3.2K 113 2
                                    

-Гэгээ-

-Наругийн талаас-

Юмигийн үс хуурай байна, түүний үс жоохон л ургавал тэр үсээ цайруулдаг болохоор хуурай байна. Тэр хуурамч шар үс зүүдэг бас өмнөхөөсөө ч илүү жингээ алдчихаж, мэдээж энэ муу зүйл. Түүний нүд хар, уруул нь цонхигор бас хуурай, тэр надтай анх уулзахдаа ямар үзэсгэлэнтэй байсан гээч харин одоо надтай амьдарсанаас хойш бага багаар сулбагар болжээ. Түүний бие амархан эвдрэх юм шиг, алхаж буй араг яс шиг л харагддаг. Тэр улам л нарийхан болж бас уурласан эсвэл гунигласан үедээ цусаар бөөлждөг. Энэ түүнд ямар хэцүү байдаг гээч бол. Би түүний амьдралын тухай мэдэх цорын ганц хүн, тийм ээ би түүний тухай бүгдийг мэднэ. Би түүний төрсөн ээжид маш их урам хугарч байна, түүний ээж төрсөн ганц охинд нь юу болж байгааг ч мэдэхгүй шүү дээ. Юми аз жаргалгүй байдаг, би түүнд хайртай. Миний охин өнгөрчихсөн болохоор биш миний зүрх надад түүнд хайртай гэж хэлдэг юм. Тэрэнд хайр хэрэгтэй, тэрэнд одоо өөрөө ч хамаагүй болчихсон. Би түүнд өөртөө анхаарал тавь гэж хэлдэг боловч тэр үргэлж л надад одоо би хамаа байхгүй ээ, надад байгаа бүх зүйл минь та ээжээ, би өөрийгөө анхаарахгүй гэж хэлдэг. Би зөвхөн санаа алдаж л чаддаг юм. Юми биеэ үнэлдэг, би түүнийг болиулахыг хүссэн ч тэр намайг сонсохгүй шүү дээ. Тэр нүүрээ зузаан будаад задгай хувцас өмсөөд орой бүр шөнийн цэнгээний газар яваад гэртээ ухаангүй ирэх хүртлээ тамхи татаж, архинд живдэг. Би түүний амьдралын талаар бодохгүй байж чадахгүй юм. Тэр минь танихгүй залуустай унтаж байна шүү дээ. Ямар хэрцгий юм бэ. Тэр өөрийгөө шийтгээд л байх юм.

Юми одоо надаар үсээ самнуулан ширээний өмнө сууж байлаа. Би түүний үсийг самнан, усанд оруулах дуртай. Би яг л 7 настай охинтой юм шиг л байдаг. Гэхдээ надад хамаагүй ээ би түүнд хайртай. Тэр шархалж, түүний зүрхэн дотор ямар хүнд байгааг би мэднэ ээ. Толины тусгал дахь түүний нүд рүү харахад нүд нь ганцаардал үзэн ядалтаар дүүрэн ажээ. Тэр толин дахь өөрийнхөө царай руу харан улам ихээр өөрийгөө үзэн ядаж байгаа биз. Түүний амьдралд байдаг хүмүүс үргэлж л түүнийг хаядаг болохоор эцэст нь тэр өөрөө амьдралаас нь явахаар шийдсэн хэрэг.

"Ээжээ юу бодоод байгаа юм?" Юми бодлыг минь тасалдуулан асуулаа. Намайг үсийг нь самнаж байхад тэр гунигтайяа намайг ширтэнэ.

Би инээмсэглэн "Юу ч биш дээ хонгор минь! Ээж нь чиний үзэсгэлэнтэй царайг л биширч байлаа"

~~Түүнийг авар~~"COMPLETE"Where stories live. Discover now