•6•

26 2 0
                                        

  "Нар намайг шарсаар би яг л хорчийж хатсан хорхой шиг өрөвдөлтэй амьтан болох нь. Түүнгүй өдрийн тоо 280 боллоо. Маш ихээр санаж байна. Түм буман оддын дунд гялтганах нэг нь тэр гэж итгэн нүдээ ч анихгүй ширтэн суух хоногийн минь тоо нэмэгдсээр. Нэмэгдэх хэдий ч хэзээ ч зогсохгүй байх."

  Салхи хэн нэгний хуучин амьдралыг сонсох эсвэл мэдэх их дургүй. Гэсэн атал яагаад түүний гээсэн тэмдэглэлийн дэвтрийг ингэж удаанаар уншин үг бүрийг мэдрээд үүр цайтал халаглаж суугааг гайхах нь учиртай. Салхиний эрч хүчтэйгээр барах уу хүйтэн шөнө дуусч нар наашилж байхад Салхи бараг 500 гаад хуудас гэмээр зузаан тэмдэглэлийн дэвтрийг дуусан дуустал цурам ч хийсэнгүй. Энд өрнөх бүхэн яг л онц хүнд сентиментал зохиол мэт л санагдах ба түүнийг хэн гэдгийг таньж эхэлсэн Салхи хөмсгөө сурамгайгаараа зангидан дэвтрийг зөөлнөөр ширээн дээр тавив. Түүний дараагаар өөрийнхөө өнөөх хорсолтой атаархлын шинжтэй дэвтрийн хуудсыг уран базаж хогийн сав руу чулуудаж орхив. Тэр өөрийгөө буруутгаж байлаа.

"Жэюүн аа." Тэдний гэрийн хаалга нээгдэв. Үүр цайгаад удаагүй байхад тор дүүрэн хүнс барьсаар орж ирэх хөгшин бүсгүй нэгэн цагт Нар шиг үзэсгэлэнтэй явсан нь гарцаагүй. Одоо цагт гундсан түүний царай араатны амнаас амьд үлдсэн хөөрхийлөлтэй буга мэт л харагдана. Савыг нь өшиглөж гарч ирсэн гэсэндээ Салхийн зүрх цэлцэгнүүр шиг зөөлөрсөн мэт намуухан нүдээр гүн гүнзгий ширтэн гартаа барьсан зүйлсийг нь ч анзаарсангүй.

"Юу болоо вэ?" Удтал ширтсэн түүнийг гайхав бололтой.

"Март даа. Юу хийж яваа юм?"

"Хөргөгч чинь хоосон гэж мэдээд байсан юм. Эх хүний зөн совин гэж энийг л хэлнэ дээ." Хааяа хошигнон инээх түүний инээмсэглэл даанч Салхи шиг хуурамч юм. Түүний үрээ гэх сэтгэл хаана байдгийг биед нь орж үзээгүйдээ Салхи мэддэггүй юм биш. Ердөө л залуу насны ойворгон зан, өөрийнхөө л замыг хөөж явсан сэхүүн араншин 30 жилийн турш хайр үзүүлэх төрхгүй хүйтэн бас хайхрамжгүй байсанд нь түүнээс унасан энэ хүн ер анзаарч мэдэрч байгаагүй байх.

Тэр үг дуугүй түүний юмсыг цэгцлэх гэсэн боловч Салхи түүний бодсоноос ч цэвэрч нэгэн ажээ. Сэтгэцийн өвчин үү гэлтэй дэндүү тэгш эмх цэгцтэй зүйлсийнх нь нэгд нь ч хүрж зүрхэлсэнгүй дээ түүнд зориулж хоол хийхээр шийдэв. Араатаны нөмөрт ирээгүйдээ ч тэр үү тэр нэг л тайван бас баясгалантай харагдаж аминчхан хэдэн асуулт асуулаа.

"Чамд уулздаг эмэгтэй байгаа юу?"

  Цочирдом энэ асуултад нь Салхи урьд өмнөх шигээ уцаарласангүй. Түүний хоол хийн зогсох ховор агшинд нүд тусган намуухнаар хариулт өгөв. "Үгүй ээ. Байхгүй."

"Ээж нь...үгүй ээ...ээжийгээ буруугаар битгий бодоорой..." эргэлзсэн түүний хөөрхий нүдийг харсан Салхи үгээ гүйцээ гэсэн шиг зөөлнөөр түүн рүү дөхөн ойртвол "Одоо нас чинь оройтох дөхөх нь...ядаж найз бүсгүйтэй болвол яасан юм?" Салхи огт хариу хэлсэнгүй. Түүн рүү зүгээр л ширтэж чимээ аниргүйн дунд тайвширлаа олно.

Шөнөжингөө түүнийг хатгаж хоносон могой энэ удаад анх удаа ээжээс нь айвуу гэлтэй хатгалтаа зогсооход зүрхний буланд нуугдсан өнөөх хүү удаан хугацааны дараа тэнийлээ. Тэр ээждээ гүйж очоод эрхэлмээр байвч чадсангүй. Яагаад ч юм хөл нь хөдлөхгүй цаанаасаа амнаас нь "Ээжээ" ч гэж гарахгүй байсан нь хачин.

  Удсангүй хоол бэлэн болоход араатны суудалгүйгээр хоёулхнаа амар тайван өглөөний хоолоо зооглов. Анхнаасаа л амт муутай хоол хийдэг болоод ч тэр үү түүнд нэг онц санагдаагүй ч араатны гэрт биш болоод ч юм уу хавь илүү дээр амтагдана. Энэ л мөчийг хүлээсэн Салхи гүнзгийгээр амьсгаа алдан санааширч мөнөөх их уур уцаар нь үлээсэн мэт алга болохыг мэдэрч байлаа.

  "Та одоо яв даа. Би хүргэж өгье."

  "Яах юм бэ. Жолооч дуудчихсан. Өөрөө явчихна." Гэсээр өндийн итгэлгүйгээр Салхид дөхөх ээжийгээ харсан тэр гайхах ч зулай дээр нь буусан ээжийнхээ гарт самсаа нь шархирах шиг болов. Үсийг нь зөөлөн илсээр цааш явах эмэгтэй эргэж харалгүй гаран явлаа. Магад тэд ийм дотно байж үзээгүй дээ бишүүрхэж байгаа байдал байх л даа...

  "Ээж намайг хэзээ ч тоож байгаагүй. Магадгүй надад дургүй байх л даа. Тэр муу хөгшин амьтанд гөвүүлж байхад минь цаашаа хараад зогсчихдог болохоор би ч түүнд гомдож дургүй хүрдэг. Ээж гэхээс илүүтэй танихгүй шахам энэ эмэгтэйгээс хайр нэхэж байгаа би л өрөвдөлтэй байх."

Одоо л ухаарч байгаа ээжийнхээ энэ төрхийг харсан бол 10 настай Салхи баярлах байсан болов уу?

•  OCEAN  • /ended/Where stories live. Discover now