ТӨГСГӨЛ

3.1K 92 24
                                    

Инжон халуун,нойтон алчуураар Жунины духнаас нь урсах цусыг нь арчиж байлаа.Жунин орон дээр хэвтсээр нүдээ анисан байв.Инжон цусыг нь арчин дараа нь хүйтэн усанд базсаар эхэр татаж байв.

Жунин: би з.зүгээр ээ х.хонгор минь...зүгээр л б.буцаанд у.унт даа "гарнаас нь барих"

Инжон: амаа тат,чи зүгээр биш бас би аль хэдийн Сун эмчийг дуудчихсан "хүйтэн хэлэх"

Жунин: гуйя надад битгий уурлаарай

Инжон үргэжлүүлэн цусыг нь арчсаар: зүгээр л амаа татаад битгий ярь

Шөнийн 4:45 цаг минутанд Сун эмч сувилагчтайгаа ирлээ.Жунин мэдэрч байгаа өвчинөөсөө болоод бараг л ухаан алдах шахаж байв.Сун эмч сувилагчдаа Жунины царайг цэвэрлэ гэж хэлсээр түүний бүх зүйлийг шалгаж байв.Эмч түүнийг шалгасаны дараа Жунин аль хэдийн унтан,эмч Инжонд хариуг нь өгч байв.

Сун эмч: эргэлзээгүй ноён Ким зодолдсон байна,ямар ч гэмтэл байхгүй ээ тийм болохоор санаа зовох хэрэггүй,тэр бүрэн сэргэхийн тулд долоо хоног амрах хэрэгтэй бас тэр өмнө нь комд байсан энэ удаа болгоомжтой байх ёстой шүү,таны надад цусаар ханиалгасан тал дээр энэ зүгээр л түүний гэдсэн дэх өвчинөөс болж байгаа гэж бодож байна.Бүх зүйл зүгээр ээ

Инжон: бурхандаа баярлалаа "тайвшран санаа алдах"

Сун эмч: бас хатагтай Ким та жирэмсэн болохоор илүү болгоомжтой байх хэрэгтэй,ядаргаанаас өөрийгөө чөлөөл

Инжон зүгээр л толгой дохилоо.Сун эмч,сувилагч нь бүх зүйлийг зохицуулчихаад баяртай гэж хэлээд гаран явлаа.Одоо үүрийн 6 цаг болж байхад Инжон сая л буцаж ор руу орлоо.Инжон Жунины хажууд хэвтээд толгойгоо цээжин дээр нь тавин дээш Жунин руу харахдаа нүдэнд нь нулимс цийлэгнэх нь тэр.Жунин үргэлж Инжоны санааг зовоож байдаг.Инжоныг унтах хүртэл нулимс нь урсаж байлаа.

Өглөөний 9:20 минут

Жунин нүдээ нээсээр: ааххх...И.Инжон "өвчиндөө ёолох"

Яг энэ үед Инжон хоолтой цаг барисаар орж ирлээ.Тэрээр гахайн махан стейк,будаа,өндөгний ороомог,сүү бэлдсэн байв.Жунин түүнийг хараад инээмсэглэв.Гэтэл Инжон фокер фэйс царай гарган түүн рүү харалгүй газар руу харж байлаа.Инжон түүний хажууд орон дээр суухад Жунин дээш өндийн өвчиндөө ёолох нь тэр.Инжон түүнд босоход нь туслан,тэрээр орны толгой налан суулаа.Инжон цараа Жунины хөлөн дээр тавиад хоолноосоо халбагадав.

~~Түүнийг авар~~"COMPLETE"Место, где живут истории. Откройте их для себя