1.5K 41 0
                                    

-Юмигийн талаас-
Би энгийн л ягаан сарнайг нь авлаа.Ямар ч мэдрэмж,ямар ч хариу үйлдэл,инээмсэглэл байхгүйгээр.Би эелдэг эмэгтэй болохыг хүсээгүй юм.Би энэ залууг гэртээ оруулан буйдан дээр суулгаад нүдний булангаараа биднийг яг л өсвөр насний хүүхдүүд шиг харан инээх ээжийг харлаа.
Би: эхлээд эндээ хүлээж байгаарай! "хатуу хэлэх"
Ээж рүү очин гарнаас татсаар өрөөндөө орлоо.
Би: энэ юу вэ? "ширүүн асуух"
Ээж энэ талаар мэдэж байгааг би мэднэ,намайг Жунинтай байлгахыг хүсэж байгаа гэхдээ би Жунинд таарах охин биш!
Ээж: Жунин чамтай болзоонд гарахыг хүсэж байгаа
Би: гэхдээ та намайг хүсэхгүй байгаа гэдгийг мэднэ ш дээ
Ээж: хонгор минь Жунин аюултай хүн биш "гарнаас минь барих"
Би: ээжээ Жунин миний өнгөрсөн амьдралын нэг хэсэг,би тэднийг мартаж шинэ амьдрал эхлэмээр байна...з.зөвхөн т.таньтай "нулимс цийлэгнэх"
Ээж шүлсээ залгин: яагаад түүнд боломж өгч болохгүй гэж? Жунин тэднээс өөр хар л даа,тэднээс тэр л ганцхан чамайг олсон,чи баярлахгүй байна уу?
Би: г.гэхдээ тэд н.намайг өвтгөсөн "нулимс урсах"
Ээж: зүгээр л түүнд боломж олго! "шивнэн нүд рүү минь харах" гуйя!
Миний нүд ээж рүү харан зөөлрөөд ирлээ.Ээж намайг жаргалтай байлгахыг хүсэж байгаа тийм болохоор л намайг Жунин рүү түлхээд байгаа юм.Жунин намайг жаргалтай болгоно гэдгийг би мэднэ ээ гэхдээ тэр миний өнгөрсөн амьдралын нэг хэсэг.Тэр тэдний нэг хэсэг,тэдэнд дахиж би хэрэггүй гэж бодож байна.
-Зохиогчийн талаас-
Юми банн руу биеээрээ гулсан орж биеэ улайх хүртэл нь чангаар үрэн угааж байв.Түүн шиг охин Жунинтай болзох эрхгүй болохоор тэрээр уйлж байлаа.Жунин амжилттай яваа залуу бол Юми зүгээр л нэг г*чий.Юми Жунинд жоохон ч гэсэн хамаагүй биш гэхдээ бодит байдал дээр Жунин Юмигээс ч илүү хэн нэгэнтэй учрах эрхтэй гэж Юми итгэдэг юм.Юми ганцаараа байсан нь дээр.Юмигийн арьсыг заваан хэлээрээ долоосон тэдгээр залуучуудыг санан ширүүн зүсэн үрсээр уйлж байв.Түүний арьс хэтэрхий их үрсэнээс болж бараг хорсон,түүний өөрийгөө хүндлэх хүндлэл нь явчихсан байв.Нару Жунины буйдан хүлээн суух өрөөнд орж ирэн ойртлоо.
Нару: Хүлээж байгаарай Жунинаа,тэр усанд орж байгаа "инээмсэглэх"
Жунин халуун дулаанаар инээмсэглэн: зүгээр ээ удаан байсан ч би хүлээж чадна
Мэдээж тэр хүлээж чадна.Энгийнээр тэр буцаан өөрийн болгохдоо бүх зүйлийг хийнэ.Нару инээмсэглэн толгой дохиод эргэн унтлагийн өрөөндөө орлоо.Гэнэт Юмигийн уйлахыг сонсон урагш алхсаар угаалгийн өрөөний өмнө ирэн зогслоо.Юмигийн өвчиндөө чарлан орилхыг сонсон хөлдчих шиг болох нь тэр.
Юми: аахх
Энэ тийм ч чанга биш байсан ч Наруд бол цэвэрхэн сонсогдож байв.Тэр аль хэдийн энийг мэдчихсэн,хаалгийг онгойлголлоо.Юми усанд орж байсан хэдий ч хаалгаа түгжээгүй байв.Нару Юмиг угаалгийн өрөөний шалан дээр цусаар бөөлжин гэдсээ даран суухыг харан уулга алдлаа.
Нару: Юми
Түүний зүрх савласаар хурдхан шиг түний зүг явлаа.Нару шүршүүрийг хаан бөхийсөөр Юмиг татан босгоход дахин цусаар бөөлжин газар суух нь тэр.Түүний улайж нүд эь илүү дор байх ажээ.Энэ улайчихаж,Нару зүрхнийхээ гүнд шархалсан охиноо харан нүд нь зөөлрөн нулимс цийлэгнээд ирлээ.Юми хий хоосон зүйл рүү ширтэн гэдсээр хатган үргэжлүүлэн уйлсаар байв.Тэр ингээд бараг л 2 жил болж байна.Нару саван аван түүнийг дахин угааж эхэллээ.Тэр Юмиг усанд оруулж байх даа дуртай.
...
Нару Юми хоёр өрөөнөөсөө гаран Жунин хүний сүүдэрийг харан эргэн харлаа.Жунин Юмиг энгийн нэгэн шар даашинз өмссөн байхыг харахад зүрх нь гэрэлтэх нь тэр.Тэр босон Юми руу инээмсэглэлээ.Бурхан минь Жунин түүнд илүү ихээр дурлах нь тэр.Юмигийн шар үс,яс арьс болсон бие,даашинз түүнийг хангалттай сахиусан тэнгэр шиг харагдуулж байв.
Нару инээмсэглэн Юмигийн араас мөрнөөс нь барисаар: тэр бэлэн болчихлоо
Жунин түүнийг инээмсэглэн ширтэж байлаа.Тэр Юмид үнэхээр их хайртай,Жунин толгойгоо доошлуулан Юми өөрийгөө ичиж байгааг мэдэрч байлаа.
Жунин: чи хөөрхөн байна "инээмсэглэх"
Юми удаанаар дээш Жунин руу харан үл ялиг инээмсэглэлээ.
Жунин: тэгээд Нару эгчээ би түүнийг өнөө орой болзоонд авч явж болох уу?
Нару: мэдээж болно Жунинаа "Юмигийн мөрнөөс гараа авах"
Жунин: өө хүлээгээрэй "буйдангаас ямар нэгэн зүйл аван" энэ танд эгчээ биднийг явсаны дараа задлаарай гэж хэлээд дундаж хэмжээний хайрцагтай зүйл түүнд өглөө.
Нару толгой дохин аваад: ойлголлоо одоо яв даа,охиныг минь болгоомжтой авч яваарай
Жунин инээмсэглэн газар руу харах Юми руу харан: мэдээж
Жунин энэ удаа өөр мөнгөлөг өнгийн Porsche 911 машиндаа Юмиг суулгаж өгөхөд тэрээр Жунины өөр нэгэн тансаг машинд цочирдон суух ажээ.Юми Гаунжуд бохир заваан *нхан болох хооронд түүний ахлах сургуулийн ex-найз нар ч мөн адил Жунин шиг амжилттай яваа байх гэж бодон өөрөөсөө ичиж байлаа.Юми түүний машинд ямар ч шалбархай олж харсангүй.Түүний машинд Юми л бохир заваан нь юм шиг санагдаж байв.
-Жунины талаас-
Миний хажууд Юми тухгүй байгаа харагдаж байлаа.Тэр надтай нэг ч удаа дуугарсангүй,би ойлгоно оо.Тэр намайг үзэн ядаж байгаа гэхдээ би түүнийг буруутгаж чадахгүй.
Би хоолойгоо засан: т.тэгээд хаашаа явмаар байна "ээрэх"
Юми: хаашаа ч хамаагүй
Би түүний дур булаам хоолойг сонсон инээмсэглэж байв.Би түүнд үнэхээр их хайртай,өө бурхан минь би галзуурчихаж.
Би: үнэхээр надад ямар нэг санаа хэл л дээ "түүн рүү харах"
Юми хошуугаа унжуулан эргэн тойрноо харсаар харанхуй тэнгэр рүү харлаа.
Юми: би сар хармаар байна
Тэр миний асуултанд хариулахад би дахин инээмсэглэж байв.Тэр аажим аажмаар надтай байхдаа тухтай болно гэдэгт итгэлтэй байна.Би хазаа нэмэн,түүнийг хаашаа авч явахаа мэдэж байна.
...
Би түүнд хаалга онгойлгож өгөхөд тэрээр машинаас буун харсаар амаа үл ялиг ангайсан байв.Би түүнд сар одод харуулахаар хадан хавцалын газар авчирсан юм.
Би: тэгээд энэ газар зүгээр үү?
Юми над руу харан толгой дохиллоо.Би урагшаа машины урд очиход хадан хавцал хэдхэн метрийн цаана байв.Би машинаа налан тэнгэр дээш харан нүдээ анилаа.Эцэст нь Юми надтай байна,би түүнийг 2 жилийн дараа олчихлоо.Миний зүүн талд Юмиг ирэхэд би нүдээ нээлээ.Тэр ч бас машин налан харанхуй тэнгэрт гэрэлтэх ододыг ширтэж байв.Би хайраа ширтэн түүний нүднээс өвдөлт,итгэл найдварыг харж байв.Миний нүд зөөлрөн,зүрх минь савж эхлэх нь тэр.Түүний нүүр илүү турчихаж,тэр яг л өвдчихсөн юм шиг харагдаж байна.Би зүүн гарынхаа хуруугаар түүний хацрыг илэхэд тэрээр татвасхийн над руу харахад нь би гараа зогсоолоо.
Юми: надад битгий хүр! Гар чинь бохирдчихно "хүйтэн хэлээд эргэн тэнгэр рүү харлаа"
Энэ юу гэсэн үг болохыг би мэднэ ээ.Гэхдээ надад хамаагүй,би түүнд үнэхээр их хайртай,би түүнийг өөрийн болгохыг хүсэж байна,зөвхөн түүнийг...
Би: Ю.Юми...намайг уучлаарай,чамайг надад болгомж олгож,намайг уучлана гэж найдаж байна "гараа халаасандаа хийх"
Юми санаа алдан над руу хараад: яагаад ингээд байгаа юм? Чи дахиж намайг анхаарах хэрэггүй бид одоо өөрсдийн амьдралтай болсон чи амжилттай яваа болохоор жаргалтай байх хэрэгтэй "эргэн хараад хоосон зүйл рүү ширтэх"
Би: би чам үгүйгээр хэзээ ч жаргалтай байхгүй,би чамд хайртайг чи мэднэ ш дээ "гуйсан харцаар харах"
Юми над руу харан: чи сохорчихоо юу? Намайг хар,би ахлах сургууль төгсөөгүй,ямар ч мэргэжилгүй биеэ үнэлдэг надад цаашдаа хийж чадах зүйл юу ч байхгүй
Би: надад хамаагүй ээ,юу ч болсон бай миний хайр чамд л зориулагдсан,би чиний төлөө энд байна,би бүх зүйлийг хийнэ
Юми босон миний урд ирэн над руу ойртон миний нүд рүү харахад түүний нүд ядарсан харагдаж байлаа.Тэр миний гунигтай нүдийг харан нүд нь зөөлрөх нь тэр.
Юми: Жунин "хацранд минь хүрэх" би чамтай хэрэлдмээргүй байна,би чамайг сайхан залуу гэдгийг мэднэ гэхдээ чи надаас илүү нэгэнтэй учрах эрхтэй би үнэтэй хүн биш би чам шиг залуутай учрах эрхгүй чи надад үнэ цэнэтэй би ганцаараа байсан нь дээр тийм болохоор л би чамайг түлхээд байна гуйя
Юми зөөлөн хоолойгоор хэлэн халуун гар нь нүүрийг минь илэхэд би бараг л хайлах шахаж байлаа.Би түүний надад хүрэх гарыг барин: би чамд үнэхээр их хайртай
Юми гараа аван хажууд зогсон санаа алдан нүдээ аниллаа.
Юми: чи бид 2 болохгүй "шивнэх"
Би түүнийг ойлгож байна.Би түүнийг өөртөө итгэхгүй байгааг мэднэ ээ,гэхдээ энэ түүнийг хайрлахгүй байх шалтгаан болохгүй.Эмэгтэй хүн бүр л хайрлуулах эрхтэй.Би түүний төлөө энд байна.
Би түүний хацарнаас нь барин: надад болгомж олго л доо гуйя..."шивнэх"
Би толгойгоо доошлуулан түүнийхтэй ойртуулахад тэрээр нүдээ нээлээ.
Би: би чиний төлөө бүх зүйлийг хийнэ,надад боломж олго л доо надаар бүх зүйлийг батлуул!! дахиад эхэлцгээе
Би түүнийг дахин санаж зовмооргүй байна.Тэр минийн амьдрал,ганц амьдрал минь!
Юмигийн нүд зөөлрөх нь тэр.Тэрэнд би хэрэгтэй байгааг би мэднэ гэхдээ түүний тархи намайг түлх гэж хэлж байгаа.Тэр санаа алдан дахин нүдээ анин толгой доошлуулахад нь би духан дээр нь үнсэж байв.
Би: энэ зүгээр болно оо надад итгэ!
Би түүний жижигхэн биеийг тэврэн авлаа.Гэвч тэр намайг эргүүлэн тэвэрсэнгүй харин толгойгоо цээжинд минь наах нь тэр.Хар л даа...тэрэнд би хэрэгтэй,гэхдээ тэр өөрийгөө зогсоогоод байна.Түүний амьдралд эр хүн хэрэгтэй тэр нь би байна гэж итгэж байна.Цээжин дээр минь тэр толгой дохих нь мэдрэгдэн би инээмсэглэлээ.Тэр намайг түлхэн над руу харан би түүний хацарыг барин эрхий хуруугаараа хацранд байх соривыг иллээ.Инжон одоо ч үзэсгэлэнтэй байна,би түүний үзэсгэлэн гоог буцаан авчирч,зүрхнийх нь гүнд байх өвчин,гаднах доторх бүх өвчинийг нь эмчлэх болно.Тэр сорвинд нь хүрэхийг мэдрэн хойш ухрах нь тэр,тэр дахиад л иччих шиг боллоо.Буцан урагш алхан хажууд минь ирэн ойртож байв.Тэр хажууд минь тухтай болж байгааг би мэдэж байна,тэр сайхан сэтгэлтэй эмэгтэй энийг би мэдээж мэднэ.
Би: би маргааш Сөүл явна "Юми рүү харах"
Түүний нүд яг л намайг явуулахыг хүсэхгүй байгаа юм шиг харагдаж байв.
Юми: я.яагаад? "хөмсөг зангидах"
Би: би ажилтай,өөрийнхөө компанид
Юми толгой дохин өөр тийшээ харахад би инээмсэглэн машины руу очин ямар нэгэн зүйл аваад эргэн Юми дээр ирлээ.
Би: энэ чинийх "Юмид өгөх"
Юми хөмсөг зангидсаар хайрцагтай зүйлийг авахад би: задлаад үз!
Юми задлан хараад: Iphone 5s? "нүд нь томрон намайг харах"
Би инээмсэглэн толгой дохиод: энэ чинийх,чамд хэрэгтэй
Юми: үгүй ээ...би авж чадахгүй энэ чинь их үнэтэй шдээ
Би: энэ юу ч биш ээ над руу бас Нару эгч рүү залгахдаа хэрэглэ!
Юми: юу? "орилох" үгүй ээ Жунин энэ чинь үнэхээр үнэтэй "буцаагаад өгөх"
Жунин инээн: битгий санаа зов доо,би энийг чамд 1000 ч авж өгч чадна
Юми зогсон хөмсөг зангидлаа.
Жунин: энэ чинийх,аваад асаагаад үз!!
Юми хайрцаг руу харан санаа алдаад асаан үзлээ.
Би: хөөрхөн байгаа биз дээ?
Юми удаанаар толгой дохилоо.Би түүнд алтан шаргал өнгийн Iphone 5s өгсөн юм.
Би: чинийх алтан шаргал өнгөтэй,Нару эгчийнх мөнгөн сааралт өнгөтэй над руу залгахдаа хэрэглээрэй бас миний дугаар,Нару эгчийн дугаарыг хадгалчихсан байгаа
Юми над руу харан хошуугаа унжуулаад: энэ үнэхээр...г.гэхдээ баярлалаа "тэврэх"
...
Миний зүрх энэ их аз жаргалаас болоод бараг л үсрэн гаран шахаж байв.Эцэст нь би түүнийг надад болгомж олгооч гэж ятгаж чадлаа.Шөнө улам л орой болж байсан болохоор би түүнийг хүргэж өгөхөөр шийдсэн юм.
Юми хаалгаа онгойлгон бид дотогш орон Нару эгчийг том өрөөнд биднийг хүлээн халуун сүү ууж суухыг харлаа.
Юми: ээжээ бид ирлээ
Нару эгч: өө сайн уу? "босон бид нар руу ирэх" орой ямар байна?
Юми: зүгээр ээ "гутлаа тайлах"
Нару эгч: Жунинаа чи надад Iphone өгсөн үү?
Би: тийм ээ Юми та хоёрынх адилхан,хоорондоо бас надтай ярихдаа хэрэглээрэй
Нару эгч: гэхдээ энэ их үнэтэй
Би үл ялин инээн: энэ юу ч биш дээ,энэ бидэнд туслана үнийг битгий тоо
Юми инээмсэглэн: одоо оройтчихлоо,чи маргааш явах ёстой юм чинь одоо явах хэрэгтэй
Би түүний инээмсэглэлийг харах жаргалтай байна,би инээмсэглэн толгой дохилоо.
Нару эгч: баярлалаа Жунинаа
Нару эгч намайг тэврэхэд нь би ч бас эргүүлэн тэврээд тэр Юмиг биднийг орхин гал тогоо руу орлоо.
Би: тэгээд хүссэн үедээ над руу залгаарай за юу?
Юми: ммм...би нэг зүйл асууж болох уу?
Би: мэдээж юу юм?
Юми: намайг олсон гэдгээ хэнд ч битгий хэлээрэй,би чамтай л харьцмаар байна,зөвхөн чамтай гуйя!
Би инээмсэглэн царайг нь илэн: мэдээж би чиний итгэлийг эвдэхгүй ээ
Юми толгой дохиллоо.
Би: би одоо явлаа сайхан амраарай "духан дээр нь үнсэх"
Тэр миний уруулыг мэдэрсээр нүдээ анилаа.Тэр миний урууланд хайртай гэхдээ өмнө нь биз дээ?
Юми: сайхан амраарай "шивнэх"
Би хаалга түлхэн гарах гэхэд Юми бугуйнаас минь барин зогсоолоо.
Би түүн рүү эргэн харахад Юми: эргээд ирээрэй за юу?
Миний зүрх хайлах шиг л боллоо.Би түүнд илүү илүү илүү илүү илүү ихээр хайртай,новш гэж Инжон! Намайг галзууруулахаа боль!!!
Би мэдрэмжээ тайвшруулан толгой дохин: мэдээж одоо унт даа
Юми толгой дохин намайг гаран явахад хаалгаа хаалаа.
...
Би орон дээрээ хэвтэн тэнэг юм шиг л инээмсэглэж байв.Би утасаа аван түүн рүү мессеж бичлээ.
To: Инжон
Өнөө оройд баярлалаа сайхан амраарай үргэлж болгоомжтой байгаарай Юми
-Юмигийн талаас-
Унтах гэхэд миний шинэ утас дуугаран аван харвал энэ Жунинаас байв.Би мессежийг нь уншин инээмсэглэлээ.Тэр үнэхээр сайхан залуу юм аа.Би бодохоо больж чадахгүй нь гэхдээ би эцэст нь түүнийг хүлээн зөвшөөрч болгомж олгосон.Би түүнтэй бүхнийг шинээр эхэлж байна,хэрвээ бүх зүйл бүтэлгүйтэх юм бол би тэр үед өөрийгөө алаад өгөх болно.
To: Жунин
Чамд ч бас баярлалаа удахгүй дахиад уулзья шоколад залуу минь
Түүн рүү мессеж бичээд гүн нойронд автлаа.


~~Түүнийг авар~~"COMPLETE"Where stories live. Discover now