IX

1.2K 31 0
                                    

-Жунины талаас-
Би нүүрэндээ инээмсэглэлтэй өглөөг угтлаа.Би одоо яаж үнсэлцсэнээ санаж байна.Энэ үнэхээр сайхан байсан,2 жилийн дараа би түүнийг үнссэн шүү дээ.Эвшээсээр удаанаар өдийн суугаад цонх руу харлаа.Юмигийн үзэсгэлэнтэй царай толгойд минь эргэлдэн би дахиад л хачин гэмээр инээмсэглэх нь тэр.Тэр өнөөдөр надтай байхгүй байгаа гэхдээ би хэдэн цагийн дараа эргээд Сөүл рүү явах болохоор зүгээр ээ.Орноосоо босон усанд орохоор угаалгийн өрөөний зүг явлаа.Усанд ороод компаныхаа хувцасыг өмсөөд өглөөний цай бэлдэхээр доош буулаа.Будаатай чанасан загас,десертэнд гүзээлзгэнэ,бяслагтай бялуу идээд шүдээ угаан гэрээсээ гаран машиндаа суун хайрдаа ямар нэгэн зүйл авахаар их дэлгүүрийн зүг хөдөллөө.Ямах нэгэн шалтгаан байхгүй ээ гэхдээ би зүгээр л түүнд ямар нэгэн зүйл өгөх дуртай.Эмэгтэйчүүдийн тасаг руу очин түүнд авч болох ямар нэгэн зүйлийн бодож байлаа.Гоо сайхны хажуугаар өнгөрөн явж байгаад нэгэн уруул өнгөлөгчийг харан зогслоо.Инжон уруул өнгөлөгчинд дуртай байсан бидний ахлах сургуулийн үеээ санах нь тэр.
Үйлчлэгч хурц инээмсэглэл тодруулсаар над руу ирэн: өглөөний мэнд үйлчлүүлэгчээ,ямар нэгэн зүйл хэрэгтэй юу?
Би түүн рүү харан сэтгэл булаам инээмсэглэл гаргахад тэр шууд л улайн би инээж орхиллоо.
Би: энэ уруул өнгөлөгч нар юуны амттай вэ? "уруул өнгөлөгч рүү заах"
Үйлчлэгч: та найз охиндоо авах уу?
Би: үгүй ээ,эхнэртээ
Үйлчлэгч: за за усан үзэм,нимбэг,гүзээлзгэнэ,тоор,жүрж,нэрсний амттай "нэг нэгээр нь заах"
Би толгой дохиллоо.Инжон гүзээлзгэнэ,тооронд дуртай гэхдээ би нэмж нэрсийг авна гэж бодож байна.
Би: гүзээлзгэнэ,тоор,нэрс 3-с авъя
Үйлчлэгч надад бэлнээр 3-г өгөн би мөнгөө төлөхөөр лангуу руу явлаа.Над шиг залуу уруул өнгөлөгч авч байгаа нь хачин гэхдээ надад хамаагүй ээ.Тэд юу ч мэдэхгүй шүү дээ.Мөнгө төлсөний уруул өнгөлөгчөө дуртайяа аван түүн рүү ирмээд гарахаар алхлаа.Тэр кассчин мөн бусад нь чарлаж байхыг сонсоод өөрөө өөртөө инээмсэглэж байв.
...
Тог тог
Би хаалга онгойхыг хүлээн зангиагаа янзалж байлаа.Хэдэн секундын дараа хаалга онгойн Нару ээж намайг хүлээн авлаа.
Би: өглөөний мэнд эгчээ "бөхийх"
Нару эгч: өө Жунин өглөөний мэнд ороод ир!
Эгч миний ирсэн гайхсан харагдаж байлаа.Би дотогш ороход даанч миний охин харагдсангүй.Нару эгч хаалга хаан гал тогооны өрөө рүү явж би ч түүнийг даган явлаа.
Би: энэ танд бас Юмид эгчээ
Би талх мөн шоколадтай бялуу ширээн дээр тавин хэллээ.
Нару эгч эдгээрийг харан уулга алдан: Жунин,чи ингэх хэрэггүй
Би шилэн хүзүүгээ маажсаар инээмсэглэн: зүгээр ээ,энэ надад юу ч биш,би танд тусламаар байна ялангуяа Юмид
Нару эгч над руу инээмсэглэлээ.Би түүний охинд ямар их хайртай гэдгийг эгч мэднэ.Нару эгч над руу ойртон тэврэх нь тэр.Би түүнийг буцаан тэврэх эсэхдээ огт эргэлзсэнгүй.Тэр яг л миний ч бас ээж шиг шүү дээ.
Нару эгч: бүх зүйлд баярлалаа Жунин аа,би чамайг түүнийн хэзээ нэгэн өдөр орхиж явахгүй,өвтгөхгүй найдаж байна,тэр хангалттай зовсон,би хэзээ нэг өдөр бүх зүйлийг хариуг төлнө өө
Би түүний хэлсэн үгсийг сонсоод зүрх минь зөөлрөөд ирлээ.Тэр үнэхээр Инжоныг төрсөн охин шигээ л хайрладаг.Би түүнд баярлах хэрэгтэй ганц хүн нь байх ёстой,Нару эгч Инжоны үргэлж хүсдэг хайрыг өгж байгаа,Инжон хэзээ ч төрсөн ээжээсээ хайрыг мэдэрч байгаагүй.
Би: би танд баярлах хэрэгтэй ганц хүн нь,Инжоныг төрсөн охин шигээ хандаж хайрладагт баярлалаа би түүнийг өвтгөхгүй ээ амлаж байна би түүнд бүх амьдралаараа хайртай гэдгийг та мэднэ шдээ "үсийг нь илэх"
Нару эгч намайг түлхлээ.Тэр одоо жаргалтай байгааг би мэдэж байна.Бид хоёулаа Инжонд хайртай,бид одоо гэр бүл гэж би хэлж болно.
Би эргэн тойрноор түүнийг хайсаар: тэгээд Юми хаана байгаа юм?
Нару эгч: хмм тэр унтаж байгаа,шөнө өнгөрсөнийхөө тухай хар дарж зүүдлэсэн,тэр өвчинөөсөө болоод гэдэснээсээ тас зууран шалан дээр бөөлжиж байхыг нь сонсоод би сэрсэн юм "гунигтай гэгч нь санаа алдаад өөр тийшээ харах"
Түүнийг тийм байдалтай төсөөлөх төдийд л зүрхээр минь хатгуулах нь тэр.Би түүнтэй хонох хэрэгтэй байсан юм.Гэхдээ толгойд минь нэг зүйл орж ирэх нь тэр.
Би: эгчээ би түүнийг гадагшаа авч явбал та зөвшөөрөх үү?
Нару эгч над руу харан: яасан?
Би: би түүнийг эмнэлэг рүү авч явна
Нару эгч: хаашаа? "хөмсөг зангидах"
Би: Лондон
Нару эгч миний хариултыг сонсон ам нь үл ялиг нээгдэн: яагаад Лондон гэж?
Би: би өмнө нь Лондон руу хэд хэдэн удаа явсан тэндхийн эмнэлэг Юмигийн өвчинд туслаж чадна гэдэгт би итгэлтэй байна,би түүнийг дахиж цусаар бөөлжиж байхыг харж тэсэж чадахгүй ээ
Нару эгч чимээгүй болох нь тэр.Гэхдээ тэр биднийг зөвшөөрнө гэж найдаж байна.
Би: Энэ Юмигийн төлөө,бид түүнд хайртай эмч нар түүнийг амжилттай эмчилнэ гэдгийг би мэдэж байна
Нару эгч над руу харан толгой дохиллоо.Би Нару эгч нцэст нь зөвшөөрсөнийг мэдэн инээмсэглэж байв.
Нару эгч: түүнийг битгий орхиж яваарай за юу? Юмиг эргэн ирэхэд би түүний зүгээр байгааг хармаар байна
Би толгой дохин: мэдээж
Би Нару эгчийг дахин тэвэрлээ.Нару эгч сайхан сэтгэлтэй эмэгтэй гэдгийг би мэднэ ээ,тэр Юмиг зүгээр болгохын төлөө бүх зүйлийг хийнэ
Би: тэр зүгээр болно оо би амлаж байна
Би түүний өрөөнд орон Юми рүү чимээгүй алхсаар очлоо.Тэр унтаж байхдаа тайван харагдаж байна бас тэр миний амьдралын сахиусан тэнгэр.Би доош бөхийн толгойг нь илэн хуруу минь түүний бор үсийг шүргэж байхад би инээмсэглэж байв.Тэр дахиж шар үстэй,салоны тусламжтай түүний үс эргэж ирсэн.Би дахин босоод түүнд авсан уруул өнгөлөгчөө гарган Юмигийн цагний хажуу буланд тавиад наадаг цаас бал аван түүнд зориулан бичлээ.
Миний чамд авсан бэлэг таалагдана гэж найдаж байна,тэднийг сайхан амтлаарай,би чамд үнэхээр их хайртай
-Шоколадан залуу ;)
Тэр цаасыг цагны дээр наан дахин түүн рүү харлаа.
Би: би маргааш эргэж ирнэ ээ,намайг хүлээж байгаарай за юу? "доош бөхийн духан дээр нь үнсэх" би чамд хайртай "шивнэх"
Миний эрхий хуруу уруулаар нь гүйн түүний уруул дээр зөөлөн үнслээ.Юми үнэхээр хорхой хүргэм юм,би үргэлж түүнийг үнсмээр байна.Би дахин босон тэр унтаж байсан ч инээмсэглэлээ.Ямар ч санаа зовох зүйл байхгүй,би түүнд утас өгчихсөн болохоор би хэзээд харилцаж болно.Би түүний өрөөнөөс гаран Хана над руу хоёр ч удаа залгасан байсан болохоор эгчид баяртай гэж хэлээд гаран явлаа.Машиндаа суугаад эргэн Хана руу залгаллаа.
Би: еөөв
Би Ханаг яг одоо дургүйцсэн байгаа гэдгийг мэдэж байсан болохоор тоглоом хийн мэндэлсэн юм.
Хана: за Ноён Ким,бүтээгдхүүн гаргахын тулд энд ажилчидад чи хэрэгтэй тэгвэл тэд өдрийн дотор орон даяар тарааж чадна чи хаана байгаа юм бэ? "уурлах"
Би инээж орхих нь тэр.Би яагаад гэдгийг мэдэхгүй ээ,би зүгээр л инээж орхисон.
Би: намайг тэдэнд 2 цагийн дараа очно гэж хэл! би яг одоо Гуанжугаас гарч байна тэгээд та нар тэвчээртэйгээр хүлээвэл дээр
Би түүнийг сэтгэлээр унан уулга алдахыг сонсон: тайвшир хатагтай Жон,би эдгээрийг засаж чадна гэдгийг чи мэднэ ш дээ
Хана: чи хурдалсан нь дээр шүү!! Тэр хүмүүс энд хэрэлдээд байна,би тэдний толгойг нэг нэгээр нь буудмаар байна "уурлах"
Би жолоогоо барисаар дахин инээн: чи өрөөндөө ороод түгж! Би тэнд очоод тэдэнт тайлбарлана аа
Хана: хурдан ир!! Хэрвээ чи 2 цагийн дараа үзэгдэхгүй бол би чамайг ална-
Би Ханаг аашлахаа болихгүй гэдгийг мэдэж байсан болохоор утсаа тасалж орхилоо.Тэр надаас илүү компаны захирал шиг байх юм.Би дахиад л инээх нь тэр.Магадгүй тэрний сарын тэмдэг ирчихсэн байгаа байх.
-Оройн 9 цаг-
Усанд орон эвтэйхэн хувцас өмсөөд орон дээрээ уналаа.Би өнөөдөр үнэхээр ядарч байна.Ажилчид яг тийм ууртай горилл шиг харагдаж байсан.Хараал идэг!! Энэ аль хэдийн засагдчихсан,тэд надад баярлах хэрэгтэй.Тааз ширтэн хэвтэж байхад утас минь дуугарах нь тэр.Хурдхан гэгч нь шүүрэн аваад хэн гэдгийг нь харах төдийд л би инээмсэглэлээ.Өөр хэн байна гэж? Миний тархи мөн биеийн минь ядаргааг тэр арчих шиг л санагдаж байлаа.Би түүнд үнэхээр хайртай,өө бурхан минь би үнэхээр галзуу юм байна.
Юми: Жунин?
Би түүний хоолойг сонсон нүдээ анин уруулаа хазлаа.Яг л сахиусан тэнгэр шиг үзэсгэлэнтэй,цэцэгсээр дур булаам.Би түүнийг толгойноосоо салгаахаа байлаа.Би үнэхээр солиотой юм.
Би: хөөе...өнөөдөр ямар байна?
Юми: зүгээр ээ чи? ядарч байна уу?
Миний хацар улайж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Би: тийм ээ жоохон,гэхдээ чиний хоолой сонссоноос хойш би одоо зүгээр ээ
Юми: би яг одоо чамтай хамт байдаг ч болоосой тэгвэл би чамайг зүгээр болгож чадна
Би инээн: Яа би одоо зүгээр хэлсэн шдээ
Юми: юу гэх гэсэн бэ гэхээр би хоолыг бэлдэж өгч,орыг чинь засаж,чамд массаж хийж өгөхийг хүсэж байна тэгвэл чи амарна
За за би яг одоо томато болчихлоо.Ким Томато Жунин,би нэрээ өөрчлөх хэрэгтэй.Тэр үнэхээр нялуун юм аа,новш гэж!! Би яг одоо Гуанжу руу яван түүнийг чирч ирэн хажуудаа хэвтүүлээд бүхэл шөнөжин тэвэрмээр байна.Би үнэхээр үнэхээр үнэхээр галзуу юм аа.
Би: битгий санаа зов доо,би маргааш өглөө очно оо,намайг хүлээгээрэй за юу? Өнөөдөр ямар байна? Хоолоо идэж дуусгасан уу?
Юми: тийм ээ би хоолоо идээд дараа нь чиний өглөө авчирсан шоколадтай бялууг идэж дуусгасан,би өнөөдөр үнэхээр цатгалан байна
Би инээн: чи идэж дуусгасан юм уу?
Юми: намайг битгий буруутгаарай,энэ үнэхээр амттай
Би: битгий санаа зов доо! Би тэнд очихоороо илүү их бялуу авч өгнө өө
Юми: Жунин чи үргэлж энд ирэх битгий өөрийгөө хүчлэ! Би чамайг ажилтай завгүй байгааг чинь мэднэ,чи надад санаа зовох хэрэггүй ээ би энд зүгээр,чи үргэлж ядардаг би чамайг үргэлж миний тухай бодоосой гэж хүсэхгүй байна
Би: намайг битгий буруутгаа чи хөөрхөн охин,би чамаас болж галзуурч байна,би үргэлж чамтай хамт баймаар байна чи намайг зогсоож чадахгүй шүү!! Би маргааш очно
Юми санаа алдан: за яахав,тэгээд чи бидний нууцыг хадгалж байгаа юу?
Би: мэдээж би чиний итгэлтийг эвдэхгүйг чи мэднэ ш дээ,би өнөөдөр л чамд ганцхан баймаар байна чи минийх
Юми: тийм ээ,би чинийх Жунин
Тэр юу гэсэн бэ? Би зүүдлээгүй биз дээ? Бурхан минь,тэр намайг шоколадан залуугаас галзуу томато болгож байна.Би маргааш түүнийг харсан үедээ цохино гэхдээ бүх хайраараа түүнийг цохино.
Юми: Ээж бид 2 одоо унтлаа,чи ч бас хэрэгтэй
Би: тийм ээ,за одоо хамтдаа унтацгаая хмм?
Юми: за сайхан амраарай Жунин,би чамайг санаж байна
Би уруулаа чанга гэгч нь хазлаа.Юми намайг галзууруулж байна,би түүнээс болоод өнөө орой сайн амарч чадна гэж бодохгүй байна.
Би: сайхан амраарай Юми,би ч бас чамайг санаж байна маргааш уулзъя
Юми: за баяртай
Тэр утсаа таслан би одоо ч тэнэг хүн шиг инээмсэглэж байлаа.Энэ шөнө би унтахаар нүдээ чанга анихаар хичээсэн ч чадахгүй нь.Инжоны хоолой одоо ч толгой минь эргэлдэж байв.Би үнэхээр галзуурчихаж,толгой чанга гэгч нь цохимоор байна тэгвэл би ухаан алдана.Ааааш энэ охиныг дээ!! Би маргааш зузаан нүдний уут,зомби царайтай түүний царайг харна гэдэгтээ итгэлтэй байна.


~~Түүнийг авар~~"COMPLETE"Where stories live. Discover now