Ep1- Baby, don't cryeee!♥️

6.2K 240 48
                                    

Sydney, Australia 22:42PM.

Ширүүн харцтай царайлаг эр халаасандаа гараа хийчхээд цонхоор харж байлаа. Тэр үнэхээр ууртай байх агаад утас руугаа байн байн харж байлаа. Тэгээд өмнөх үйлдлээ давтан "Bebeeee✨🥰" хэмээн хадгалсан дугаар руу залгатал утас нь дахиад л авахгүй байгаад уур нь улам бүр хүрч дараа нь утсаа чангаар атгаад шүдээ зуув.

Арван минутын дараа залуу нүүрээ гарын шуугаараа даран орон дээрээ хэвтэж байтал хаалга дуугарсаар хүн орж ирэхэд тэр хөмсгөө улам бүр зангидлаа.

"Baby, би ирлээ!" гэж найз охин нь цоглогоор дуугарахад Fash өндийгөөд суулаа.

"Чи надад руу нэг ч залгасангүй!, Ella!"

Ella-д найз залуугийн хоолой их ширүүн сонсогдож хийж байсанд үйлдлээ зогсоолоо. "Babe, яагаад уурлаад байгаа юм бэ?"

Fash маш их цухалдаж байсан учраас гэнэтхэн Ella руу хашхирч орхих нь тэр. Урьд нь хэзээ ч Ella хэлэлгүй гадуур гарч байгаагүй бөгөөд аюултай ажил хийдэг найз залуу нь түүнд маш их санаа зовж байсан учраас өөрийн мэдэлгүй орилсон нь энэ байлаа.

"Чи хаана байсан юм бэ? Би чам руу арван дөрвөн удаа залгалаа. Чи утсаа нэг ч авсангүй!"

Ella цочирдож нүдээ тормолзуулан цавчлаад "Би гарсан шүү дээ" гэхэд Fash нүдээ эргэлдүүлэн мөчөөгөө өгөлгүй түүн рүү бараг л орилж байх ажээ.

"Би чамайг гарсныг мэднэ ээ. Яагаад утсаа авахгүй байсан юм? Чи надад хэлж болох байсан, Ella! Чи яагаад намайг бодсонгүй вэ? Үнэхээр аюултай байж болох бай.." Ella юу ч хэлэхгүй түүний хэлэхийг сонсож байгаад гэнэтхэн нүдэнд нь нулимс хуран уйлж эхлэв.

Fash үүнийг хараад өнөөх ширүүн харц нь хормын дотор өөрчлөгдөж, сандран босч очоод Ella-г аргадах гэлээ. Бяцхан найз охиныхоо нулимсыг харсан Fash яахаа мэдэхгүй шуудхан уруулаа унжуулах нь тэр.

"Baby, don't cryeee! Намайг уучлаарай. Үгүй ээ, битгий уйлаач дээ" гэсээр яг л жижигхэн охинтой ярьж байгаа юм шиг хэлээд үсийг нь иллээ.

"Айлгасанд уучлаарай. Би чамд үнэхээр их санаа зовлоо. Хэн нэгэн чамайг аваад явчихвал би яах юм?"

Fash найз охиныхоо уйлж байгааг харах дургүй. Өөрөөсөө холдуулах тун дургүй. Аминаасаа илүү хайртай найз охиноо гэмтэж бэртэх ялангуяа өөрийнх нь дайснууд аваад явчихвий, барьцаалахвий гэхээс үнхэлцэгээ хагартал айдаг билээ. Тэр ч утгаараа үргэлж хамт байвал тэр Ella-г хамгаалж чадна шүү дээ.

"Baby, намайг уучлаарай. Хэлэлгүй гадуур гарсанд уучлаарай. Дахиад тэгэхгүй ээ" хэмээн Ella эгдүүтэй нь аргагүй хэлээд нусаа татахад Fash-ийн сэтгэл амарч найз охиноо өөр рүүгээ татаад цээжиндээ тэвэрлээ.

Fash Ella-гийн урт зөөлхөн үсийг илээд санаа алдав. "Миний ухаантай охин. Дахиж битгий тэгээрэй. Би чамгүйгээр амьдарч чадахгүй. Үгүй ээ, амьдрахыг хүсэхгүй байна"

- - - - - - - - - - -
А.Мишээл 2020.07.02💙

Ийм хөөрхөн найз охиндоо өөрөөсөө ч илүү хайртай mafia boss bf-ийн тухай story эхэллээ🤍 Fash надад бүр аймар таалагдаад тэгээд өөр дүрээр өөрчлөх гэсэн ч толгойд Fash маань л эргэлдээд болдоггүй дээ. Сэүнээр бичих гэсэн чинь нэг л толгойд буухгүй байлаа даа.

Ингээд миний анкны kpop дүргүй story орж байгаа юм байна. TikTok star-аар өгүүллэг бичиж байдаг би нээрээ үнэн бадрангуй хүн юм аа кк. Та нар намайг дэмжээд өгвөл Fash-ийн mafia bf pov маш олон бичлэг байгаа болохоор би ёстой оруулаад л байна шүү дээ.

Аймар царайлаг байгаа биз дээ? Ёооё зүрх рүү цөм шаагаад ороод ирдэг юм даа💙😂

Cute Mafia Boss | completedWhere stories live. Discover now