86 7 0
                                        


  "Чиний тэр цовоо сэргэлэн бяцхан зүрх хаашаа ороо вэ?"

   "Газрын гаваар орж хорт могойн хоол болсон."

   Улаан гэрэл өөдөөс мэлийх зуур гарцаар гарах хүмүүсийн жирэлзсэн хөдөлгөөн нүдэнд нь бүдэг бадаг зураглаад өнгөрнө. Машины радиогоор явах дуу машин холхих чимээ энэ замын хахир исгэрэх чимээ бүгд дотор таагүйтуулам мэдрэгдэж ухаан санаа нь жолоонд биш нүдэнд нь живсэн болтой ямар ч анхааралгүй харагдана.

"Замаас холдооч дээ!" Хэн нэгэн танихгүйчууд түүн рүү чанга дуугарч гарцанд тулсан эхний эгнээнд зогсох түүний араас дуут дохио хангинуулахад тэр одоо л ухаан оров бололтой хөмсөг зангидан жолоо мушгив.

  Зорьсон газартаа ирсэн Салхи өөрийн хувхийсэн хүйтэн царайг машины голын толинд ажин хэсэг чимээ аниргүй сууна. Тусгал түүн рүү гүн гэгч нь чихүүцэм ширтэхэд Салхи-ийн улаан зүрхэн дунд өвдөгөө тэврэн суух бяцхан  хүү айж эхлэв. Салхи өөрийн зүрхний угт хорт могойноос нуугдан дагжин чүүчигнэх өрөвдөлтэй гөлөг шиг тэр хүүгийн хэлгүй дүлийтэй эвлэрэн чимээ аниргүйд ахин хэдэн хором сууна.

  Ирсэн газар луугаа орохын өмнө эргэлзүүлэн байх тэрний энэ удаан хугацааны чимээгүй үймээн эцэслэв бололтой ширүүхэн машины хаалгыг онгойлгон буув ч байшингийн хонх руу явах зуурт хурууных нь үзүүр хүйт даан дотор нь суух жижигхэн жаал уу гэлтэй чичирч эхлэхийг нь харвал салхины чиглэл энэ бүхнийг хүсэхгүй байгаа бололтой тэмцэх шиг.

  Хонх дуугарах чимээн цаанаас даван орж ирэх том төмөр хаалганы чимээ аниргүйжхэд нам бөгөөд дарамттай цэцэрлэг түүний өмнө бүрий ноёнд дүнсийн бүр л муухай харагдана.

  Салхи үүссэн газраа иржээ. Салхи хуй биш байхдаа, хүчтэй ширүүн энэ хийсэх мэт араншин хуй салхи болж дэвэн дэгдэхээс ч өмнө өвсний ширхэг бүрийг хайрлан имрэх зөөлөн сэвшээ болж хорвоогийн салхиар амьсгалж эхлэхдээ эндээс ургасан сан.

  Ургасан энэ газрын өвс бүрт хайртай байсан түүнийг хорт могой гүйцэд хордуулсан уу гэм яагаад ч юм засаж янзалсан зүлэгний үнэр анхилуун бус аргуун хурц санагдаж дээгүүр нь хайр найргүй гишгэлэх хүсэл хув хийх хэдий ч эргэлдэх салхи шиг дороо бачуурсаар ургуулсан оромж руугаа алхан орно.

  Шороо мэт пургин бужигнах энэ гэрт Салхи тохиромгүй болох нь үүднээс л ойлгомжтой байв. Салхи энэ бүхнийг мэдэх хэдий ч хортон могойн үлдээсэн өчүүхэн хэсэгт үлдсэн өрөвдөлтэй гэр бүлээ хорссон нүдээрээ гүйлгэн хамж гөвөн явсаар Хуй Салхи болгосон Хуй эцэгтэйгээ харц тулгарав бололтой нүдээрээ хорвоо дээрх хамгийн аймшигт байгалийн гамшигт үзэгдлийг үзүүлж хоорондоо тулалдан байлаа.

  Хэлгүй дүлий мэт энэ гэр бүлийн уур амьсгалд удаан суух нь түүний доторх аймшигт могой дотроос нь хатгахад хүргэнэ. Хуй эцгийн амнаас гарах дүлий үгс бүр Салхийн энгэрийг хайр найргүй урж тасдан хатгах улаан могойд далим болж буй мэт санагдаж байв. Удаан суух тусам могой улам хүчтэй хатган хороо гадагшлуулсаар л.

  "Чи ч бас айсан байх."

   Би айсан. Маш ихээр. Анх тэр нүгэлт могой өндгөө дотор минь үлдээснийг мэдэхдээ өөрөөсөө үнэхээр их айсан. Арга ядахдаа бяцхан тэр хүүг хатгуулчихгүй юмсан гэсэндээ давчуу зүрхнийхээ нэг ховдол руу багтааж ядан нуусан.

  Хилэн дагуулсан улаан могой хэзээ намайг бүр залгих бол гэдгээс би үнэхээр их айдаг. Толинд харах бүрийдээ могойн хорсолт нүд рүү харахаас айж тэр өрөвдөлтэй хонь хүүг хүчтэй хүн болох чадалгүй хулчгар байсных нь төлөө харааж зүхэн өдөр хоног минут секунд болгонд шивүүлэн хатгуулсаар эцэс сүүлдээ энэ өвдөлтийг мэдрэхээ байж эхлэх мөчид могой томорч намайг дийлж байгааг мэдрэх бүр ч аймшигтай байсан.

    Үнэтэй бүүвэйлэгч тансаг торгон өлгийн дунд чарлан хэвтэхдээ нүдээ нээж харахад нүдний минь өмнө хонь араатан хоёр угтаж аван хожуу хэлд орон чадан ядан үг хэлж эхлэхдээ тэрхүү хонь ба түүнийг идэхэд хэзээд бэлэн араатан хоёрыг ээж аав гэдэг байсныг мэдэж байсан юм.

    Хонь өрөвдөлтэй харцаар нүд рүү минь ширтэн бүүвэйлэн суух үед араатан биднийг хамтад нь залгихад хэдийн бэлэн гэдсээ илэн сууж байдаг байсан нь одоог хүртэл тод.

   Хонь араатан хоёр үргэлж хөөцөлдөн ноцолдож хүчтэй араатны хоёр соёонд цоо хатгуулан нулимсаар шингэн алдах Хонь өрөвдөлтэй нүдээрээ үргэлж намайг ширтэж байдаг байлаа.

  12 настай би өөрийгөө юу болохыг үл мэдэн Хонь эсвэл Араатан уу гэдгээ ойлгож ядан бүдэг бадаг цөөн үгтэй өрөвдөлтэй хулчгар зүрх хөөрхийлөлтэй нарийхан гартай туниа муутай Хонь болохтойгоо бага багаар эвлэрч байсан юм.

  Гэхдээ миний дотор хонь байсан бол илүү амар байхсан..

  Гэтэл тийм байгаагүй... үнэн өөрийг минь нэг л өдөр залгих эзэрхэг аймшигт хортон могой зүрхийг минь бүтэн ороон хөдөлгөөнгүй болгож өшөө хорсол дүүрэн ховын үгсээр тархийг минь угааж дотроос идэж байсан...

 

•  OCEAN  • /ended/Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang