" хэмээх нь тэр.

Жэминээр тогломоор санагдаад "Саяхан танилцсан залуу, яасан? Арымаа хаана орхичихсон болоод энд байж байгаа юм?"

"Новш гэж Суён тоглох хэрэггүй би чамд санаа зовоод байна! Дөнгөж танилцсан залуутайгаа яаж ийм орой хүртэл цуг байж чаддаг байна аа!"

"Бурхан минь яагаад над руу орилоод байгаа юм? Ойрын үед чи үнэхээр их өөрчлөгдөж байна шүү!" хэмээхэд Жэмин чимээгүй хаалга руу зүглэв.

Тэрээр гутлаа өмсөн гарахдаа "Харин чи л өөрчлөгдөөд байгаа шүү" хэмээгээд хаалга саван гарлаа. Тэнэг Жэмин!

Deep of my heart || NJM [Completed]               Where stories live. Discover now