•16•

20 2 2
                                        


    Нар буцах онгоцонд цонх налан суухдаа энгэртээ ээжийнхээ зургийг тэврэн нууцхан нууцхан нулимс унаган явна. Тэр өвдсөн тухайгаа ямар ч хэл хүргэхгүйгээр дуусгахыг хүссэндээ ээжийгээ хичнээн ихээр санаж байсан ч очихгүйгээр шийдсэн байлаа.

  Тэд эндээс явсан өнөөх гэртээ эргэн ирлээ. Нар гэртээ харихыг хүсэж байсан ч түүнийг одоогоос огт ганцааранг нь орхихгүй шийдсэн Салхи хамтдаа амьдрахыг гуйсаар энд ирсэн нь энэ байв. Нэг ч их удсангүй тэднийг ирсэн болохыг мэдсэн эмнэлэг яаралтай дуудан Нарын эрх чөлөө ахин дуусгавар болж эмнэлгийн орон дээр тийчлэн хэвтэх хувь тавилан угтаж авсан юм.

   Хувь тавилан гэдэг зүйл тогтоож хэлж болдоггүй төвөгтэй зүйл юм даа... Өмнөхөн л үхэх хүслээр дүүрсэн үйлдэл ч болгож үзсэн ахархан бодолтой өчүүхэн зүрхтэй амьтан байсан бол өнөөдөр ганц өдөр илүү амьдраасай гэж хүсэн байн үл итгэдэг байсан бурхандаа нүдээ аних бүртээ аминчлан залбирч гуйдаг болсон байна.

  Би үнэхээр илүү хугацаанд амьдарчихвал өдөр бүр сайн хүн байна гэдгээ амлаж байна. Гансарч гуниж өнгөрөөсөн бүх өдөр хоногуудаа нөхөн үргэлж инээмсэглэж, намайг бүдрэхэд хүргэсэн өчүүхэн чулууг ч хайрлаж амьдарна гэдгээ амлаж байна...

   Олон удаагийн шинжилгээний хариу хэдэн ч удаа авсан огт дээрдэхгүй гэдгээ үзүүлэв. Түүний шинжилгээний хариуг гартаа тас атган эмнэлгийн хонгилд атгасан гараараа амаа даран амьсгалж ядан суух Салхи яг л бүхнээ алдсан мэт харагдана. Тэрний сэтгэл ингэж эмтэрч байхад төрсөн эх хүн үрээ ийм болсныг хараад тайван байх болов уу?

  "Одоо болтол бидний хурим цуцлагдсан шалтгаан тэр эмэгтэй гэдэгт би огт итгэж өгөхгүй байна." Хаягдах тэнхэлгүй эмэгтэй хүний онгон бардам араншин дийлсээр нүүр тулан суугаа Од бүсгүйн харц хэзээ ч намжихгүй салхи лугаа хурц ширүүн харагдана.

  "Чи болон тэр эмэгтэйгээс чинь болоод ямар их зүйлээрээ хохирсон болохыг мэдэж байна уу?" Мэдээж тэр ч мөн адил бүсгүй хүн. Адилхан хайрлаж дурлах зүрх сэтгэл байлгүй л яахав. Тэр тусмаа Од бүсгүйн амьдрал үзээгүй булбарай зүрх илүү амархан байсан нь асуудал байлаа.

   Салхийн юу ч дуугарахгүй дүлий мэт суух нь түүний бухимдлыг хангалттай хүргэнэ. Тэр яг одоо босч очоод ямар ч аргаар хамаагүй тэр хүүхнээс нөхөр болох хүнээ салгаж авахыг хүснэ.

•  OCEAN  • /ended/Where stories live. Discover now