Friend's party

1.2K 179 12
                                    

Аль хэдийн арван хоёр сар болжээ. Удахгүй төгсөх ангийн шалгалтууд эхлэнэ. Жэмин болон бусад маань гэртээ амьдрах болсон.

Амьдрал урьдынх шигээ л үргэлжилж байна даа. Хэчан бид хоёр илүү дотно болсон. Жэмин их уурласан ч удалгүй зүгээр болсон доо. Тэнэг хүүхэд юунд нь уурладаг байна аа.

Рэнжүн өмнө нь бид нарт танилцуулж байсан Сэна хэмээх охинтой үерхэж байгаагаа бид нарт хэлсэн.

Харин Жэну сургуулиа төгсөөд гадаад руу явахаар төлөвлөж байгаа. Жэмин бид хоёр нэг их сургуульд орохын тулд хичээж байна даа.

Чонло Жисон хоёрыг мэдэхгүй ээ. Өдөржин компьютер тоглоом тоглосон хүмүүс.

Өнөөдөр амралтын өдөр тул хийх юм олдохгүй буйдан дээр хэвтэж байтал Жэмин ороод ирэв.

"Босооч босооч. Юу хийж байгаа юм"

"Хэвтэж байна, харахгүй байна уу?" хэмээхэд тэр миний хажууд ирэн суулаа.

"Юу хийх вэ хоёулаа?" би босон түүнийг налаад

"Харин тийм ээ. Ерөөсөө хичээлээ хийх үү?" гэхэд тэр ярвайгаад

"Ганц амралтын өдрөөрөө хичээл хиймээргүй байна аа. Нөгөө хэдийг дуудъя" хэмээхэд нь би толгой дохиод гараас нь атгалаа.

Байнга дулаахан байж байх юм гар нь.

Удалгүй өнөөх хэд шуугилдсаар орж ирэв.

"За юу хийх юм? Гадуур гарах уу? Цэцэрлэгт хүрээлэн орох уу? Хоол хийх үү?"

Чонло ийн хэлээд миний хажууд суухад нөгөө хэд нь цуварсаар буйдан, сандал зэрэг дээр суув.

"Өнөөдөр бүгдээрээ хонох уу? Найзуудын үдэшлэг!"

Рэнжүн зальтай харсаар ийн хэлэхэд би зөвшөөрөв.

Удахгүй их сургуульд ороод завгүй болох юм чинь сайн хөгжилдье.

Бид хэд дэлгүүр гаран амттан авлаа.

Гэртээ орж ирээд газар даавуу дэвсэн зочны өрөөнийхөө гэрлийг шаргал өнгөтэй болгоход сайхан орчин бүрдэв.

Бид хэд тойрон суугаад элдвийг ярьцгаалаа.

Жэну инээгээд "Анх Суён-той яаж танилцаж байснаа санаж байна уу?" гэлээ.

Чонло гараа өргөн "Бага сургуулийн хоёрдугаар ангид анх шилжиж ирээд Суён-той сууж байсан юм. Аймар айдаг байсан шд. Ядаж байхад би их намхан Суён том биетэй. Нэг өдөр дээд ангийн хүүхдүүдэд дээрэлхүүлж байхад Суён цаанаас ирээд "Яг одоо явахгүй бол үхсэн гэж мэдээрэй" гэхэд нөгөө хэд чинь шууд зугтчихсан. Тэгээд Суён намайг цохингуутаа "Юундаа дээрэлхүүлээд байдаг юм, зодолдооч" гээд загнаж билээ. Тэгээд л найзууд болсон доо хэмээхэд Жэну Рэнжүн хоёр санав бололтой толгой дохилоо.

Deep of my heart || NJM [Completed]               Where stories live. Discover now