Бонус

963 15 0
                                    

Минжи ягаан туузтай бяцхан хайрцагтай зүйл өгөн: энэ чамд Инжон,миний бэлгийг аваарай
Юми толгой дохин хайрцагийг авлаа.Тэд аль хэдийн хоолоо идэж дууссан ч ширээндээ суусаар байлаа.Юми туузыг тайлан хайрцагийг нээн үзвэл нүд нь гялалзан мөнгөн бугуйвчийг хараад уулга алдах нь тэр.Тэрээр бугуйвчийг аван ширтэж байв.
Юми: энэ үнэхээр үзэсгэлэнтэй юм аа баярлалаа Минжи би энийг хадгална аа гэхэд Минжи түүн рүү дөхөн зүүж өглөө.
Сэүн: бас энийг чамд цовоо охин минь,энэ миний чамд өгөх бэлэг "чихэвч өгөх"
Юми: вуав,баярлалаа Сэүн убба
Тау: энэ минийх "баавгайтай түлхүүрний оосор өгөх"
Юми: аавв хөөрхөн юм аа,баярлалаа Тау убба гэж хэлээд жаргалтай гэгч нь авлаа.Жунин тэднийг жаргалтай гэгч нь харж байв.Хэдэн ярианы дараа тэд ажилдаа явах хэрэгтэй болохоор баяртай гэж хэлэн яван Жунин,Юми нар Чанёол,Хёнад бялуу жимс авахаар джлгүүр явлаа.Тэд бүхэл өдөржин эмнэлэг дээр байж ярилцаж байв.Үд болон тэд баяртай гэж хэлэн эргэж ирэхийг амлан Хёна,Чанёол нар ч жаргалтайяа зөвшөөрлөө.Тэд Гуанжу руу явахаасаа өмнө Жунин Юми нар зайрмагний дэлгүүр рүү явлаа.Гэхдээ тэд дэлгүүрийн өмнө ирэхэд хөөрхөн танил хосууд гарч ирж байлаа.Тэр хосууд ч бас тэднийг харах нь тэр.
Жунин: хён "сандрах"
Ёнжэ Жуниныг үл тоон хагас цусан төрөл дүү рүүгээ харж байлаа.Түүний ам үл ялиг ангайн Юмигийн нүдийг ширтэж байв.
Ёнжэгийн сүйт бүсгүй Соёон: омо Инжон "бувтнах"
Юми тэднийг өөр рүү нь ширтэхийг мэдрэхдээ хөл нь гуйван гар нь салганах нь тэр.Ёнжэ түүнийг сонсолгүй,түүнийг буруутгаж,үлдээсэнийг санан цээжин дотор нь уур дүрэлзээд ирлээ.Юми Жунины гарыг барих гар нь чангаран,духанд нь хөлс асгарах нь тэр.Жунин Юмигийн хүйтэн хөлс цувж,гар нь салганахыг мэдрэн ардаа зогсоолоо.
Жунин: би тайлбарлая хён!
Ёнжэ түүн рүү ууртай гэгч нь хараад: Инжон энэ бүх хугацаанд чамтай байсан юм уу? Чи түүнийг биднээс нууж байсан юм уу?
Жунин: та буруу бодоод байна хён,би түүнийг 2 сарын өмнө олоод эхлээд танд хэлэхгүй гэж шийдсэн юм,авга ах Жэ бүгдийг мэдэж байгаа "одоо ч Юмигийн гарнаас барих"
Ёнжэ: яагаад бидэнд хэлээгүй юм? Чи биднийг санаа зовж байсаныг мэднэ "уурлах"
Юми уурлан урагш алхан: би хүсээгүй болохоор,би хэнд ч битгий хэл гэж хэлсэн юм,юунд асуудал байгаа юм?
Ёнжэ: мэдээж бид чамайг эргэж ирэхийг хүсэж байна гэтэл Жунин чамайг биднээс нуусан
Юми: яагаад чамд хамаатай юм? айн? хажуугаар нь чи намайг тэр шөнө хөөсөн хүн санаж байна уу? чи галзуу юм уу? "хөмсөг зангидах"
Ёнжэ: үгүй ээ...намайг уучлаарай би тэр шөнө зүгээр урам хугарсан юм,гуйя эргээд ирээч!
Юми инээн: яах гэж? Дахиад намайг хөөх гэж үү? Чи мэднэ Ёнжэ,би танай гэр бүлд очихгүй чи өмнө нь намайг өрөвдсөн болохоор л хүлээн зөвшөөрсөн,уучлаарай гэхдээ би дахиж та нарыг хармааргүй байна "эргэж харах" убба би хоол идэх хүсэлгүй болчихлоо,гэр рүүгээ харьцгаая! гэж хэлэн Жунин уруулаа хазаад Юмиг даган өнөөх хосыг орхин явлаа.


~~Түүнийг авар~~"COMPLETE"Where stories live. Discover now