Чанёол-Тэр бол хаппи вирус. Юу гэдгийн чи өөрөө энэ хэдэн хоногт ажигласан байх тэр үргэлж инээж ам нь чөлөө завгүй чалчиж байдаг. Бас хүмүүсээр тоглоом шоглоом хийхдээ ч сайн. Бэкхён тэр хоёр нийлвэл тэгээд л ямар ч хошин шог үзэснээс илүү... (инээмсэглэх) Тэр үглэхдээ сайн гэдгийг нь би саяхан л мэдсэн шүү!

Кёнсүү дээр ирэхэд миний нүүрэнд инээмсэглэл тодрон тэрний өхөөрдөм үгс гайхалтай инээмсгэлэл, хайр хүргэм анхаарал халамж гээд л бүгд төсөөлөгдөн хацар минь яагаарсаар хацраа барин: Кёнсүү - Тэр бол...

Хэсү инээмсэглэн: Кёнсүүгийн талаар хэлэхгүй байсан ч болон доо би сайн танина... гэхэд нь би гайхан түүн рүү том нүдлэн харахад тэр Кёнсүүгийн зүг харан инээмсгэлсээр: Тэр багадаа яг л охин шиг байсан! (инээмсэглэх) Би найзуудынхан тухай л мэдэх гэсэн юм! Баярлалаа Сүхён-аа,.. Аан тийн Кёнсүүг найз охинтой болсон эсэхийг мэдэхгүй биз!!!

Би гайхширсаар бас балмагдсаар юу гэж хэлэхээ мэдсэнгүй! Тэр тэгэхээр Кёнсүүг мэддэг байхнээ...

Би шүлсээ залгин: Кён-Кёнсүүг таньдаг хэрэг үү?

Хэсү инээмсэглэн: Манайх гадаад руу шилжихээс өмнө бид найзууд байсан гэж хэлж байхдаа түүний нүүрэнд инээмсэглэл тодрон сагс тоголж буй миний найз залуу болох Кёнсүү рүү ширтэж байлаа... Зүгээр л багын найз гэж байхад яагаад надад ингэж хармын хардах түгшүүртэй сэтгэл төрөн гомдох ч биш уурлах ч биш мэдрэмж төрөөд байгааг ойлгох юм алга... Би Хэсү рүү нэг Кёнсүү рүү нэг харан сууж байтал Кёнсүү бидний зүг харан гараа даллахад

Хэсү инээмсэглэн: Тэр намайг таньсан юм байхдаа гэж хэлээд өөдөөс нь гараа даллаа... Харин би юу хийхээ мэдсэнгүй гайхсаар Кёнсүү руу хараад дотор давчидаад байсан тул Хэсү рүү хүчлэн инээгээд заалнаас гарлаа...

Цагаа тулахаар хүн гэдэг амьтан юу ч хийж чаддаггүй бололтой! Кёнсүүд найз охин байгаа тэр хүн нь би гээд хэлэх гэсэн ч амыг минь скочдоод хаячихсан юм шиг л юу ч хэлж чадсангүй! Би ариун цэврийн өрөө орон нүүрээ хүйтэн усаар шавшин толинд тусах өөртэйгөө: Чи үнэхээр арчаагүй юм Вон Сүхён! Үгүй ээ гэхдээ гэхдээ яг юу гэх ёстой байсан гэж...? Ааашш энэ сонин мэдрэмж юу юм бэ??? Бурхан минь юу ч болоогүй байхад уур хүрээд байгаа чамайг ойлгохгүй байна Вон Сүхён!!! Чи ер нь юу болсон гэж уур чинь хүрч дотор чинь давчидаад байгаа юм??? Ааааа ойлгохгүй байна ойлгохгүй байна юу ч ойлгохгүй байна!!! нүүрээ дахин дахин хүйтэн усаар шавшисаар гүнзгий амьсгаа аван ариун цэврийн өрөөнөөс гарахад Кёнсүү хана налан зогсож байлаа...

[Дууссан] Wonderful DayWhere stories live. Discover now