X

1.3K 27 3
                                    

-Зохиогчийн талаас-
Цонхны цаанаас нарны туяа орж ирэн Юмигийн царайн дээр тусахад тэрээр нүдээ нээлээ.Түүний ор урдын хуучин шигээ л хоосон байв.Нару ээж ажилдаа бэлдэхээр доош буусан гэдгийг тэр мэдэж байлаа.Тэр өнөөдөр амрах болохоор хийх юм гүй юм шиг санагдаж байв.Юми цонх руу ширтсээр өнгөрсөн бүх хүмүүсээ санан өөрийгөө хүлээж байв.Тэд Инжонтэй жаргал,гашуун түүхүүдээ хуваалцан,Инжон тэднийг их нандигнадаг байсан.Хамгийн түрүүнд тэрээр төрсөн ээжийгээ санах нь тэр.Өнгөрсөнөөс хойш Инжон ээжийгээ бүх зүрх сэтгэлээсээ хайрлаж,тэр сахиусан тэнгэр гэж хэлж байсан удаатай.Гэхдээ тэдний амьдралд хэцүү мөч тохиох үед ээжийнх нь сүр бараа алга болчихсон.Түүний аав тэднийг орхиж ээж нь тэнд байсан ч хайр нь аль хэдийн явчихсан байсан.Тийм болохоор л Инжон ийм зовлонтой амьдралаа ээжийгээ буруутгадаг юм.Тэр ээжийгээ тэдний гашуун дурсамжыг авч хаяж чадна гэж итгэсэн.Гэхдээ үгүй ээ ээж нь зүгээр л ингээд орхичихсон.Инжон бүхэл амьдралаараа ээжтэйгээ хайрыг хайсан,хайр л түүний зүрхийг дулаахан болгож чадна.Гэхдээ энийг буруу хүнээсээ мэдрэх хүртэл шүү дээ.Крис,Инжон түүнд хайртай байсан гэхдээ Крис аль хэдийн түүний өнгөрсөн болж одоо ялангуяа ирээдүйд тэр оршихгүй.Инжон тэдэнтэй яаж тоглосон гэдгийг хангалттай ойлгосон,тэр дахиж Крисыг хайрлахгүй.Тэд Инжоныг өвтгөсөн ч тэд Инжоны хүсдэг байсан тайван гэр бүлтэйгээс хойш Инжон жаргалтай байгаа.Инжон Юми болж хувиран Юми үргэлж түүний талд байх залууг хүлээн зөвшөөрч байгаа,Юмид хэн нэгэн хэрэгтэй үед Жунин л байсан.Юми өмнө нь Жуниныг сонгоогүйдээ өөрийгөө үзэн ядаж байв.Гэхдээ энэ хайр Юмигийн зүрх Крис рүү тэмүүлэн ялдагт байсан.Магадгүй энэ түүний амьдралын нэг хэсэгт зориулагдсан байх гэхдээ тэр одоо хангалттай ойлгосон.Юми Жуниныг хаяж,орхиж,түүнээс зугтсан ч тэр Юмигийн аврагч мөн амьдрал нь болохоор хүрээд ирж байна.Жуниныг тэдний гэрт ирж байсаныг бодон инээмсэглэлээ.Юми Жунинтэй өдрийг жаргалтай өнгөрүүлнэ гэж амласан.Жунин Юмигийн хэрэгтэй зүйлийг өгсөн болохоор Юми ч бас Жунины түүнээс хүссэн аз жаргалыг өгөхийг хүсдэг.Юмид зориулсан түүний хайр,түүний хайр үнэхээр их яг шоколадан залуу түүнд галзууртлаа дурласан юм шиг.Юми бараг л амьдралынхаа итгэл найдварыг алдаж байсан гэхдээ энэ залуу түүнд амьдрах өөр нэгэн шалтгааныг өгч байна.Дахиад эхлэх,бүх зүйлийг зүгээр болгох,өнгөрсөнд болсон гашуун зүйлсийг бүгдийг нь мартуулах.Тэр одоодоо амьдарч байгаа удахгүй ирээдүйтэйгээ...Жунинтай хамт нүүр тулна.Тэд дахиж түүний өнгөрсөнд байхгүй,Жунин Юмигийн төлөө цэвэр хайраар дүүрнэ.Юмигийн зүрхний сорив бүхэн Жунинаар арилгагдаж,тэнд сануулах нэг ч зүйл үлдэхгүй.Юми түүнд итгэдэг,тэд буцаад найзууд болсон.Бас Жунин хэзээ ч түүний итгэлийг эвдэхгүй гэдгийг ч Юми гэрчилсэн.Юми орноосоо босон Жунины царайг толгойдоо бодсоор хий хоосон зүйл рүү дахиад л ширтэж байлаа.Тэр Жунинд дурлаж байгаа эсэхээ ч мэдэхгүй байгаа,Гэхдээ тэр Крисын тухай бодож байсан ч Жунин түүнийг аврахаар Гуанжуд ирэхэд тэр үүнийг хэлж чадна.Жунины царай үргэлж толгойд нь орж ирэн Юми түүнийг өвтгөсөн ч тэр үргэлж хажууд нь байдаг хэмээн хэлж байв.Юми халуун дулаанаар инээмсэглэлээ.Тэр дахиж Жуниныг өвтгөхгүй,тэр одоо ойлгосон,тэд бүгдээс Жунин л түүнийг ойлгохоор хайж ирсэн ганц хүн.Жунины сайхан хандлагыг бодсоор зүрх нь удаанаар гэрэлтэж байлаа.Юмигийн хувьд Жунин түүний уулзсан хамгийн сайхан залуу мөн Крис ч бас сайхан залуу гэхдээ эцэст нь Крис түүнд хайраа өгсөн ч тэр хайр эргэлзээгүй Юмид биш байсан.
Гэхдээ Жунин бол...тийм ээ Юми үүнд найддаг.Яагаад ч юм тэр найддаг,Жунин Юмид бууж өгөхгүй,орхиж явахгүй Юмид Жунин хамгийн их хэрэгтэй үед үргэлж хажууд байна.Жуниныг бодсоор Юмигийн зүрх бяцхан оч харвахыг мэдэрч чадлаа.Юми орноосоо босон угаалгийн өрөө зүг явлаа.Тэрээр усанд орохдоо анх удаа арьсаа чанга гэгч нь үрсэнгүй.Жунины тухай бодол түүнд Юми хог болсон байсан ч түүнийг хүлээнэ зөвшөөрнө гэж мэдрүүлж байв.Тэр өнөөдөр өөр санагдаж байлаа.Тэр таатай усанд орж,ямар ч нулимс,санаа зовох зүйл,өвчин үгүйгээр.Тэр зүгээр л удахгүй түүний залуу болох Жунины талаар бодож байв.Усанд ороод өнөөдөр цулгуй v хүзүүтэй цамц,цагаан дотуур хувцас мөн богино өмд өмслөө.Тэрээр царайгаа толинд харан хацран дахь соривоо харахад яагаад ч юм түүний зүрхээр бага зэрэг өвдөх нь тэр.Энэ царай муутай байна,тэр хуруугаараа соривоо илэн тэр үеийн ямар гунигтай байсаныг саналаа.Тэр 19 насныхаа төрсөн өдрөөр өөрийгөө зүссэн юм.Тэр үед Юми удирдлагаа алдсан байсан,тэр дахиж амьдралдаа юу хийхээ мэдэхгүй байсан юм.Түүний ээж Крис Юмиг орхиод явчихсан бас түүний найзууд...хараал идсан тэнэгүүд! Юмигийн цээжин доторх уур дээшилсээр нүдээ чанга аниллаа.Тэр зүгээр л тэднийг үнэхээр их үзэн ядаж байна.Хүлээж авах шалтгаан үгүйгээр түүнийг фракцаасаа хөөчихсөн.Гэвч яагаад ч юм Жунины царай дахиад толгойд нь орж ирэн зүгээр ээ,түүнтэй хамт байна хэмээн хэлж байв.Юми гүнзгий амьсгаа аван урууландаа жоохон инээмсэглэл тодрууллаа.Жунин үнэхээр түүний аврагч юм.Түүний аав түүний толгойд түүний хоосон зүрхийг бодогдуулах нь тэр.Тэр дахиад л уурыг мэдэрч байв.Аав нь түүнтэй тийм ч удааг байгаагүй,Юми аавыгаа олж түүнтэй богинохон ч гэсэн амьдарсан гэхдээ энэ туслаж чадаагүй ээ.Юми тэр үед тэр байшинд таатай байгаагүй тэд түүнд зөвхөн тэр зүгээр болно,түүнийг хайрлана гэж хэлж байсан тэр таатай байгаагүй юм.Гэхдээ үгүй ээ түүний аав нь үргэлж байдаггүй байсан.Тэр эцэст нь аавынхаа гэр бүл,ээжийг нь орхиж явах болсон шалтгаантай аавынхаа гэрт байсан.Гэхдээ тэр үргэлж ажилтай завгүй байдаг байсан аав нь төрсөн охиноо юу хийж явдаг гэдгийг ч мэдэхгүй.Энэ Юмигийн зовж буй шалтгаан.Түүний төрсөн эцэг эх,түүний өсвөр насан дээрээ байхад түүнд юу болж байгааг мэдэхээсээ өмнө Юмигийн хамгаалагчаар л байдаг байсан.Өсвөр насныхан эцэг эхээсээ сайн зөвлөгөө авах хэрэгтэй.Гэхдээ үгүй ээ тэд зүгээр л яваад өгчихсөн.Тэдний хайхрамжгүй байдал,түүнийг асрах хариуцлагагүй байдал Юмиг үнэхээр өвтгөдөг.Энэ бүхний дараа ч Юми тэдний охин шүү дээ.Юмигийн дэлхийтэй нүүр тулахаас яагаад ичдэг,асуудалтай нүүр тулахад яагаад сул дорой,түүний хүүхэд нас таатай байж чадаагүйд Юми эцэг эхээ буруутгадаг.Тэд үнэхээр хайхрамжгүй,хоёулаа хатуу сэтгэлтэй.Тэд салсан гэхдээ энэ Юми хаягдмал болсон шалтгаан биш,тэдний ганц охин нь тэдний цэвэр хайрын үр жимс шүү дээ.Тийм болохоор л өнөөдөр маргааш амралтын өдрүүд гээд л Жунинд түүнтэй зүрх сэтгэлээсээ хамтдаа байдагт нь баярласан юм.Өсвөр насан дээрээ байхад Жунин л түүнийг ойлгодог ганц хүн.Жунин ч бас Юмитэй харицахад өвддөг,тэр амьдралдаа ганцаараа,хаягдмал хүн.Тэрэнд хэзээ ч төрсөн эцэг эхээ харах боломж байхгүй.Тийм болохоор л тэр энэ охинд хайртай үнэнч залуу.Тэд нэгнээ ойлгож чаддаг,нэгэндээ хэрэгтэй хайрыг нь өгдөг.Крис намайг дуусгаж чадсан цорын ганц хүн гэх буруу үг түүний аманд үлдсэн юм.Өмнө нь тэд нэгэндээ хайртай байсан гэхдээ одоо түүний бодол Жунины дүр төрхөөр сэрүүн байв.Юми итгэхийг хүссэн гайхалтай хариултыг хүлээж байгаа юм.
Тэр Жунины өгсөн гүзээлзгэнэтэй уруул өнгөлөгчийг түрхлээ.Жунин үнэхээр түүний амтыг мэддэг.Тэр уруул өнгөлөгчөөс өөр юу ч нүүрэндээ түрхээгүйгээ ойлгон толинд харан инээмсэглэлээ.
...
Юми Нару ээжийн хажууд: сайн уу? ээжээ та надаар туслуулмаар байна уу?
Нару: үгүй ээ энэ бараг л дуусчихлаа,суудалдаа очоод сууж бай!! "хийж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулах"
Юми хоолны ширээн дээр очин суулаа.Тэр Нару ээжийг амьдралд нь ирсэнд үнэхээр баярладаг.Нару ээж түүнд жинхэнэ ээжийн хайрыг өгдөг юм.Нару ээж түүнийг жоохон охин шиг усанд оруулж,үсийг нь самнан,унтах хүртэл нь бүүвэйн дуу дуулж өгдөгт нь үнэхээр дуртай.Жинхэнэ ээж нь аав нь тэднийг орхиход хэзээ ч тэгэж байгаагүй.Тийм болохоор л Юми түүнийг амьдралынхаа чухал хүмүүсийн нэгээр нандигнадаг юм.Үнэндээ чухал хоёр хүн л байдаг,Нару ээж,Жунин.Тэд хоолоо идэж дуусаад Нару ээж явах болон тэд хаалгийг зүглэлээ.
Юми: ямар нэгэн зүйл хэрэгтэй бол над руу залгаарай,би үргэлж таньтай байна гэдгийг та мэдэж байгаа шдээ
Нару ээж инээмсэглэн: мэдээж би ч бас адилхан мм?
Юми инээмсэглэн толгой дохиод: Жунин өдрийн хоолны дараа ирнэ,магадгүй бид эргэн тойрноор салхилна тэгээд кофе шопоор орох бодолтой байна
Нару ээж: хммм "толгой дохих" за болгоомжтой байгаарай!! Би чиний төлөө Жунинд бүх зүрх сэтгэлээсээ итгэж байна болгоомжтой яваарай за юу?
Юми: за "тэврэн Нару ээж гаран явах"
Юми Жунины ирэхийг хүлээн том өрөөндөө ширээнийхээ урд газар суулаа.Тэр хувцасны өөр өөр коллекц үргэжлүүлэн зурж байв.Тэнд тансаг,холливүүдийн загвар,япон,солонгос,халливүүн,түүний бодсон бүх зүйл байлаа.Тэрээр гарандаа ийм чадвартайдаа үнэхээр жаргалтай байдаг.Тэр ямар ч боловсролгүй эмэгтэй гэхдээ энэ ажил мэргэжлийнхээс ч илүү юм шиг харагддаг.Юми бараг 1000 хувцас зурчихсан байгаа,түүний бодол хувцасны шинэ санаа бодохоо больж чаддаггүй.Тэр эдгээр зургаа нэг л өдөр жинхэнэ болгохыг хүсдэг тэгвэл тэр ээждээ Хёна,Минжи,Ёни нарт өгч чадна гэхдээ харамсалтай нь энэ өнгөрсөн.Тэрний хэлсэн шиг тэр дахиж өнгөрсөндөө амьдрахгүй,эдгээр хувцас жинхэнэ болоход хамгийн түрүүнд Нару ээждээ өгнө.Эсвэл магадгүй Жунинтай ирээдүйд түүний охин өмсөнө.Тэд өөрсдийнхөө ирээдүйг бодон зургаа зурсаар инээж байв.
Хаалга дуугарахад түүний зүрх өндөрт үсрэн гарах нь холгүй байв.Тэр боссоор өнгийн харандаагаа доош тавин хаалга руу явлаа.Тэр хаалга онгойлгон Жунин байхад Юмигийн зүрх илүү их гэрэлтэж байв.Хоёр секундын өмнө бодож байсан залуу одоо түүний өмнө байна.Жунин урагш алхан халуун дулаан хайр дүүрэн тэврэлт өглөө.Юми түүнийг буцаан тэврээд бусад өдрөөс хойш Юми түүний үнэрийг санасан байлаа.Жунин өнөөдөр ч бас энгийн хувцас өмсжээ.Цагаан цамц,бариу өмд,кет өмссөн байв.Энэ Жунины стиль гэдгийг Юми саналаа.Гэхдээ одоо ч ер бусын халуухан,царайлаг байна.Юми түүнийг тэврэхээ болин том өрөө рүү дагуулан явлаа.Жунин ширээн дээрх олон зургийг харан нүд нь тойрох нь тэр.Юми дахиад мөрөөдөж байгаа гэдэгт тэр итгэлтэй байв.Тэд хоёул буйдан дээр суун Юми зурагтаа асаалаа.
Юми: тэгээд кофе жүүс юу уумаар байна? "инээмсэглэх"
Жунин өөрийнхөө хайрыг ширтэн зүрх нь түргэн түргэн цохилон тэрээр Юмид илүү ихээр дурлаж байлаа.Жунины мэдрэмж хэзээ ч өөрчлөгдөхгүй.Түүний хайр Юмид удирдлагаа алдах хүртэл илүү илүү илүү ихээр өсдөг.
Жунин: би энийг хүсэж байна ...
Тэрээр Юмигийн уруулыг барьж аван уруулаа наахад Жунин түүний уруулнаас гүзээлзгэний амт амтлаж байв.Түүний авч өгсөн уруул өнгөлөгч гэдгийг санан инээмсэглэлээ.Юми нүдээ анин хүлээхгүй түүн рүү ойртон Жунин түүний царайнаас барин илүү ихээр үнсэж эхэллээ.Гүнзгий,гэхдээ одоо ч Юмид Жунины хайр асгарч байв.Жунин төсөөлж чадахаасаа ч илүү түүнийг хайрлана гэдгээ төсөөлж чадахгүй байлаа.Энэ охин түүнийг хүлээн зөвшөөрсөнд тэрээр жаргалтай байв.Юми түүнд бүх хүнээс зөвхөн түүнийг л хүсдэг гэж хэлэхэд түүний зүрх илүү ихээр дэвэх нь тэр.Жунин Юмигийн доод уруулыг хазахад Юми гийнаж орхиллоо.Жунин хэлээ түүн рүү оруулан Юмигийн хэлсэн шигээ түүнийг хүлээн зөвшөөрлөө.Тэдний хэл хоорондоо тоглон, хүчтэй биш гэхдээ хайраар дүүрэн.Жунин түүнийг үнсэхээ болин хамар,духан дээр нь үнслээ.Тэдний үдээс хойших өдөр төгс байсан,тэд үнсэлцсэн.Жунин түүнд болж буй энэ зүйл өмнө нь удаан хугацаагаар хүссэн мэдрэмж болохоор уйлж байгаа юм шиг л мэдрэгдэж байв.Жунинд Юми түүнийг буцаан хайрлахаар шийдсэн юм шиг мэдрэгдэж байлаа.


~~Түүнийг авар~~"COMPLETE"Donde viven las historias. Descúbrelo ahora