XIX

1.1K 23 0
                                    

Дараагийн өглөө нь...
Жунин өчигдөр болсон явдлыг бодон санаа алдаж байлаа.Тэр Юми,найзуудынхаа харилцааг сайн болгох гэж сайнаараа хичээсэн.Гэхдээ үр дүн нь тийм ч сайн байсангүй.
Жунин: хараал ид хараал ид би юу хийчихэв ээ? "санаа алдах"
Жунин Юмиг бодож байх хооронд Юми өглөө бослоо.Тэр өнгөрсөн шөнө Жунин түүнд юу хийсэн талаар санах нь тэр.Үнэндээ тэр Жуниныг үзэн ядаагүй.Зүгээр л Жунин түүнийг олохдоо хэлсэн амлалтаа эвдсэнд л үзэн ядаж байв.Юми өчигдөр хийсэн зүйлдээ уучлалт мэдэрч байлаа.Тэр өчигдөр цочирдсон харин одоо хайртай залуугийтай эвлэрэхийг хүсэж байв.Тэрээр өөрийгөө янзлан,эвтэйхэн хувцас өмсөөд найз залуугийнхаа гэр рүү зүглэлээ.Илүү түлхээрээр гэрийг нь онгойлгон чимээгүйхэн дотогш яван орлоо.Тэрээр хайртай залуугаа сэрээхийг хүссэнгүй.Юми Жунины өрөө рүү очиход түүний зөв байв.Жунин одоо ч унтаж байлаа,Юми чимээгүйхэн хажууд нь очин нүүрэнд нь хүрэх нь тэр.
Юми: чи мэднэ шдээ убба,би таныг үзэн яддаггүй ээ,би зүгээр л цочирдоод тэднийг царайг харахад бэлэн биш байгаа болохоор л урам хугарсан юм,чи амлалтаа эвдчихсэн энийгээ мэдэж байна уу? "үсийг нь илэх" Жунин намайг уучлаарай,намайг тэгэж хандсанд чамайг гунигтай байгааг би мэднэ ээ,тэдний надад хийсэн зүйлийг би санана гэдгээ мэдэх болохоор л харахыг хүсэхгүй байна,энэ зүгээр л надад муу дурсамж намайг чамд ямар их хайртайг мэднэ биз дээ? Би чамд хайртай убба,би үнэхээр чамд хайртай "уйлах" чамайг харааж,орилсон бол уучлаарай чиний уучлалт гуйхыг чинь сонсолгүй явсанд ч уучлаарай...би чамайг ойлгож байна аа чи бидний харилцааг л засахыг хүссэн
Юми уйлахаа больж чадахгүй байлаа.Тэр Жунин руу ойртон үсийг нь үнэрлэн,дух,зангирсан хөмсөг,нүд,хамар,хацар сүүлд нь уруул дээр нь үнслээ.Гэтэл Юми толгойгоо өргөхөд Жунины гар орж ирэн толгойноос нь барин илүү гүн үнсэх нь тэр.Тэд тачаангүй гэгч нь үнсэлцээд Юми хүчээр түүнээс салан инээмсэглэн нүдээ анин,инээмсэглэн хэвтэх шилдэг жүжигчин найз залуугаа харж байлаа.
Юми: миний хэлсэн зүйлийг сонссон уу?
Жунин: хэрвээ би тийм гэж хэлвэл яах юм?
Юми улайн: би чамайг үзэн ядаж байна,чи унтах ёстой байсан юм,хэрвээ чамайг унтаагүй байсаныг мэдсэн бол ингэж уучлалт гуйхгүй байсан "хошуугаа унжуулах"
Жунин: зүгээр ээ хонгор минь,чи намайг эсэргүйцэж чадахгүй гэдгийг би мэднэ ээ,одоо уйлахаа боль! Чи үнэхээр уйланхай хүүхэд юм аа гэхдээ яагаад энд байгаа юм?
Юми: яагаад намайг энд байгааг чи мэднэ ш дээ,би аль хэдийн чамаас уучлалт гуйчихсан тэнэгээ "тоглон нүдээ эргэлдүүлэх"
Жунин: мэднэ ээ,намайг ч бас уучлаарай би амлалтаа зөрчих гээгүй юм шүү!! Би ямар ч буруу бодол-
Юми: мэднэ ээ убба,зүгээр ээ би чамайг эсэргүйцэж чадахгүй болохоор чи аль хэдийн уучлалт гуйчихсан "инээмсэглэх"
Жунин: би чамд хайртай Юми "хацрыг нь илэх"
Юми: би ч бас чамд хайртай
Жунин: хөөе чамаас хол байсан ганц шөнө,намайг санасан уу? "ёжтой инээх"
Юми: мэдээж би чамайг өдөр бүр санадаг убба,би чиний тэврэлтэнд хайртай
Жунин гармоноо зогсоож чадахгүй зүгээр л дээрээ гарган өглөөнийхөө тэврэлтийг хийж байлаа.
...
Жунин Юми хоёр Гуанжугийн гудамжаар алхаж байлаа.Тэд гар гараасаа хөтлөлцөн,нүүрэндээ инээмсэглэл тодруулан алхах ажээ.Тэд нэг нэгнээ уучлаж,хайрлах хэрэгтэй.Бас тэд нэгнээ ойлгодог мэдээж нэг нэгнийхээ хайрыг эсэргүйцэж чадахгүй шүү дээ.Тэд бялууны дэлгүүрийн хажуугаар өнгөрсөөр Юми алхахаа болих нь тэр.Юми шоколадтай бялуу харсаар арааны шүлс асгарч байв.Жунин Юмигийн зогсохыг мэдрэн эргэн харан нүдийг нь дагуулан хараад түүний юу хүсэж байгааг ойлгосоор инээмсэглэлээ.Жунин түүний хажууд очин Юми түүн рүү харлаа.
Жунин: хонгор минь эд нарыг авмаар байна уу? "жаргалтай хэлэх"
Юми хүүхэд шиг хурдан толгой дохиод: би ээжид авмаар байна
Жунин: за дотогшоо орцгооё!
Юми Жунин хоёр бүтэн шоколадтай бялуу захиалан авсаныхаа дараа Жунин Юмид тоглоом авж өгөхөөр тоглоомын дэлгүүрт ирэн зогслоо.Жунин чихмэл тоглоом харан Юмигийн нүд нэгэн тоглоом дээр туслаа.Тэрээр тоглоомыг удаанаар аван нүдэнд нь нулимс цийлэгнээд ирэх нь тэр.Энэ чихмэл гөлөг байв.Энэ үнэндээ Юмиг 7 насны төрсөн өдрөөр аавынх нь бэлэглэж байсантай адил байлаа.Юми чихмэл гөлөгний толгойг илэхдээ зэрэгцэн нулимс урсах нь тэр.Юми бага байхдаа өнгөрүүлж байсан жаргалтай дурсамжаа санан уйлсаар чихмэл гөлөгийг удаанаар цээжиндээ тэвэрлээ.
Жунин: хонгор минь?
Жунин түүний байдлыг харан хөмсөг зангидсаар түүн рүү очлоо.Юми нүдээ нээн юу хийж байсанаа ойлгохдоо цочирдох нь тэр.Тэр хурдхан гэгч нь нулимсаа арчиад тоглоомыг байсан байранд тавин Жунин руу харан инээмсэглэлээ.
Жунин: юу болсон юм? "гарыг нь атгах"
Юми: юу ч биш ээ,намайг жоохон байхад аавын надад өгч байсантай адилхан тоглоом харсан юм,би зүгээр л тэднийг санаж байна "инээмсэглэх"
Жунин санаа алдан инээмсэглээд: битгий санаа зов доо! Бүх зүйл зүгээр болно
Юми толгой дохин инээмсэглэлээ.
Жунин: за,чамд авах гэсэн юм аа авчихсан явцгаая
Жунин Юмид ягаан өнгийн чихмэл туулай авсан байлаа.Юми яаж ч чадахгүй зүгээр л илүү ихээр дурлаж байв.Энийг түүний найз залуу өгч байгаа шүү дээ,мэдээж Юми энийг хүлээж авна.Тэд дэлгүүрээс гаран үргэжлүүлэн Гуанжугийн гудамжны дэлгүүрүүдээр хэсэж байлаа.Тэд бүхэл өдөржин хамтдаа жаргалтай өнгөрөөн Нару ээжид бялуу өгөхөөр Нару ээжийн гэрт ирэн зогслоо.Дараа нь эргэн Каин байр руу яван унтахаасаа өмнө бүхэл шөнөжин гайхалтай хайрыг бүтээх хүртэлээ тэврэлдэн хэвтсэн юм.
...
Дараагийн өдөр нь тэд хоёулаа хүсээгүй ч Жунинд компаниасаа болоод Сөүл рүү явахаас өөр сонголт байгаагүй юм.Тэр маш их ажилтай гэхдээ тэдэнд том,хүнд асуудалтай тулгараагүй учир баярлаж байлаа.Гэхдээ өнөөдөр Жунин хувийн төвөллөгөөтэй.
Жунин: тэгээд ямар байна?
?: Өө бурхан минь! Энэ үнэхээр сайн юм аа,энэ загварууд үнэхээр ер бусын юм "жаргалтай гэгч нь инээх"
Жунин томоор инээмсэглэлээ.Тэр ижил хүйстэн найзтайгаа холбогдож,Jay Юмигийн хийсэн загваруудыг харахаар New York-с ирсэн юм.Яаж Жунинд Юмигийн хар зургуудыг байгаа юм бол? Энгийнээр тэд өчигдөр Наругийн ээжийн гэрт очихдоо Жунин хулгайлчихсан юм.Жунин түүнд гэнэтийн бэлэг барихыг хүссэн болохоор Юми энэ тухай мэдээгүй.Jay бол New York-с ирсэн мэргэжлийн загвар зохион бүтээгч,өнгөрсөн жил хувцасны худалдааны үеэр Жунины компани урихад тэд найзууд болсон юм.
Жунин: үнэхээр үү? Чи юу гэмээр байна?
Jay: энэ загварууд минийхээс ч төгс юм,энэ зүгээр төгс бурхан минь-би зүгээр-вүү би хэлж чадахгүй нь ээ Жунин,эд нар үнэхээр төгс юм
Жунин инээн: тэгээ эд нарыг хүлээж авах уу?
Jay: хэрвээ би чиний саналыг зөвшөөрөхгүй бол энэ дэлхийн хамгийн тэнэг ижил хүйстэн болох биз "Жунин инээх" тэгээд эн нарыг хэн зохиосон юм?
Жунин: миний эхнэр
Jay: чиний эхнэр? новш чамайг аль хэдийн гэрлэсэн гэдгийг би мэдээгүй юм байна хэзээ гэрлэсэн юм? яагаад намайг уриагүй-
Жунин: би тоглож байна аа Jay,эд нарыг миний найз бүсгүй зохиосон юм
Jay: аан "толгой дохих"
Жунин: энэ үнэхээр үзэсгэлэнтэй байгаа биз дээ?
Jay: үнэхээр үзэсгэлэнтэй,тэгээд тэр хаана сургууль төгссөн юм? Би түүний тухай мэдмээр байна "загварыг нь эргүүлэн харах"
Жунин: тэр сургууль төгсөөгүй ээ
Jay: юу? Энэ загваруудыг ямар ч боловсролгүй эмэгтэй зурсан юм уу? Байж боломгүй юм..."нүд нь томрох"
Жунин: тийм ээ,тэр сургууль төгсөөгүй ээ гэхдээ түүний ажил мэргэжлийн хүнээс ч илүү сайн
Jay: тийм ээ...за за бид хамтарч ажиллана аа Жунин,би түүний тухай мэдэж,хармаар байна магадгүй дараа сард намайг энд ирэхэд би түүнийг New York руу авч явна аа
Жунин ёжтой инээх нь тэр.Түүний төлөвлөгөө дахиад амжилттай боллоо.
...
Ёни: Каи убба
Жунин тэдний байшинд ороход Ёни түүнийг чанга гэгч нь тэврэн авлаа.
Жунин түүнийг үсийг сэгсийлгээд: сайн уу? чи ямар байв даа?
Ёни: ааав убба,би таныг үнэхээр их санасан хаана байсан юм? Би таныг удаан хараагүй "тэд буйдан дээр суусаар Ёни хошуугаа унжууллаа"
Жунин: уучлаарай Ёни,Каи убба нь үнэхээр завгүй байгаа өө би чамд бэлэгтэй ирсэн гэж хэлээд цүнхнээсээ өнгийн харандаа,будагны ном,зургийн дэвтэр гаргаж ирлээ.
Ёни гайхан нүд нь томрон: ааааа убба,үнэхээр их баярлалаа "хүзүүгээр нь тэврэх"
Миёон: яа Ёни...Чи Жунин уббагаа доромжилсон биз дээ? "гал тогооноос ирэх"
Жунин: сайн уу эгчээ? "босох"
Миёон: сайн уу Жунин? та ямар байна даа? би чиний тухай удаан сонссонгүй "тэд буйдан дээр суух"
Жунин: би үнэхээр завгүй байгаа,тийм болохоор л "инээмсэглэх"
Миёон: ммм...чи үнэхээр ажилсаг залуу шүү,сайн байна тэгээд Инжоноос сурагтай юу? "санаа зовох"
Жунин: тэр тухай,би одоохондоо түүний тухай юу ч сонсоогүй л байна гэхдээ манай залуус түүнийг хайхаа болихгүй ээ би хэзээ нэг өдөр түүнийг олно гэж найдаж байгаа
Миёон: хөөрхий Инжон...тэр эргэж ирдэг ч болоосой,тэр үнэхээр сайхан сэтгэлтэй охин,түүний аав Инжоныг үнэхээр их санаж байгаа би Инжонд үнэхээр их санаа зовж байна
Жунин: би ч бас адилхан...би түүнийг олох бүх зүйлийг хийнэ ээ
Миёон Жунины өгсөн өнгийн харандааг харсаар: орой бүр л Ёни үргэлж Инжон онниг санаж байна гэж хэлдэг бас Инжонтой барбигаар тоглож,орой бүр хамт унтмаар байна гэж хэлдэг
Жунин: Инжэ ах хаана байгаа юм?
Миёон: тэр Тайпед чухал семинарт сууж байгаа
Жунин толгой дохин: Ёнжэ хён ямар байна даа?
Миёон: сайн,Ёнжэ удахгүй баригдах барилгийн архитект хийж байгаа болохоор Соёон тэр хоёр Бусанд байгаа
Жунин: гайхалтай
Тэд бүгд л өөрийн гэсэн ажилтай.Юми тэдний тухай сонсохдоо муудна гэдгийг Жунин мэдэж байлаа.Бүгд л амжилттай явж байхад Юми одоо ч мөрөөдлөө мөрөөдсөөр л байгаа.Мөн Юми хэзээ ч биелүүлж чадахгүй гэдгээ ч мэддэг гэхдээ мэдээж Жунин тийм зүйл болгохгүй.Жунин түүнийг аврахаар ирсэн шүү дээ.
...
Инжоны аавын гэрт зочилсоны дараа тэр Сөүлд байдаг гэртээ ирлээ.Маргааш Жунин Гуанжу руу явна.Тэрээр усанд ороод зөвхөн дотуур өмдөө өмсөөд утсаа аван орон дээрээ хэвтлээ.
Жунин: сайн уу хонгор минь..."инээмсэглэх"
Юми: убба...ямар байна? би чамайг үнэхээр их санаж байна "хошуугаа унжуулах"
Тэд Skype-р дүрсээ харан ярьж байлаа.
Жунин: би сайн,жоохон ядарч байна чи ямар байна?
Юми: сайн,би өнөөдөр номын сан руу үргэжлүүлэн ажлаа хийхээр явсан тэгээд эвдэрсэн номнуудын янзалсан болохоор жоохон ядарч байна би үргэлж л тиймэрхүү зүйл хийдэг гэдгийг та мэднэ шдээ...
Тэд нэгэндээ баяртай гэж хэлэн унтах хүртлээ үргэжлүүлэн өнөөдөр ямар байсан талаар ярьж байлаа.


~~Түүнийг авар~~"COMPLETE"Where stories live. Discover now