XVIII

1.4K 20 0
                                    

Юми: ээжээ
Юми гэр рүүгээ орон шууд л Наруг тэврэн авлаа.
Нару: Юми би чамайг үнэхээр их санасан "буцаан тэврэх"
Жунин тэднийг харан инээмсэглэн цүнхээ доош тавилаа.Тэднийг Гуанжуд ирэхэд өдрийн 2 цаг болж байв.Тэд харилцаагаа бүтээж эхлэсэн Испанид 2 сар болсон билээ.
Юми: би ч бас таныг санасан "инээмсэглэх"
Хэсэг хормын дараа тэд тэврэлтээсээ салан Нару Юмигийн биеийг шалган: бурхан минь! Чи үнэхээр таргалчихаж "хацрыг нь чимхэх"
Юми: аааввв "хошуугаа унжуулан хацраа илэх"
Жунин: биднийг Испанид байхад тэр гахай шиг байсан "тоглох"
Юми: яа би гахай биш "Жунин рүү харан хошуугаа унжуулах"
Нару: чи барилгачин шиг иддэг гэдгийг ойлголлоо "тоглох"
Юми зүгээр л алиалан хошуугаа унжуулан зогсон,Нару түүнийг дахин тэвэрлээ.
Нару: аавв чи зүгээр л тоглож байна аа хонгор минь ээж нь чамайг үнэхээр их санасан
Жунин: тэгэхээр хатагтай нараа бид одоо хоол идэхээр гарах уу?
Юми: тийм ээ явцгаая
Үдээс хойш тэд хоол идэхээр гарлаа.
...
Юми орон дээр хэвтэн Жунин түүнийг даган хөнжилөө татан нөмрөөд Юмигийн ардаас тэврэн үснийх нь үнэрийг үнэрлэн хэвтлээ.
Жунин: одоо унт даа,чи ядарч байгаа "гарыг нь илэх"
Юми: чи маргааш Сөүл явах уу? "түүн рүү харалгүй хэлэх"
Жунин: тийм ээ,би дуусгах ёстой овоорсон ажилтай
Юми түүн рүү эргэн Жунин рүү харахад тэр ядарсан харагдаж байлаа.
Юми: убба,битгий өөрийгөө хүчлээрэй за юу? Чамайг ядарч байгаа гэдгийг нь би мэднэ ээ,чи ажлаа бас миний талаар үнэхээр их боддог...зүгээр л...өөрийгөө битгий ядраагаарай за юу? "гунигтай хэлэх"
Жунин инээмсэглэн: надад битгий санаа зов доо хонгор минь,чи зүгээр байвал зүгээр болно оо
Юми инээмсэглэн уруул дээр нь зөөлөн үнсээд: маргааш хэдэн цагт явах юм?
Жунин: өглөө 7 цагт
Юми: өглөө юмаа бэлдэхэд чинь туслана аа,одоо зүгээр унтацгаая! "инээмсэглэх"
Жунин: за "инээмсэглэх"
Жунин орны хажууд байрлах шүүгээ рүү гараа явуулан гэрлээ унтраалаа.Юми түүн рүү дөхөн цээж рүү нь шигдэн чангаас чанга тэврэн авлаа.
Юми: сайхан амраарай Жунин убба,би чамд үнэхээр их хайртай
Жунин: сайхан амраарай хонгор минь би чамд илүү их хайртай гэж хэлээд духан дээр нь үнсэн тэврээд тэд гүн нойронд автлаа
Жунин өглөө 6:30 минутанд хоосон ортой сэрлээ.Тэрээр нүдээ онийлгосоор босон доод давхарт хөлийг чимээ сонсон нүдээ нухалсаар доод давхар луу буулаа.Жунин гал тогоо руу орон ширээн дээр хоол мөн амьдралынхаа хайрыг гал зуух цэвэрлэж байхыг харлаа.Тэр алхсаар Юмигийн араас тэврэн авах нь тэр.
Юми: бурхан минь Жунин чи намайг айлгачихлаа "цочих"
Юми гараа угаан алчуураар арчиад Жунин руу эргэн харлаа.
Жунин: өглөөний мэнд хонгор минь "бэлхүүснээс нь барин уруул дээр нь үнсэх"
Юми: чи намайг айлгасан ч гэсэн өглөөний мэнд!
Жунин: чи үнэхээр эрт сэржээ,хэдэн цагт сэрсэн юм? "эвшээх"
Юми: 5:30 үеэр,өглөөний цай бэлдсэн,хоол хөрөхөөс нь өмнө идэцгээе гэж хэлээд гарнаас нь хөтлөн хоолны ширээ рүү явлаа.Тэд өглөөний цайгаа идсэний дараа Жунин усанд орох хооронд Юми түүний өдрийн хоолыг бэлдэж байлаа.Жунин Юмигийн бэлдэж тависан хувцасыг өмсөөд явахаар хаалга рүү зүглэв.
Юми: энэ чиний өдрийн хоол,цагтаа идээрэй бас над руу мессеж бичихээ мартваа!!
Жунин өдрийн хоолоо аван: ойлголлоо хатагтай,би маргааш үдээш хойш ирнэ ээ
Юми: за "Жуниныг тэврэх"
Жунин: хоолонд баярлалаа хайртай шүү!! "духан дээр нь үнсэх"
Юми бяцхан инээмсэглэх тодруулан: бусад охид руу битгий хараарай за юу?
Жунин инээн: мэдээж үгүй ээ,чи цорын ганц надад итгэ!
Жунин түүний царайг өргөн түүнийг үнсэхэд Юми өөдөөс нь үнсэлцэн Жунины уруулыг долоон Жунин хазаад холдлоо.
Жунин: би одоо явах хэрэгтэй байна гэхэд Юми толгой дохилоо.
...
Хана: тавтай морил ноён Ким тэгээд аялал ямар байв даа?
Тэд аяга кофе уусаар сууж байлаа.
Жунин: үнэхээр романтик байсан,би түүнийг илүү илүү ихээр хайрлаж байгаа "уух"
Хана: яагаад түүнийг энд авчираагүй юм? Энэ хөгжилтэй ш дээ
Жунин: би үнэхээр хүсэж байгаа ч,түүнийг авчирч чадахгүй ээ,тэр одоо ч сэтгэлийн шархтай түүнийг Юми өнгөрсөнтэй нь холбоотой хүмүүсийг харах тийм ч сайн зүйл биш
Хана толгой дохин: найзууд чинь өнгөрсөн сар ирсэн гэхдээ чи байгаагүй,тэд надаас чиний хаашаа явсаныг асуухад би чамайг аялалд явсан дараа сард ирнэ гэж хэлсэн бас чамайг түүнийг олчихсон эсэхийг асуусан ч би зүгээр л мэдэхгүй гэж хэлсэн бас чамайг явсан тухайгаа тэдэнд хэлээгүйд чинь гайхсан шүү!
Жунин: уучлаарай,би тэдэнтэй дараа уулзна аа битгий санаа зов!!
-Жунины талаас-
Би найз охиныхоо хийсэн өдрийн хоолыг барисаар ресторан руу орлоо.
?: Жунин хөөе!
Би Сэүний хоолойг сонсон эргэн харахад Сэүн гар даллаа.Би инээмсэглэн гар даллан тэдний зүг очлоо.
Хёна: Сайн уу? Жунин бид чамайг санасан "тэврэх"
Би түүнийг зөрүүлэн тэвэрхэд Хёна надаас салан доош суулаа.
Тау: ёөв Жунин "High five хийх"
Би ч бас тэднийг санасан.Тэд үргэлж л миний хувьд яг л 2 дахь гэр бүл минь.Миний охин удахгүй тэднийг уучлана гэж найдаж байна.Тэгвэл бид дахиад нэг гэр бүл болно.Би Сэүний хажууд суун тэд бүгдийн анхаарал надад дээр тусах нь тэр.
Сэүн: чи хаана байсан юм?
Би: Испани явсан юм аа
Чанёол: вуав Испани,сайхан аялал шиг сонсогдож байна
Би: тийм ээ хөгжилтэй бас сайхан байсан
Минжи: хэнтэй явсан юм?
Би: нэг хүнтэй...
Хёна: хэн??? "томоор инээмсэглэх"
Би шүлсээ залгин,юу гэж хариулахаа мэдэхгүй байв.
Би: бид одоо хоолоо захиалж болно
Сэүн: тийм ээ,би өлсөж байна "зөөгч дуудах"
Тэгээд бид хоолоо захиалан хүлээх хоорондоо ажил амьдралынхаа талаар ярилцаж байлаа.Дараа нь хоол ирэн бид идэж эхлэн би Юмигийн надад бэлдэж өгсөн хоолыг авахад тэдний нүд над дээр туслаа.
Чанёол: вуав Жунин! Чамайг өдрийн хоол бэлдэж ирсэнийг харсан анхны удаа байлаа,чи өөрөө хийсэн юм уу?
Би: тийм ээ би өнгөрсөн шөнө хоолны хичээл харж хийсэн юм
Тау: янзтай,чи яг л анхлан суралц шиг л байна
Намайг амттай хоолоо идэж байх хооронд тэд ч бас захиалсан хоолол идэж байв.Инжон сайн хоол хийдэг юм байна,магадгүй Нару ээжээс сурсан гэдэгт итгэлтэй байна.Хоолоо идсэний дараа бид ярилцаж байхад миний ярих дургүй сэдвийг авчирах нь тэр.
Минжи: Жунин,Инжоноос ямар нэг мэдээ байна уу?
Тийм ээ,тэд одоо надтай байгаа.Тэр миний найз охин,би түүнтэй угаалгийн өрөө,ор,гал тогоо,хаа сайгүй хайрыг бүтээдэг.Тэр минийх,би түүнийг хэзээ ч дахиж явуулахгүй.
Минжи: Жунин??
Тэд намайг бодлоос минь салган,би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.
Би: би түүнийг олчихсон
Эцэст нь хэлчихлээ.Уучлаарай Инжонаа гэхдээ би үүрд энийг хадгалж чадахгүй.Би Юмиг мэднэ,би хэзээ ч ийм байдалтай энгийнээр амьдарч чадахгүй.
Минжи: Юу???
Хёна: чи түүнийг олчихсон? хаана? хэзээ?
Би: Би Инжоныг олчихсон,Гуанжуд,2 сарын өмнө,тэр одоо надтай байгаа гэхдээ тэр яг одоо хаана байгааг би хэлж чадахгүй ээ
Чанёол: хүлээгээрэ-чи үнэхээр түүнийг олчихсон юм уу?
Би: тийм ээ,Инжон надтай байгаа
Хёна: өө бурхан минь! Тэр ямар байна? Тэр зүгээр үү? "санаа зовох"
Би: Инжон өвчтэй,тэр 2 сарын өмнө үнэхээр их жингээ алдаж яг л алхаж байгаа араг яс шиг харагддаг байсан,тэр үргэжлүүлж амьдрахын тулд өөрийгөө хүчлэн биеэ үнэлдэг байсан,хөгшин эмэгтэй түүнийг өргөж авсан бас тэд их ядуу,тэр биднээс зугтсаны дараа үнэхээр их зовсон түүний дотор том шарх байгаа болохоор түүний гэдэс цус алддаг байсан юм тэгээд л би түүнийг Испани руу дагуулан явж эмчлүүлсэн юм эмч түүний стресс,сэтгэл хөдлөл түүний эрүүл мэнд ялангуяа түүний гэдсэнд нөлөөлдөг байсан.Инжон ууртай эсвэл гунигтай үедээ цус алдаж бөөлждөг байсан биднийг Испанид байхад тэр хагалгаанд орж шархаа авхуулж амжилттай болсон
Өвдөлт,гуниг тэдний нүүрэнд тодорч байлаа.Тэд одоо Инжонд хийсэн зүйлдээ гэмших ёстой бас миний охин ямар их зовсоныг ойлгох хэрэгтэй.
Хёна: тэгээд Инжон яг одоо ямар байна?
Би: түүний бие одоо зүгээр ээ гэхдээ тэр одоо сэтгэлийн шархтай байгаа "гунигтай хэлэх"
Хёна: өө бурхан минь...Инжон...
Хёна уйлан Чанёол түүнийг тэврэн авлаа.
Би: тэр та нарыг үзэн ядаж байгаа эхлээд тэр ч бас намайг үзэн ядаж байсан гэхдээ би түүнийг ятгаж чадсан тэр намайг уучласан бас одоо...тэр миний найз охин,Инжон ч бас хайрлаж сурсан
Сэүн: бид түүнийг харж болохгүй юм уу?
Би: болохгүй гэж бодож байна,энэ тийм ч сайхан санаа биш түүний эрүүл мэндэд муу
Тау: би түүнийг үнэхээр их санаж байна
Хёна: Каи,би түүнийг үнэхээр хармаар байна,гуйя! Намайг уучлуулахын тулд би бүхнийг хийнэ
Би санаа алдан: би хичээнэ ээ...би бүх зүйл зүгээр болгохын тулд сайнаараа хичээнэ ээ
-Зохиогчийн талаас-
Үдээш хойш Жунин Гуанжу руу машинаа барисаар яван Юми рүү залгаллаа.
Юми: байна уу?
Жунин: сайн уу? хонгор минь,чи яаж байна?
Юми: зүгээр ээ,чамайг хүлээж байна чи ямар байна?
Жунин: сайн,чиний машин ирчихсэн би яг одоо унааь очиж байна
Юми: миний машин? вуав "жаргалтай хэлэх"
Жунин: тийм ээ,хувцасаа өмсөөд байж байгаарай бид нэг тийшээ явна
Юми: за убба,болгоомжтой яваарай
Жунин: хайртай шүү!
Юми: би ч бас хайртай шүү
...
Юми: тэгээд бид хаашаа явж байгаа юм?
Жунин: гэнэтийн бэлэг
Юми: за за "хошуугаа унжуулах"
Тэд машиндаа суун Жунин жолоогоо барин хэдэн минутын дараа Жунин Юми рүү харахад тэр унтчихсан байлаа.2 цаг жолоо барисаны эцэст ирэн Юми одоо ч унтаж байв.Жунин түүнийг гэрийн ажил хийгээд өнөөдөр их унтаж байгаа юм байна хэмээн бодсон юм.
Жунин: хонгор минь бид ирчихлээ "мөрөн дээр нь хүрэх"
Юми удаанаар нүдээ нээн: би хаана байгаа юм?
Жунин: чи харна аа "инээмсэглэх"
Жунин машинаасаа буун Юмид хаалга онгойлгож өгөхөд Юми буусаар тэдний өмнө хятад хоолны ресторан байгааг харан хөмсөг зангидлаа.Жунин Юмигийн гартай салаавчлан атгаад тэд дотогш орон Юмигийн нүд доторхыг нэг бүрчлэн харж байв.
?: И.Инжон...
Юми танил хоолойг сонсон Жунин түүнийг орхин тэдэн рүү явлаа.Юми өмнөхөө харан нүд нь томрон хөлдсөн биетэй хамт зүрх нь цохилохоо болих нь тэр.Жунин бяцхан инээмсэглэлтэй хамт тэдний хажууд очин зогслоо.Энэ түүний найзууд,өмнө нь түүнийг хаяж байсан хүмүүс.Юми тэднийг харан юу ч мэдрэхгүй байлаа.Гэхдээ ууртай,Юмигийн нүдэнд нулимс хуралдан Жунин рүү харлаа
Юми: Ж.Жунин...энэ юу юм? "ууртай хэлэх"
Хёна: бурхан минь Инжон!
Хёна уйлсаар гүйн очин түүнийг тэврэн авлаа.Юмид зэвүүцэл төрөн Хёна газар түлхэж орхих нь тэр.
Юми: хараад ид! "орилох"
Чанёол: Хёна! "босоход нь туслах"
Юми тэдэн рүү харан өвдөлт мэдэрч байлаа.Тэд Хёнад босоход нь туслаж байсан ч энэ мөчид тэд Юмиг түлхэхэд хэн ч түүнд тусалж зүрхэлсэнгүй.
Жунин түүний хажууд очин гарыг нь илэн: хонгор минь тайвшир! Тэд уучлалт гуйхаар-
Юми: надад битгий хүр!! "орилох"
Юми Жунины гарыг түлхэн хойшлон зогслоо.Жунин уулга алдан том нүдлэн түүн рүү харав.Түүний зүрх түргэн түргэн цохилж байв.Энэ бүгд Жунины санаа байсан болохоор түүний алдаа.
Юми: чамд хараал идсэн юу болсон юм? Яагаад намайг энд авчирсан юм? Намайг тэднийг үзэн яддаг гэдгийг,дахиж харахыг хүсэхгүй байгаа гэдгийг чи мэднэ!!!!! Би чамд итгэсэн! "уйлах"
Тэд бүгд түүнээс айж эхлэж байлаа.Юми үнэхээр их уурлан түүний аура өөрчлөгдсөн байв.Тэр туранхай ч одоо ч үзэсгэлэнтэй гэхдээ түүний нүдний ард өвчин үзэн ядалт байдаг.
Жунин: хонгор минь намайг уучла-
Юми: намайг битгий хонгор гэж дууд! Чи муу худалч,би үнэхээр дууссан гэж хэлээд ресторанаас гаран явлаа.Жунин найз охиноо гаран явахыг харсаар хүнд санаа алдлаа.Жунин найзуудаа харан толгой сэгсэрлээ.
Жунин: уучлаарай залуусаа,та нарыг түүний байдлыг ойлгоно гэж найдаж байна би дараагийн удаа хичээнэ ээ "гунигтай хэлэх"
Сэүн: зүгээр ээ Жунинаа,биднийг ч бас уучлаарай
Жунин толгой дохин ресторанаас Юмиг даган гүйн гарлаа.Тэр Юмиг машины зогсоол дээр уйлан зогсож байхыг харлаа.Жунин дахиад л түүнийг уйлуулсандаа гэмших сэтгэл төрж байв.Юми рүү алхан түүний хажууд зогслоо.
Жунин: Юми...
Юми нүүрнээсээ гараа аван Жунин рүү харан: яагаад? яагаад ингэсэн юм? Бид аль хэдийн ярилцсан биз дээ? "гунигтай асуух"
Жунин уруулаа хазан: би зүгээр л хичээсэн юм,уучлаарай
Юми: би ядраад байна,бид гэр лүү явж болох уу? "уйлах"
Жунин гунигтай толгой дохилоо.
...
Тэд байшин руу орон Жунин түүний ард дагаж байв.
Юми: ээжээ...
Юми Наруг тэврэн илүү ихээр уйлж эхэллээ.
Нару: Юми...юу болсон юм? "нурууг нь илэх"
Юми хариулалгүй зүгээр л илүү ихээр уйлж байлаа.Нару Жунин руу харан асуухад Жунин зүгээр гунигтай толгой сэгсэрлээ.Нару нүдээ эргэлдүүлэн,Юмигийн уйлахыг сонсон өөрөө ч бас уйлмаар санагдаж байв.
Нару нурууг нь илсээр: зүгээр ээ хонгор минь ээж нь байна,алив одоо унтье!
Нару: яагаад ингэсэн юм? "үл ялиг ууртай асуух"
Жунин: би зүгээр л хичээсэн юм аа ээжээ,намайг үнэхээр уучлаарай,би зүгээр л тэдний найзын харилцааг эргүүлж авчирхаар хичээсэн юм
Тэд хоолны ширээнд сууж байлаа.Нару Юмиг дахин уйлуулсанд ууртай байв.Гэхдээ тэр Жунины хичээсэний ойлгож байлаа.
Нару: би чамайг ойлгож байна гэхдээ түүнийг бэлэн болтол хүлээцгээе! Тэр одоо ч сэтгэлийн шархтай байгаа чи энийг мэднэ ш дээ зүгээр л хүлээцгээе!
Жунин толгой дохин: намайг уучлаарай
Нару: зүгээр ээ,орой болчихлоо Жунинаа чи одоо явж болно Юми аль хэдийн унтчихсан,тэр өнөөдөр ядарсан байх "үл ялиг инээмсэглэх"
Жунин босон толгой дохиод: намайг ойлгож байгаад баярлалаа ээжээ,би маргааш эргэж ирнэ ээ
Нару түүнд хаалга онгойлгож өгөн: сайхан амраарай Жунин,болгоомжтой яваарай "инээмсэглэх"
Жунин: сайхан амраарай ээжээ "гунигтай инээмсэглэх"
Жунин гаран Нару хаалгаа хаах нь тэр.Жунин алхан түүний зүрх хоосныг мэдэрч байлаа.Тэр дахиад л түүнийг өвтгөсөндөө гунигтай байв.Түүний охин байхгүйгээр тэр өнөө орой сайхан унтаж чадахгүй.


~~Түүнийг авар~~"COMPLETE"Where stories live. Discover now