Би чимээгүй инээмсэглэн сууна...

Кёнсүү: Сүхён-аа???

Би инээмсэглэн: Мммм....

Кёнсүү: Вон Сүхён!!!

Би инээмсэглэн: Мммм.... Яасан бэ Ду Кёнсүү!!! (инээх)

Кёнсүү инээмсэглэн: Би одоо чам дээр очиж болох уу?

Би чимээгүй инээмсэглэн сууна...

Кёнсүү: Байна уу? Хайра байна уу?

Би инээмсэглэн: Ммм байна...

Кёнсүүгийн дуу жоохон цаашаа орсоор: Тэгээд би очиж болох юм уу даа!!!

Би түүнийг өхөөрдөн хайр минь хүрсээр толгой дохин: Мммм

Кёнсүү инээмсэглэн: Яааа Вон Сүхён одоо толгой дохихоо боль! Хүзүү чинь өвдчихөн...

Би тэрнийг яаж намайг толгойгоо тасралтгүй дохиж байгааг минь мэдэснийг гайхан: Чи...

Кёнсүү гэрээсээ гарч байгаа бололтой машины асах дуу гарсаар: Би чиний бүх зүйлийг мэдэж байна... Тиймээс гайхах хэрэггүй! (инээмсэглэх) 10 минутын дараа гараад ирээрэй хайраа!

Би инээмсэглэн: За! гэж хэлээд утсаа таслан угаалгын өрөөнөөс гарахад ээж үүдэнд элгээ тэврэн зогсож байлаа... Миний нүд томрон цочисоор зүрхээ даран: Ээжээ та ингэж хүн цочиохоо болилдоо!!!

Ээж чухал царайлан: Нэг юм үнэртээд л байна даа Вон Сүхён!!!

Би нүдээр эргэлдүүлсээр: Ю-юу юу???

Ээж: Чи сая хэнтэй ярьсан юм? (нүдэн гэрэлтэх) Найз залуутайгаа юу? Ммм юу гэж байна? Санаж байна эсвэл Сайхан амраарай! Хайртай шүү гэсэн үү? Ааа одоогийн залуу хүүхдүүд юу гэдэг юм болоо...

Ээж дахиад л ганцаараа олон таамаг дэвшүүлэн өөрөө асууж өөрөө хариулан зогсоно.... Би ч хажуугаар нь чимээгүй зөрөн өрөөндөө орж дээгүүрээ ноосон цамц өмсөөд гэрээсээ гаран байрны үүдэнд зогсон цаг руугаа байн байн харан: Одоо 1 минут гэсээр инээмсэглэн зогсож байтал урд минь цагаан өнгийн спорт машин ирж зогссоор Кёнсүү цонхоо доош буулган инээмсгэлсээр: Хайраа суучих!

Би инээмсгэлсээр машинд нь орж суухад Кёнсүү өндийж ирэн хацар дээр минь үнсээд: Хаашаа явмаар байна! (инээмсэглэх)

Миний хацар яагааран тэрнийг ийм үйлдэл хийх болгонд зүрх минь цээжнээсээ гарахнуу гэлтэй хурдан хурдан цохилдог хэвээрээ... Би инээмсэглэн долоовор хуруугаараа өвдгөө үрэн сууж байтал Кёнсүү хацарнаас минь зөөлхөн чимхээд инээмсэглэн: Вууааа эгдүүтэй юмаа Вон Сүхён! Чиний энэ төрх намайг хайлуулахнээ (инээмсэглэх) За тэгвэл кафе орж сууцгаая! гэж хэлээд машинаа асаалаа...

[Дууссан] Wonderful DayWhere stories live. Discover now