Тэр гурав миний хажууд ирж суун Сэхи: Бие чинь зүгээр үү? Хаана чинь өвдсөн болоод ганц ч удаа өвдлөө гэж чөлөө авч байгаагүй хүн долоо хоног хичээлдээ ирээгүй юм???

Би муухан инээмсэглэн: Зүгээрдээ маргаашнаас хичээлдээ явнаа...

Инжү миний толгойг барьж үзсээр: Чамд ямар нэгэн юм болж тийм үү?

Би Инжү рүү харан: Зүгээр дээ Инжү-яа! харин сургууль дээр сонин хачин байна уу? Нээрээ Инжү, Нами хоёр шалгалтуудаа хир өгсөн.

Инжү инээмсэглэн: Пшшш яриа булзайруулж байгааг... Сайн өгсөөн сайн өгсөн... (инээлдэх)

Биднийг инээлдэж байтал ээжийн: Охидуудаа хоолондоо! (орилох)

Нами инээмсэглэх: Би танай ээжд ямар их дуртай гээч!
Бид дөрөв ширээнд сууцгаан хооллож байтал ээж: Охидуудаа өнөөдөр та 3 манайд хононо биз дээ 4лээ кино үзэцгээж бас охидуудын яриа яриад л жоохон жоохон vine шимээд л...

Нөгөө 3: (инээлмсэглэх)

Би ярвайсаар: Ээжээ!!! (орилох)

Ээж цочин над руу харсаар: Яааав яаааав?

Би хошуугаа унжуулсаар: Би хүн биш юм уу? 4үүлээ гэдэг чинь юу гэж байгаа юм???

Ээж ярвайсаар: Чи хэзээ бид дөрөвтэй нийлдэг байлаа... Үргэлж өрөөндөө ороод ширээнийхээ урд суучихдаг биз дээ!!!

Би ярвайсаар: Хичээл хийх чинь юун муу байгаа юм? Тэглээ ч ядаж тавуулаа гээд хэлчихэж болдоггүй юмуу???

Ээж хэнэггүй: Чи угаасаа бид дөрөвтэй нийлэх биш тэгж хэлээд яах юм! 4үүлээ л гэсэн дээр...

Би: -_-

Тэр дөрвийн чанга инээлдэх надад тод сонсогдон би ор нь дээрээ очиж хэвтэн: Чввв, намайг дуудсан бол нийлэх л байсан ш д...

Ганцаараа байхад дахиад л тэр шөнө бодогдоод толгой задрахнээ...
Доошоо харан тонгочиж байтал өрөөний хаалга дугаран Нами орж ирлээ...

Нами хажууд минь ирж суусаар: Толгойг чинь өвтгөх асуудал гараа юу? Чи бодож чадахгүй бодлоготой болоход л ингэж бодолд автадгаа мэдэх үү???

Би Нами руу харан муухан инээмсэглэнд: Үгүй дээ зүгээр том асуудал биш!!! (хүчилж инээх) "Үнэндээ миний хувьд үнэхээр том асуудал байна Нами~яа!" Хариуг нь удахгүй олчих байх!

Удалгүй Инжү, Сэхи хоёр орж ирсээр орой болсон болохоор унтацгаалаа...

?:Холлл нээрээ юу?

[Дууссан] Wonderful DayWhere stories live. Discover now