Би Кёнсүү рүү ширтсээр зогсож байтал Кёнсүү над руу хараад хоолойгоо засан: Яасан? кхммм, Яагаад ширтээд байгаа юм...

Гэтэл хажуунаас хүмүүс алга ташин: Вууууааа ДЕБАК! Ду Кёнсүү чи ч ёстой вуууааа (алга таших)

Бид хоёр хажуу тийшээ харахад Нами Инжү Сэхи 3 амаа жимийн инээхгүйг хичээн, Бэкхён Чанёол Чэн 3 алгаа ташин зогсож байлаа...

Кёнсүү хоолойгоо засан: Хичээлээсээ хоцормооргүй байвал хурдан хоолны заал руу явж цайгаа ууцгаая гэж хэлэн намайг хөтлөн чирэх шахам явлаа... Би түүний ардаас ширтэн түрүүний хийсэн үйлдэл үг болгон намайг гайхашруулж бас хайр хүргэн өхөөрдөм санагдана...
Бид хоёр хоолны зааланд орж ирэн суухад манай хэд ч бас орж ирэн зэрэгцэн суун хөвгүүд хоолоо авхаар явах хойгуур Сэхи Инжү Нами 3 над руу цоо ширтэнэ..

Би бага зэрэг гайхан: Т-та 3 яасан бэ?

Инжү санаа алдсанаа инээмсэглэн: Сүхён би чамд ямар их атаархаж байна гээч!

Би иэээмсэглэн: Юунд тэрэв...?

Нами: Чиний найз залуу вууааа дебак!!! Кёнсүү гаднаасаа тайван дөлгөөн хүн харагддаг хирнээ түрүүний найзын чинь өөдөөс өлсгөлөн чоно шиг л тэр хоёр бүлтгэр нүдэнд нь гал асаж байнаа тэгснээ: (Кёнсүүг дуурайх) Вон Сүхёны найз залуу Ду Кёнсүү!!! Вуууааа (алгаа таших) үнэн күүл...

Инжү утсаа авсанаа: Тэр битгий хэл тэр залуу руу залгалаа: Чи ч гэсэн намайг танин биз дээ асуух зүйл байвал над руу залгаарай! (Кёнсүүг дуурайх) Вуууааа (алгаа таших) Нами бид хоёр чамд атаархсандаа шээс гоожихнээ...

Би инээмсэглэн: Юу вэ та хоёр!!!

Инжү гараа савчуулан: Ани ани нээрээ шүү гэхдээ л цагаанаар л даа гэж хэлэн Намитай High Five хийлээ...
Би хөнгөхөн инээмсэглэн хацар минь ягааран сууж байтал хөвгүүд ч ирж Кёнсүү миний хажууд суун өөдөөс Чанёол Инжү хоёр харж сууна... Гэнэт хоолоо идэх гэж байтал хий огин суудлаасаа босон заалнаас гүйж гаран ариун цэрин өрөө орлоо... Кёнсүү араас гарч ирсэн бололтой охидын ариун цэврийн өрөөний гадна сандарсан байдалтай: Сүхён-аа зүгээр үү? Яасан бэ? Хаа нэгтэй өвдөж байгаа газар байна уу? гэж хэлэхэд би амаа зайлаад нойлоос гаран: Би зүгээрээ жоохон л хий огиуллаа...

Кёнсүү санаа зовсон байртай над руу ширтэн гарнаас минь атгаад: Хоёулаа эмнэлэг явах уу?

Би толгой сэгсрэн: Зүгээр дээ гайгүй байх! Нээрээ хоёулаа хоолоо идсэнгүй! (хошуугаа бага зэрэг унжуулан) уг нь өлсөөд байгаа юмсан гэж хэлэхэд Кёнсүү хацарнаас минь чимхэн: Бяцхан ээж минь хоёулаа явж автомат машинаас юм олж идье гэж хэлэн намайг хөтөлсөөр сургуулийн буланд байх автомат машин дээр ирэхэд йогуртаас өөр олигтой юм байсангүй! Кёнсүү хоёр йогурт аваад надад нэгийг нь задалж өгөөд: Түрхэн энийгээр аргалчих одоо ганцхан цаг болохоор хоёулаа тараад манайд очьё! Би чамд гарынхаа хоолыг хийж өгье гэхэд би баярлан: Вуууаа нээрээ юу? гэнэт бидний анхны болзоо санаанд орон урвуу царайлахад Кёнсүү сандран: Сүхён-аа яасан бэ? Дахиад дотор чинь муухайраад байна уу???

[Дууссан] Wonderful DayWhere stories live. Discover now