XXXIII

964 18 0
                                    

Инжон Жэе хоёр шинэ төслийнхөө талаар ярилцаж байлаа.Тэд Солонгост шинэ салбараа,мөн загваруудаа худалдаанд гаргахаар төлөвлөн,удахгүй эргээд Солонгос руу явна.Инжон төрсөн нутагтаа бизнесээ хийхийг хүсдэг байсан болохоор түүнд энэ санаа таалагдаж байлаа.Бас тэр найзууд мөн ээжийгээ санаж байв.Уулзалтын дараа Жунин Инжонд 12 ширхэг аягатай бялуу,шоколадтай баббли титэй хамт эргэж ирлээ.Инжон өлсөөд эсвэл өлсөж үхэх гээд байсан болохоор Жунинаас аваад өгөхийг гуйсан юм.

Жунин идэх зүйлээ ширээн дээр тависаар: май хонгор минь

Инжон: еэе хэмээн баярлан хүүхэд шиг л Жунин руу гүйлээ.Жунин бялуунаас нэгийг задлан Инжонд өгөн тэрээр хазан идэж байлаа.

Инжон: мммм үнэхээр амттай байна "дуулан амтыг нь мэдэрсээр нүдээ аних"

Жунин инээн өөдөөс нь харан суулаа.Инжон баббли тигээ сорон ууж: май гэхэд Жунин ч бас баббли тинээс ууж байлаа.

Жунин: сайхан амттай байна

Инжон жаргалтай гэгч нь толгой дохилоо.Жунин ч бас түүнтэй нэгдэн бялуунаас идэж байлаа.Гэхдээ тэд үргэжлүүлэн идсээр Жунин хөмсөг зангидах нь тэр.Инжон аль хэдийн 5 аягатай бялуу идчихээд байлаа.Бас бараг л баббли тийгээ дуусгаж байв.

Жунин: хонгор минь,чи их идээд байна,энэ эрүүл мэндэд муу

Инжон: гэхдээ энэ үнэхээр амттай байна "үргэжлүүлэн идэх"

Жунин: чи аль хэдийн талыг нь идчихлээ...одоо хангалттай "савыг нь хаан Инжоноос авах"

Инжон уурлан нүд нь томроод: би илүү их идмээр байна

Жунин: үгүй ээ хангалттай,хэтэрхий их чихэрлэг зүйлс сайн биш шдээ,би энийг Жэед өгчихнө өө "муухай хараад өөр ширээн дээр тавих"

Инжон хошуугаа унжуулан баббли тигээ дуусгаллаа.Тэрээр аягаа доош нь тавиад Жунин руу харан: убба,би өөр баббли ти уумаар байна гуйя? "өрөвдөлтэй нүдээр гуйх"

Жунин: эгдүүтэй үйлдэл хийхээ боль,энэ чинь надад үйлчлэхгүй,чи өнгөрсөн хэдэн хоног чихэрлэг зүйл их идэж байна "ус уух"

Инжон: за яахав "гунигтай санаа алдах"

Жунин түүний хажууд очин зогсоод гарнаас нь зөөлөн татаад: нааш ир

Инжон түүний өмнө зогсоод үл ялиг хошуугаа унжуулан харлаа.

Жунин: би чамайг идүүлэхийг хүсэхгүй байгаа юм биш гэхдээ би чамд сайн зүйлсийг мэднэ,би чамд эрүүл хоол идүүлмээр байна за юу? "үсийг нь чихнийх нь араар хийх"

~~Түүнийг авар~~"COMPLETE"Where stories live. Discover now