•7•

19 2 1
                                        


"Урдуур минь хийсээд өнгөрөх зовлонтой өдөр хоногууд нулимсыг минь инээдтэй минь аваад явсан бололтой. Толинд гялтганах миний инээмсэглэл урьдынх шиг үзэсгэлэнтэй харагдахаа даанч байж..."

   Бараг 10 дахь удаагаа ахин дахин уншсан тэмдэглэлийн үгс бүр тод санагдах шиг. Тэдгээр тэмдэглэлийг уншиж дууссанаас хойш Салхи тогтож гүн нойрссонгүй. Энэ удаад харин цээжийг нь хатгах хоосон чанартай мөнөөх могой бус өөр нэгэн онц ноцтой мэдрэмж түүнийг унтуулахгүй урхидаж байв.

  Нойр хулжихын эрхэнд тэр хүйтэн орноосоо өндийв. Ажилдаа явах ёстой гэсэн хатуу шаардлагаар өлөн элгэн дээрээ аяга кофе балгаж хичээлийн цаг болоогүй ч ажил руугаа яарах Нар нэг л биш харагдана.

  "Үгүй ээ багшаа та яагаад ийм эрт ирчихдэг юм бэ?" Манаачийг үглэн дуулах зуурт толгой дохин харанхуй хонгилоор чимээ татуулан алхаж одох Нар ангийнхаа хаалгыг дотроос нь түгжиж өдөр бүр хийдэг зүйлээ давтана.

  Гартаа барьсан чийгтэй алчуураар хүүхдийн гар хүрч болох бүхий л газрыг цэвэрлэн арчиж ахин дахин тоосыг нь авсаар төд удалгүй хичээлийн хонх дуугарах цаг ирсэн байв. Тэр үргэлж хүүхдүүдийг ариун цэвэр аюулгүй байдлыг шалгаж анхаарал тавьдаг нь энэ зэрэгтэй.

   "Би нисэх болов уу? Ирээдүйд миний гишгэх газар өндөрт байх болов уу?
   Зурагтаар гарч байгаа гайхалтай одууд шиг тийм хөөрхөн байж чадах болов уу?"

   Хаанах хэл вэ гэдгийг нь мэдэхгүй ч тэр гайхан харна. Одоог хүртэл эдгээр үгсийг аль хэлний үгс болохыг бодож хагасхан сурч байсан орос хэл үү үгүй юу хэмээн эргэлзэн тээнэгэлзэж ажил болгон байж нэгэн хүнээс асуухаар ирсэн байгаа нь энэ юм. Түүний таних нэгэн хүн үгсийг нь сайн мэдэхгүй ч харахад мөн бололтой хэмээсэнд энэхүү хэлийг мэддэг хүнийг эрэн хайж олсон нь тэр билээ.
   Эцэст нь тэрхүү нүүрэн дэх бичвэрийн учрыг олсон Салхи нүүрэндээ багахан инээмсэглэл тодруулан явсан юм.

    Хичээлийн хонх хангиналаа. Хүүхдүүд багшийнхаа урд бөхийн нэг нэгээр ангийг орхиход хамгийн сүүлд үлдсэн Нар ахиад л бүгдийг нь яг өглөөнийх шигээ хийнэ.
   Ангид байрлах жижигхэн толийг арчин зогсох хооронд нь түүний өөдөөс харсан өсвөр насны охин нэг зүйлийг шивнэнэ.

"Над дээр хүрээд ир..."

Цөхөрсөн аястай шивнэх тэр үгс чимээгүй байдлыг таслан намуухан байсан худгийн усыг цалгиулан цээжийг нь хөлдөөх шиг. Саяхныг хүртэл тэр их амар тайван байсан сан. Нүдэнд нь гялалзаж байсан оч үлээх мэт унтарч байна...

"Яагаад намайг уруу татаад байдаг юм?"

"Чи хамт байсан нь дээр гэж мэдэж байгаа. Энд их тайван байдаг..."

Тэр үргэлжлүүлэн юу ч дуугарсангүй цүнхээ шүүрэх мэт угз татан авч ангийн хаалгыг чангахан хаан явах нь тэр.

  Хүйтэн гэрийнхээ үүдэнд ирсэн тэр орж ирүүтэй өрөөндөө байрлах толинуудыг даавуугаар бүтээж айдаст автах мэт л орныхоо голд биеэ хумин хэвтэнэ. Нүдээ аниад гэгээхэн цав цагаан амьдралаа төсөөлж хүсэн хэвтэнэ.
  
"Ингэхэд миний дэвтэр хаана байна?"

  Тэр гэнэтхэн л санав. Ойрын хугацаанд олж хараагүй өөрийнхөө түүх болсон тэмдэглэлийн дэвтэр хаана байна вэ гэж санаа алдахдаа огт юу ч санахгүй байгаа өөрийгөө буруутган орноос боссон чигтээ доош сөхрөн шалан дээр хэвтэх нь тэр. Тэр яагаад ийм гаслантай байна вэ? Нар хиртэлт хэр удаан үргэлжлэх вэ? Энэ байдал хэзээ дуусахыг хэн ч мэдэхгүй, орчлонгийн өнгөө алдаж хар цагаан болж байгаа түүнийг Нар гэхэд ч хэцүүхэн болж байх аж.

  Хэр удаан шалан дээр хэвтсэнээ мэдэхгүй ч яг л команд авсан мэт босох тэр дэвтрээ хаана гээснээ санаж байгаа  хэдий ч олно итгэл тээгээгүй ч гомдлын мөрөөр очиж үзэхийг хүсэв.

   Харанхуй болж хаалгаа барихад дөхсөн энгийн нэг кафен хаалга ширүүхэн онгойж хөмсөг зангидсан залуу бүсгүй орж ирэн нүдээрээ эргэн тойрноо гүйлгэсээр зөөгч дээр очлоо.

Өөрийнхөө юмыг сураглах гэсэн боловч ам нь нээгдсэн даруйдаа "Нэг гүзээлзгэнэтэй зайрмаг, 1 халуун сүү өгөөч...."

  Салхи сэтгэл дундуур исгэрнэ. Сэтгэл дундуур исгэрэх өвлийн сүүл сарын Салхи нааш цааш холхих ба яагаад ч юм ихээхэн бухимдуугаар муухай царайлна. Хүйтэн жавар цээж хүйт оргиулах нь түүнд хорсолтой халуунаас хөнгөн санагдах ч мөн л адил таагүй тухгүй мэдрэмж байлаа.

  "Нэг мөстэй американо."

  "За, дохио дуугарахаар захиалгаа аваарай."

   Захиалгаа өгсөн Салхи санаа алдсаар эргэн харахдаа зог тусан гацаж орхив. Нар Салхи хоёр ахин нэг дээвэр доор хүсэн хүлээсний дагуу учирсан нь энэ билээ.

  Салхи энгэрийн халаасанд нь явах эрхэм нандин түүний дэвтрийг гартаа барьж түүнээс харц салгалгүй зогссоор.

"Тэр биднийг хараад байна."

"Хэн тэр вэ?"

  "..би тэднээс айж байна."

  Өөр лүү нь харж зогсох Салхийг анзаарсан Нар гарт нь байх дэвтрээ хараад суудлаасаа босон түүний зүг алхав.

"Тэр бидэн рүү дөхөж байна." Салхийн ард зогсох бяцхан жаал бага зэрэг баяртай харагдахад Нарыг даган боссон жаахан охин өөрийн зүйлээ харсандаа мөн л баясаж үзэгдэнэ. Сүүлийн захиалгаа авсан кафен голд дэлхийн төв тэнцвэрээ олж буй аятай огцом хүйтэн Салхи зөөлөрч Нарны илч нэмэгдсээр хавар цаг ирэв үү гэлтэй бүлээн уур тэдэнд мэдрэгдлээ...

 
 

  

•  OCEAN  • /ended/Donde viven las historias. Descúbrelo ahora