Эцэг эх гэдэг хүний зүрхэнд үүрдийн хадагдаж үлддэг хамгийн аюултай бөгөөд хамгийн сайхан нэр томьёо. Буруу эргэвэл насан туршид нь тамлан тарчлааж, зөв бол үлдсэн насных нь баяр баясал болдог учраас л аюултай гээд байгаа хэрэг.
"Чи хэлэхдээ аав ээж чинь их муу хүмүүс гэсэн.."
"Юу тохиолдсоныг нь мэдэхгүй байна аа. 30аад жилийн турш хэзээ ч ингэж байгаагүй юм." Нар гүнзгий санаа алдан орондоо орлоо. Эмнэлэгт эргэж ирэх хүртэлх энэ 30 минутын замд тэд нэг ч үг солилцоогүй бөгөөд тэрхүү уулзалтын эхний сэтгэгдэл ийм байв. Тэр нүдээ анин хэвтсэн чигээр дэргэд нь толгой гудайн суух залуугийн гарыг энхрийлэн байж атган "Магадгүй энэ өдрийг л хүлээсэн байх. Эсвэл чамд хайртай хайраа харуулах учраа олохгүй дандаа бурууддаг байсан ч байж болох юм. Аав ээжийгээ уучлах хугацаа их богинохон шүү...."
Тэрний цөөхөн үгс дулаан алга хоёр 20 гаруй жил хуримтлагдсан Салхийн нулимсыг гаргаж орхих нь тэр. Тэдний уулзалт хэдий богинохон бас онцлох зүйлгүй харагдах байсан ч тэнд суусан бүх хүмүүсийн зүрх ямар нэгэн зүйлийг мэдэрсэн юм. Хэдий тэр эцэг хүүгээ өөр хүнтэй суулгах гэж зүтгэж байсан ч өнөөдөр хүүгээ өөрийнхөө сэтгэлтэй эмэгтэйг зоригтойгоор дагуулаад орж ирэхийг харах даа анх удаа хүү нь ийм том болсон билүү гэж бодож яг л өнгөрсөнд болсон бүх юмны учрыг олсон мэт анх удаа тийм уяхан бас бахархууштай хандсан нь тэр байх.
Гарыг нь атган нулимс дуслуулан суух залуугийн сэтгэлд цуурайтах ялалт, тайтгарал, тайвшрал, бахдал, огцом аз жаргалыг Нар хангалттай сайн сонсож байлаа. Тийм дээ ч гарыг нь зөөлнөөс зөөлнөөр маш удаан илэн нүдээ аньсаар хэвтэнэ.
Хоног хугацаа өнгөрөх жамаар өнгөрч өдөр бүрийн өнгө өөр өөрөөр гялалзсаар удлаа. Өнгөрсөн хугацаанд Салхийн гэрээр тэд олон ч зочилж очих бүрийд тэд улам л өөрчлөгдөж буй нь мэдрэгддэг болов. Яг л энэ ертөнцийн төгсгөл үү гэмээр.
Салхийн цээжийг уран тасдан байсан аюултай могой ахиж гарч ирэхээр гүй болжээ. Тэрний атаа хорсол гомдол цөхрөл ганцаардлаар тэтгэгддэг бие нь ахиж тэдгээр тэжээлээ хүртэхээ больсон тул цангахын эрхэнд алга болсон байх л даа. Одоо л түүний зүрхний гүнд атирч суусан бяцхан жаал амар амгаланг мэдэрч байх шиг.
Энэ хугацаанд Салхийн чин сэтгэлээсээ инээмсэглэх нь ихэссэн ба түүнийг нь харах бүртээ Нар ахин дахин дурладаг болжээ. Өвчтэй мөн өөр үндэстэн гэдгийг нь ч үл тоон бэр болгож хүлээн зөвшөөрч буй тэрхүү хүмүүст тэр ахин дахин талархах ба өөрийнхөө ч ээжтэй уулзуулахыг хүсэн байлаа.
