XLI

1.2K 43 26
                                    

Жунин дэлгэц рүү харсаар: вуаахх

Эмч: анхных нь хүүхэд ихэр байдаг үнэхээр азтай аав юм аа

Инжон хүүхдээ үзүүлсээр гудсан дээр хэвтэж байлаа.

Жунин: хонгор минь,хар даа би удахгүй аав болно вуаахх би тэднийг гартаа тэврэнэ гэхээс догдлоно байна,би тэднийг хүү байна гэж найдаж байна хэмээн 7 настай хүүхэд шиг орилох нь Инжоныг инээлгэж байлаа.

Инжон: би тэднийг охин,хүү байна гэж найдаж байна

Жунин: тийм ээ бид бяцхан Жунин,бяцхан Инжонтой болно....вуууааах бид энийг хийж чадна аа Инжон ээжээ хэмээн жаргалтай гэгч нь хэлээд Инжоны духан дээр үнсэн эргэн дэлгэц рүү харлаа.Тэр яаж ч чадахгүй зүгээр л нулимс нь урсах нь тэр.Жунин болоод Инжоны өнгөрүүлсэн бүх хэцүү зүйлийн дараа бурхан тэдэнд үнэхээр гайхалтай зүйл өглөө шүү дээ.Тэдний хайрын жимс...

Оройн 8:30

Инжон: яагаад зөвшөөрчихөж байгаа юм? "уурлан орилох"

Жунин: хөөе эхлээд тайв-

Инжон: яагаад?

Жунин энэ сэдвийг ярьж эхлэхэд тэд өрөөний голд зогсож байлаа.

Жунин: би чамд итгэж байгаа болохоор "өндөр дуугаар хэлэх"

Инжон түүн рүү үл итгэсэн харцаар ширтэн: чи надад итгэсэн? хараал ид Ким Жунин,чи намайг--үгүй ээ чи биднийг түүнд өгч байна

Жунин: чи буруу бодоод байна

Инжон: би чамайг ойлгохгүй байна,тэр эргэж ирэхэд би түүнийг дахиад сонгохгүй гэж үргэлж хэлдэг гэтэл одоо чи намайг түүнд өгч байна "нулимс нь урсаж эхлэх"

Жунин дахиад л түүний өмнө уйлж байхыг хараад зүрх нь чичирэх нь тэр.Тэр дахиад л Инжоныг уйлуулчихлаа.Жунин санаа алдаад удаанаар Инжон руу очин гарыг нь бариад уучлал хүссэн харцаар харж байв.

Жунин: би чамайг одоо ч Крист сэтгэлтэй гэдгийг мэдэх болохоор л зөвшөөрсөн юм

Инжон түүн рүү харан үл итгэсэн байртай толгой сэгсэрэн: яаж ингэж хэлж чадаж байн аа хэмээн өвдсөн байртай хэлээд түүнээс холдон гаран явлаа.Тэрээр өрөөнөөс гаран доошоо буун,Жунин түүний алга болохыг харсаар үлдсэн юм.Инжон яг одоо Жунин уурласан байгаа,Жунин энийг үзэн яддаг.Энэ мэдээж Жунины буруу,тэр энийг Инжоны төлөө л хийсэн.Тэр Инжоныг одоо бүр мөсөн Крисээс холдоосой хэмээн хүсэж байгаа юм.Учир нь...Жунин Инжоныг одоо ч Крист хайртай гэдгийг мэддэг.

~~Түүнийг авар~~"COMPLETE"Where stories live. Discover now