•8•

13 2 1
                                        

   Нар түүний өмнө бага зэрэг бөхийлөө.
Хавар ирсэн дулаан илчинд Нар нүүрэндээ багахан инээмсэглэл үзүүлэх агаад энэ инээмсэглэл хуурамч дүртэй байсангүй.

"Шим Жэюүн байна!"

"Ахиад тааралдлаа."

"Тийм ээ. Ахиад таарлаа. Энэ..." Түүний гараас Нарын гарт дамжих дэвтэр ичсэн шинжгүй бүхнээ түүний өмнө дэлгэсэн гэх аятай мөдхөн салах дөхсөн байсан хавтас нь бөх гэгч нь наалдсан байхыг хараад Нар харцаа даруй буулгав.

"Салж байх шиг болохоор нь наачихсан юм."

"Хадгалж байсанд тань баярлалаа. Би таныг амттанаар дайлъя?"

Амттан чихэрт дургүй Салхи анх удаа хүний дайллагыг хүлээн зөвшөөрч хүлцэнгүйгээр түүний ширээнд очин суув. Тэдний хооронд анир чимээгүй. Тэд зүгээр л өөд өөдөөсөө харан нүдээрээ ойлголцоод байх шиг болов.
Хэн нь түрүүлж ам нээхийг хүлээсэн мэт дуугаа хураасаар л.

"Юмандаа их гамгүй юм аа." Аниргүйг үлээн Салхи түүнд зөөлөн шүүмжлэл хүртээхэд Нар түүн рүү инээмсэглэж "Олон юм бодож яваад мартсан бололтой."

"Үүнийг хайж ирээ юу?"

"Тиймээ."

"Одоо байна гэж яаж бодсон юм?"

"Зүгээр л итгэж үзсэн юм. Итгээд үзсэн чинь байж байлаа."

"Ороолт, дэвтэр, одоо өөр юу гээж тэрийг чинь би олох бол?"

"Бүгдийг нь та олсон гэхээр хачин тохиол шүү."

   Тэд өөр зүйл ярьсангүй. Салхи Нарын авч өгсөн бялууг 3 халбагадан дуусгаж орхиод түүнийг хүлээж хайсан гэдгээ мэдүүлэхгүй гэж хичээсэн аятай хөмсгөө хуурамчаар багахан зангидан залхсан төрх үзүүлнэ. Харин Нар түүний өмнөөс зөөлнөөр мишээсээр.

  Нар Салхи хоёрын дэлхийн төвийг авч ирсэн кафе хаалгаа барилаа. Энгэртээ хийж ирсэн дэвтэрнээс нь Салхины сэнгэнэсэн үнэр үнэртэх ба энэ үнэрийг хамрынхаа үзүүрт шүргүүлэн хана налан зогсох Нар-ыг холоос харж зогсоо Салхи чимээгүйхэн дөхөж очоод хүргэж өгөх санал тавихыг чин сэтгэлээс хүсэвч энэ бүх хугацаанд түүнийг дарсаар л байсан могой дөрвөн мөчийг нь хүлэн боосоор нэг алхам ч урагш гишгүүлээгүй юм.

   Цаг хугацаа өнгөрч урин дулаан ертөнцөд ирэв. Тэрхүү өдрийн тэр богинохон уулзалтаас хойш нар тэнгэрт гийж салхи агаараар хөвөн үлээж байсан ч Нар Салхи хоёр зэрэгцэн нэг газар оршиж учирсангүй. Хэн хэнийх нь дотор хүсэл оргилсоор байх ч хүйтэн худгийн ус оч төдийхнийг өлхөн унтрааж хортон могой харин сэтгэлд  амтагдсан зөөлөн амтыг дурсах хэдий ч нулиман хаяхыг оролдоно.

  Хором мөчүүд зөрж өнгөрөх хүмүүс мэт. Тэнгэр нэг харанхуйлж нэг цэлмэсээр нэг л мэдэхэд бүтэн оныг өнгөрөөж жам ёсны тавилантайгаа эвлэрч байлаа.

 

 

•  OCEAN  • /ended/Onde histórias criam vida. Descubra agora