Yes!

1.4K 211 22
                                    

"Чи яах гэж ирсэн юм?" Жэмин хөмсөг зангидсаар ийн асуухад би шүлсээ залгиад урд нь очлоо.

Ахх яг ингээд тулахаар үнэхээр хэлэх гэснээ мартдаг юм байна.

Би арагшаа хараад "Та хэд түр гарч байгаач" хэмээхэд тэд эрхий хуруугаа гозойлгосоор гарлаа.

Би хоолойгоо засаад түүний хажууд суув.

Жэмин одоо ч над руу хөмсөг зангидан харах бөгөөд би хоолойгоо засаад "Ө-өчигдөр хэт балмагдаад кхм би ч бас чамд сайн, чамайг надад сайн гэхээр үнэхээр гайхсан тоглож байгаа юм болов уу? ч гэж бодсон, үнэхээр төсөөлөөгүй тэгээд кхм би з-зөвшөөрч б-байна" гэхэд тэр ойлгов бололтой инээгээд намайг тэвэрлээ.

Удалгүй тэврэлтээ салгаад хоолойгоо засахад нь түүн рүү харвал нүүр нь ув улаан болчихсон байлаа.

Хэсэг хугацаанд эвгүй байдал үргэлжилсний эцэст тэр ам нээв.

"Б-би ч бас хэт тулгачих шиг болсон. Гэхдээ үнэхээр баяртай байна" гээд инээхэд нь би өөдөөс нь инээмсэглэв.

Удалгүй бид хоёр хоорондоо харц солилцоод чимээгүй гэтсээр хаалга онгойлгоход нөгөө дөрөв чинь тэр эрчээрээ унах нь тэр. Тэнэг амьтад шүү.

Жисон духан дахь хөлсөө арчаад "Ашгүй нэг юм учраа оллоо, цаг орой болчхож явцгаах уу?" хэмээхэд нь бүгд зөвшөөрлөө.

Жэмин хувцсаа өмсөөд намайг хүргэж өгөхөөр болов. Ууг нь хоёрхон байшингийн цаана байдаг юмсан.

Одоо ч ичих догдлох зэрэгцэх бөгөөд нэг л эв хаваа олж өгөхгүй байв. Шал тэнэг юм найман жил зодолдож бараг л цуг усанд орох нь холгүй байдаг байсан байж.

Жэмин миний гараас атгаад "Өмнөх шигээ байцгаая гэхдээ бие биенээ ил хайрлаж" хэмээхэд нь би зөрүүлэн атгаад "Би жоохон л ичсэн гэхдээ гоё байна"

Гэрийн гадаа ирэхэд гэнэт л салмааргүй санагдчихав.

"Яах вэ явмааргүй байх юм" Жэмин ийн хэлэхэд нь би инээгээд "Ойролцоох саравчинд жоохон суух уу?" гэхэд тэр толгой дохилоо.

"Тэгэхээр надад хэзээ сайн болсноо ярих уу?" гэхэд Жэмин миний үсийг чихний араар хийгээд "Бүгдийг нь ярьж өгөх болохоор томоотой сонсож байгаарай" гэлээ

"Ммм тэгэхээр дунд анги хүртлээ найзын нүдээр хардаг байсан. Чи угаасаа их аймар охин байсан шд, Бид тавыг барьж авч зодоод л, ахлах ангид ордог жил хамаагүй эмэгтэйлэг болсон байсан ч бас л найзаа хэмээн бодсон магадгүй түрүү жилээс эхлэн өөрийнхөө сэтгэлийг мэдсэн юм болов уу? Ингээд хажууд минь байгаа болохоор үнэхээр аз жаргалтай байна. Одоо харин чи ярь" гэхэд нь би инээн түүний мөрийг налаад "Би чамайг хамаагүй удаан хайрласан бололтой. Гуравдугаар ангидаа мөргөчхөөд уйлахдаа, манай анги бас хөршүүд гэдгээ мэдээд баярлахдаа, өвдөх үед минь хажууд байдаг үеүдэд, үсийг минь илээд инээмсэглэдэг тэр мөчүүдэд би чамд хайртай болсон байх"

Жэмин миний гараас атгаад "Ийм нандин охиныг гомдоомооргүй байна, бүх зүйлийг маш удаанаар хийж, хамтдаа байх бүх мөчүүдээ хайрлах болно"

-

Тэрээр гэрийн гадаа ирээд миний духан дээр үнсэн "Сайхан амраарай маргааш уулзъя" хэмээв.

Би хацраа дараад "Сайхан амраарай" гэхэд тэр далласаар цааш алхлаа.

Хаалга онгойлгон орох гэж байтал Жэмин дуудав. Эргэж харвал тэрээр хоёр гараараа зүрх хийгээд "Хайртай шүү Суён-аа" гэлээ.

Ахх хүн ичээчих юм

"Б-би ч бас"

A/n: Аааа би энд догдолж үхлээ хаха,

Deep of my heart || NJM [Completed]               Where stories live. Discover now