Би автобусаа хүлээн сандал дээр сууж байтал Инжү залгаж байлаа...

Би утсаа авсаар: Ммм..

Инжү дуу шуу болсоор: Яааа юу ч хэлэлгүй явчихдаг чинь яаж байгаа юм? Өнөөдөр бидний үзүүлэн тоглолтыг үзнэ гэж амлаа биз дээ!!!

Би санаа алдсаар: Би очиж...

Инжү яриа тасалсаар: Яаа Вон Сүхён ойрд чи чинь яачихаад байгаа юм бэ? Хэзээ ч хэлэлгүй явж байгаагүй хүн чинь!!! Бас шалгалтын хариу гарсан чи хараагүй л биз ийм хурдан сургуулиас гарч явсан хүн! Ямар яаралтай ажилтай болохоороо юу ч хэлэлгүй явдаг юм??? (үглэх)

Сэхи утсыг нь авсаар: Чи яг үнэнээр нь хэлээдэх ойрд яагаад байгаагаа? Бас юу нуугаад байгаа юм? Бид нараас яагаад зугатаад байгаа юм? Юм болвол гөлрөөд суучихдаг чинь юу юм??? Бас 100-с доош оноо авч байгаагүй юу тохиолдсон болоод 98 авч байгаа юм???

Би утсаа чихнээсээ холдуулаад санаа алдсаар эргэн чихэндээ бариад: Сэхи-яа нэг дор ийм их асуулт асуухаар би хаанаас нь эхэлж хариулах болж байнаа!!! Өнөөдөр үзүүлэн тоглолтыг чинь очиж үзнээ тэгээд 4үүлээ манайд хоноё болж байна уу? Тэгээд надад тохиолдоод байгаа зүйлсийг нэгийг ч үлдээлгүй хэлнээ тийм болохоор тийм болохоор битгий уурла ммм!!!

Сэхи тайвширсан бололтой: Яг биз! тэгвэл өнөөдөр тоглолтын дараа дөрвүүлээ танайд хонох болохоор нуугаад байгаа бүхнээ нэгийг ч илдээлгүй хэлээрэй!
Инжү Нами хоёр цаанаас орилсоор: БИД ГУРАВ ЧАМАЙГ АНХААРАЛТАЙ АЖИГЛАЖ БАЙГАА ГЭДГИЙГ БИТГИЙ МАРТААРАЙ! ВОН СҮХЁН...

Би инээмсэглэн: Арассо арассо... Орой уулзъя!

Сэхи инээсээр: За тэгвэл орой Бекхён бид хоёр чамайг очиж авах болохоор бэлдээд байж байгаарай!

Би дугарч ядсаар: Ммм

Сэхи дахин лавласаар: Ойлгосон биз! Хатагтай гоц ухаантан минь!!!

Би инээмсэглэн: Ммм ойлголоо...

Автобус ч ирнэ би утсаа тасалсаар гэрийнхээ зүг явлаа...
Гэртээ ирэн ээждээ хоолыг нь хийж тавиад маргаашынхаа хичээлийн даалгаваруудыг хийгээд усанд орно бэлдсээр Сэхи, Бекхён хоёрыг хүлээж байтал танихгүй дугаараас "Гараад ир!" гэсэн мессеж ирлээ...

Би ч Сэхи, Бекхён хоёрын нэгэн дугаараа сольсон юм байхдаа гэж бодон гэрээсээ гарахад үүдэнд миний төсөөлж байснаас шал өөр хүн угтах нь тэр...

Би том нүдэлсээр: Чи...?

Кёнсүү инээмсгэлсээр: Би чамайг авахаар ирлээ суучих..

[Дууссан] Wonderful DayWhere stories live. Discover now