•13•

14 2 1
                                        


    Өглөө боссон дариудаа шулуухан хийсэн Нарын гэнэтийн шийдвэрт нь гайхсан хэдий ч Салхи чимээгүй хүндэлж байлаа. Түүний гэнэтийн шийдвэр бол бусад бүх төлөвлөгөөг цуцлан зөвхөн өөрийнхөө төрж өссөн нутагт очиж аялах байв. Салхи түүний нутгийн тухай судалж байхдаа газар нутгийнх нь сайхныг харсан болохоор ч тэр үү санагалзсан сэтгэлийг нь сайн ойлгож байв.

  Нар энд удахыг хүссэнгүй. Ирэх долоо хоног гэхэд тасалбараа захиалан бушуу л аян замдаа гарахын түүс болно. Түүний ч хүслийг даган Салхи ирэх долоо хоног гэхэд явах тасалбар захиалж өгсөн байлаа.

  Хүсэн хүлээсэн өдөр ирэв. Бүгд найрамдах Солонгос улсаас хөөрөх онгоцон дотор Салхи Нарыг харан жаргалтай болоод хөнгөн гунигтай суух ажээ. Зүрх сэтгэлийнхээ гүнд уйлаад суумаар байгаа боловч нэмэр болохгүй юм хойно гэж бодсоор эр хүний шийр заагаад ч гэх үү шүд зуун нулимсаа залгиж байлаа. Уулзаад удаагүй хамт өнгөрөөсөн цаг хугацаа их биш хэдий ч Салхи Нар-д хэтэрхий ихээр дурлан хайрлаж дассан байх аж.

  Зорьсон газартаа ирлээ. Түүний төрсөн нутаг гэр орон нь юм болохоор нүдэнд нь доголон нулимс гялтганан байх агаад тэр их өвдөлтийн дараа эргэж ирэх нь хайртай хүнтэйгээ уулзаж буйтай л адил байгаа бизээ. Нарын зүрх гэрийнхээ зүг түг түг цохилон байж ядна.

"Эхлээд хаачих билээ?"

"Шууд явцгаая."

"Хаашаа?"

"Хөдөө."

Тэр ийн хэлээд ар гэрийнхэнтэйгээ уулзахгүй гэж шийдсэн бололтой хөмхийгөө зуун байх ба түүний энэ их зоригтой шийдвэрийг Салхи хий дэмий л бишрэх аятай сууна. Нар хичнээн ихээр тэмүүлэн санагалзаж байв ч очих зориг хүрэхгүй байсан нь энэ билээ.

  Салхи бага байхдаа өнөө үзэн ядаж үгээ иддэг аавтайгаа олон олон хүнд аялал хийж байсан билээ. Эргээд бодоход тэр л энэ насных нь хамгийн адал явдалтай дурсамж байсан санагдана. Түүний ачаар одоо аялахад ихээхэн сайн бэлтгэлтэй байдаг болж.

  Энэ аялалын дараа Салхи эргэлт буцалтгүй Нар бүсгүйтэй ханилан суухаар шийдсэн байх ба гол нь түүний сэтгэлийг хэр гэдгийг л мэдэх хэрэгтэй байв. Нар ч мөн түүнтэй адил бодолтой байх агаад хэн хэндээ ам нээхгүй байгаа нь л хаалт болж байлаа.

  Салхи өмнө нь ийм их уушги дүүргэсэн цэвэр агаар амьсгалж ийм гүн хөх өнгөтэй тэнгэр харж байгаагүй билээ. Үргэлж өндөр барилга суурин дунд байсан түүнд энэ яг л орчлонгийн үүрдийн эрх чөлөө шиг санагдан хатган халуу дүүгүүлэгч өнөө хортой могойг хүртэл уяраах мэт цэлмэг мэдрэмжийг авч байв. Ийм газарт төрж өсөн энэ цэвэр агаарыг амьсгалж хүн болсон гэж бодоход Нар бүсгүйд цагаахан атаархлыг мэдэрч байлаа. Юмс хөгжинө гэдэг сайхан гэж энэ л байх. Огт очиж үзээгүй газартаа төвөггүй хүрэх хэмжээний цаг үед амьдарч байгаа нь сайхан байх гэх мэт. Тэр зүгээр л бүхий л сайн сайхныг мэдэрч байх шиг болж байв.

"Ийм сайхан газарт төрж өссөн гэж бодохоор чамд атаархаж байна."

"Би ч өөртөө атаархдаг. Ийм сайхан нутагт хүн болсон би азтай хүн л дээ..."

"Гэрийнхэнтэйгээ уулзахгүй байсан юм уу?"

"Уулзахгүй ээ..."

  Тэд ахин юм ярьсангүй. Хол аялалд гарна гэдгээ мэдэж байсан болохоор Салхи чадал сайтай машин хэрэгтэй зүйлс эдлэл хэрэглэлийг зөвхөн Нарын хэд хоногийн зугаалганд зориулж худалдан авсан гэдэг ихээхэн сэтгэлийг харуулах шиг. Тэр километр тутамд түүнийг тухтай байгаа эсэхийг шалган явж байсан юм.

  Байгалиас өөр ямар ч хууль үйлчлэхгүй юм шиг дэндүү эрх чөлөөн дунд ургамал агаарын үнэрт мансууран согтох шиг болж энэ нутагт хайртай хүнтэйгээ явж байх ийм сайхан таашаалыг урьд өмнө нь Салхи хүртэж байсангүй.

  Нарын сэтгэл дэвтэх ч шиг өвдөх ч шиг. Ахиад эргэж ирэх үгүйгээ сайн мэдэхгүй энэ газар эргээд ирэв үү гэсэн шиг зөөлнөөр үлээн үнсэж өнгөрсөн амьдралынх нь хамаг бүхнийг ахин сануулан гүн гүнзгий санаа алдахад хүргэх аж.

"Ядарч байна уу? Бууж амрах уу?" Түүний аньсганд хурсан нулимс нууцхан хацар даган урсах үеэр Салхийн хоолой түүнийг өнгөрсөн бүх бодлоос нь сэрээж орхив.

"Үгүй ээ. Зүгээр. Нэг мөсөн суурин бараадаад хоноглох газраа очъё."

Тэдний энэ аялал урт удаан байгаасай гэж хүсэх ба нэг мөсөн бүр илүү урт удаан амьдралын аялалд гарах хүсэл оргилон байх хэдий ч мөн томоохон айдас бүчин байлаа.

  "Чи бид хоёрын аялал урт удаан байх болов уу?..."

 

•  OCEAN  • /ended/Место, где живут истории. Откройте их для себя