XXXIX

1.3K 46 20
                                    

Тэднийг паркаар алхаж байхад баргар орой байлаа.Улирал үнэхээр төгс байв.Жунин Инжоны зүүн гарнаас атган инээмсэглэж байлаа.Тэд модон сандал суухаар Жунин түүнийг хөтлөн явж байв.Удалгүй Жунин Инжоны өмнө нэг хөл дээрээ суун гарнаас нь атгалаа.

Жунин: Инжон би чамайг орхихгүй бас чиний төсөөлж байгаагаас ч илүү ихээр хайрлана,одоо чи миний хүүхдүүдийг тааж байгаа,би чамайг илүү ихээр асарна аа,намайг аав болохоос ямар их догдолж байгааг чи мэдэхгүй дээ,би сайн ажиллаж,чамайг сайн асарна,сайн аав болно оо,би чамтай гэр бүл зохиохдоо үнэхээр баяртай бас ирээдүйдээ догдолж байна,би хүүхдээ зөв хүмүүжүүлж,тэдэнд сайн хандаж,ирээдүйд нь амжилттай хүн болгож өсгөнө өө бас чамайг тэдэнд сайн ээж болно гэдгийг би мэднэ,үргэлж чиний талд байж чамд туслахаа амлаж байна би чамд хайртай Инжон гэж хэлэн инээмсэглээд гаран дээр нь үнслээ.Харин дараа нь гэдсийг нь илэн үнсэж байв.

Инжон сулхан нүдээ нээгээд нүдэнд нь нулимс цийлэгнэх нь тэр.Инжон удаанаар дээш харвал Жунин хүнд байдалд байгааг харлаа.Инжон үргэлж түүнтэй хамт хэвтэн унтдаг юм.

Нару Инжоны мөрнөөс барисаар: Инжон хонгор минь,юм идэх хэрэгтэй,чи өнгөрсөн шөнөөс хойш юм идээгүй шдээ,энэ чамд бас хүүхдүүдэд муу

Аль хэдийн өглөөний 7:45 болсон байлаа.Инжон сулхан босоод Жунины өрөвдөлтэй царай руу харсангүй.Хэдэн минутын өмнө тэр Жунины тухай зүүдлэсэн гэтэл одоо тэр Жунины комд байгаа бодит байдалд иргэн ирлээ.Энэ үнэн,энэ бүхэн Инжоноос болсон гэдгээ санах бүртээ зогсолтгүй уйлсанаас болоод тэр өнгөрсөн шөнөөс хойш юу ч идээгүй.

Нару: алив гэр рүүгээ харьцгаая,бид хоол идээд чи усанд орох хэрэгтэй Сэүн энд байна за юу? "тэврэх"

...

Тэд гэртээ ирэн усанд орон хоол идээд Инжон Жунины авчирч өгсөн цэнхэр ногоон ноосон цамц,энгийн нэгэн цамц,гутал өмслөө.Одоо 11 цаг болон Инжон эмнэлэг рүү буцан явахаар шийдэв.Нару ажил руугаа яван Инжон ганцаараа эмнэлэг рүү явлаа.Инжон Жунины өрөө рүү орохоор хонгилоор алхаж явахдаа Сэүн гадаа сууж байхыг харлаа.

Инжон алхсаар: убба энд юу хийж байгаа юм?

Сэүн Инжоныг харан босон Инжон аль хэдийн түүний өмнө ирсэний байхад Сэүн санаа алдлаа.

Сэүн: чи дотор зочинтой байгаа

Инжон хөмсөг зангидан хаалга руу хараад эргэн Сэүн хараад толгой дохилоо.Удаанаар хаалгийг онгойлгон дотогш орон шууд л уурандаа нүд нь томрох нь тэр.

~~Түүнийг авар~~"COMPLETE"Where stories live. Discover now