I love you!

1.5K 222 17
                                    

Жэмин өнөөдөр үнэхээр царайлаг харагдаж байв. Угаасаа царайлаг л даа.

            (Би зүрхээр яваад өгье!😝💚)

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

(Би зүрхээр яваад өгье!😝💚)

Тэрээр гартаа хайрцагтай зүйл барьсан байх бөгөөд догь гэгч нь алхсаар миний урд ирэн өнөөх хайрцагтай зүйлээ өглөө.

"Төрсөн өдрийн бэлэг"

Нээж үзвэл дотор нь хүзүүний зүүлт байв. Жижиг хэрнээ чамин шигтгээтэй байх бөгөөд хичээл амрахын өмнө Жэминтэй дэлгүүрт хараад авмаар байна гэсэн зүүлт мөн байлаа

Би түүнийг тэврээд "Зөндөө их баярлалаа" гэхэд Жэмин хоолойгоо засаад толгой дохив.

Харин нөгөө хэд бие биенээ цохин инээлдэж байлаа.

-

Ийнхүү бид хөгжилдөн, кино зэргийг үзсэний дараа Рэнжүн "Үнэн эсвэл шийтгэл тоглоё" хэмээхэд нь бид дэмжин тоглохоор болцгоов.

Газар даавуу дэвсээд тойрон сууцгаалаа.

"Өнөөдөр миний өдөр болохоор шийтгэл болон асуултыг би хэлнэ шүү" гэхэд тэд зөвшөөрцгөөлөө.

Рэнжүн голд шил эргүүлэхэд Чонло дээр таарав.

"Ээе за үнэн эсвэл шийтгэл"

"За үнэнээ хэлье" хэмээхэд нь би зальтай инээгээд "Анхны хайрынхаа нэрийг хэл гэлээ.

Тэрээр бид нарт огт анхны хайрынхаа тухай ярьдаггүй тул энэ яг таарсан асуулт.

Чонло хүзүүгээ илээд "Чи шд, битгий буруугаар ойлгоорой анх хоёрдугаар ангидаа чамтай танилцаад сайн болж байсан юм яахав хүүхдийн шохоорхол л байсан" гэв.

Би түүнийг нудраад "Ооё би бас хүний анхны хайр болдог л юм байна"

Рэнжүн дахин шил эргүүлэхэд өөр дээр нь таарлаа.

"Ахх за шийтгэл"

"Экс рүүгээ f*ck you гэж явуул"

"Чи одоо яасан муухай шийтгэл өгдөг юм?" гэхэд нь би зальтай инээгээд "Биелүүлэхгүй бол хоер аягыг уух болж дээ" хэмээгээд аягатай шар айргийг өргөлөө.

Шар айраг бол Рэнжүний сул тал, тэр ганц аягыг уугаад согтчихдог юм.

Рэнжүн нүдээ эргэлдүүлээд хэд хоногийн өмнө салсан найз охин руугаа "F*ck you* гэж явуулаад надад харууллаа.

Дараагийн шил над дээр таарчхав.

Би нүдээ эргэлдүүлээд "Үнэн" гэхэд Жисон хорон инээгээд "Шохоорхдог хүн байгаа юу?"

Би нүднийхээ булангаар хальт Жэмин руу хараад "Байгаа" хэмээв.

"Хэн юм?" Жэминыг ийн хэлэхэд би мөрөө хавчаад "Ганц л асуулт асууна" гэлээ.

Намайг шил эргүүлэх үед Жэмин дээр таарав.

"За үнэн эсвэл шийтгэл?"

"Үнэн"

Би хоёр алгаа үрээд "За юу асуудаг юм билээ? Аан утасны чинь дэлгэцэн дээр байдаг зургийн эзэн хэн бэ?" гэхэд Жэмин хэсэг чимээгүй байсны эцэст утасныхаа кодыг тайлан надад харуулаад "Чи" хэмээв.

(Би энд догдолж байна!)

Яахаараа миний зураг байдаг бил ээ?

"А-айн" гэхэд Жэмин юм хэлэлгүй босоод над руу гараа сунгалаа. Гайхан нөгөө хэд рүү харвал тэр хэд ч бас босон зогсоод намайг бос хэмээн дохив.

Жэмин хоолойгоо засаад " Ашш хэлэх гэсэн юмаа мартчихлаа" гэснээ халааснаасаа нэг цаас гаргаж ирэн хараад буцааж хийн "Тэгэхээр би чамд сайн Суён"

Нөгөө хэд орилолдон алга ташихад би сандран "А-айн" гэлээ

"Тэнэг охин. Чамд сайн гээд байна, хэзээнээс гэдгээ мэдэхгүй ч чамд үнэхээр сайн, харах болгонд догдолж гараас чинь атгаад тэвэрмээр санагддаг, өөрт чинь хайртай гэдгээ ойлгуулах гээд байхад чи ойлгохгүй байсан биз дээ. Чамайг ч бас надад сайн гэдгийг мэдэж байна"

Хэтэрхий шулуухан хэлчихсэнд нь бантан хоолойгоо заслаа. Жэмин надад сайн гэсэн үү?

"Гэхдээ яаж чамд сайн гэдгийг мэдсэн юм? Би хэнд ч хэлээгүй юмсан" гэхэд тэр миний гараас атгаад "Чи үдэшлэг дээр архи уугаад согтсоныхоо дараа хэлсэн" хэмээв

flashback

Удалгүй Жэну угаалгын өрөө орохоор явахад нь би ч бас Жэминд ууралсан уурандаа нэг аягийг аваад уучхав.

Гашуун амт хоолой зуран ороход би ярвайлаа. Яаж ийм заваан юмыг уудаг байна аа?

Гэж бодсон ч хэдийн гурван аягийг уучихсан байлаа.

Удалгүй толгой эргэж бүх зүйлс хоёр болж харагдаад өөрийн эрхгүй инээд хүрээд эхлэв.

Би Жэмин руу хараад "Чи ёстой өөдгүй гэдгээ мэдэх үү? Би ер нь яаж яваад чам шиг ийм муухай амьтанд сайн болчихдог байна аа" гээд зогьсуулан "Зөндөө гомдож байна за юу! Би ч бас шархалдаг шдээ. Чамтай найзууд болохоор сэтгэлээ татаж авах гэж хичээсэн за юу! Г-гэхдээ тийм их хайртай болчихсон байхад"

Жэмин над руу нүдээ томруулан харахад би дахин юм хэлэх гэсэн ч Жэну ирлээ.

flashback end

a/n: за мэдэхгүй ээ!🙈 догдолсондоо болоод дахиад шинэ хэсэг биччихлээ! Яана аа ёооё юу ч болчхов.

Deep of my heart || NJM [Completed]               Where stories live. Discover now