17-р хэсэг

Comincia dall'inizio
                                    

Ээж надаас хөндийрөн: Тэгээд хоёр жилийн хугацаанд юу хийсэн яасан талаараа ярихгүй юм уу? Инү хаана байгаа юм яагаад авч ирээгүй юм? Би ганц зээгээ харахыг ямар их хүслээдээ! Хэнтэй адилхан бэ? Аавтайгаа юу чамтай юу?

Аав гэдэг үгийг сонсоход л хоолой зангиран тэр хүнийг яажшуухан байгаа бол гэсэн бодол толгойд эргэлдэнэ... Намайг мартаад мөрөөдөлдөө хүрсэн байх тэгэх хэрэгтэй юмсан...

Би инээмсэглэн: Инү-г харах хүн байхгүй шүү дээ... Тэгээд үлдээгээд ирсэн.

Ээж үл ялиг хөмсгөө зангидан: Яг одоо авч ирцгээе! Би би хараад байж болно ш дээ... Чи хүүгээсээ хол байх юм бол ээжийнхээ хоёр жилийн гашуун зовлонг амсан тиймээс Инү-г авчирцгаая! Бас чи их сургуульд орсон гэсэн юм чинь ээж нь өөрийнхөө овгоор Инүгийн ээж нь чи биш би боломоор байна.

Би ээж рүү гайхаж харан: Ээжээ...?

Ээж нухацтай царайлан: Сүхён-аа би хүүхдээ зугатаан барин төрүүлсэнд чинь хичнээн их баяртай байна гээч охиноо тийм их зориг тэвчээр гарган гэж бодоогүй! Гэхдээ одоо бол өөр чамайг надаас өөр хүүхэдтэй гэж хүн мэдэхгүй бас би чамайг цаашдаа над шиг ажилд орохдоо ч олигтой ажилд орж чадахгүй ганц бие ээж гэсэн доор цаашдын ирээдүйгээ битгий баллайсаа гэж хүсэж байна.

Би ээжийн яриаг таслан: Гэхдээ ээжээ...?

Ээж: Гуйж байна! Инү хэдий миний хүү, чиний дүү гэж явах ч бидэнтэй л хамт байна шүү дээ! Ммм ээжийнхээ үгэнд ороод Инү-гээ энэ долоо хоногтоо очиж авчирцгаая!

Миний нүдэнд нулимс цийлэгнэн ээжийг тэврээд: Гэхдээ ээжээ би Инүгийнхээ ээж хэвээр баймаар байна. Ээж гэж дуудуулмаар байна шүү дээ!

Ээж үсийг минь илбэн: Энэ удаад л ээжийнхээ үгэнд орчих Сүхён-аа! Ээж нь чамайг бас Инү-гээ бодсондоо л ийм шийдвэр гаргаж байна шүү дээ! Энэ удаад л миний үгнээс битгий зөр!

Ээжтэй шөнөжингөө хоёр жил яаж амьдарч байсан бас Инүгийн төрснөөс нь авхуулаад өдий хүртлэх зургийн цомгийн үзүүлэн оройжингоо инээлдэн үүрээр ээжийнхээ дулаан энгэрт тэврүүлэн унтлаа... Маргааш нь Анна гэлэнмаа руу ярьж долоо хоногийн сүүлээр хүүгээ очиж аван гэдгээ хэлээд сургуульдаа бүртгүүлэхээр Сөүлийн их сургууль руу явлаа...

Сургуулийн захиргаанд очиж төлбөрөө тушаан хичээлээ сонгоод сургуулиас гарч явтал хойноос хэн нэгний танил хоолой нэрийг минь дуудан эргэж харахад...

[Дууссан] Wonderful DayDove le storie prendono vita. Scoprilo ora