•11•

16 2 2
                                        


  Иймхэн бяцхан хэмээн хурууны үзүүрээрээ үзүүлсэн хавдар гэгч хортой найз давж дийлэхгүй мэт санагдах аймшигтай их өвчнийг мэдрүүлэх ажээ. Хашхирч чарлан уйлаад хэн нэгний гарыг атгахыг хүсэвч түүнд зуурах зүйл гэвэл эмнэлгийн орны хүйтэн төмөр хашлага, орилж уйлъя гэвч шүд зуухаас өөр сонголт байсангүй.

Нар хиртэх шахам өвдөж тарчлан хэвтэхэд Салхи тэнд өөр нэгэн  бүсгүй, мөн цөөн хэдэн найзуудтайгаа хундага тулган сууж байлаа. Тэрхүү бүсгүйг Од гэнэ. Үзэхэд нүдэнд дулаахан ч Нар шиг тийм халуун бүлээн биш хэрнэ Нарын хажууд хээнцэр дэгжин жавхаалаг нэгэн ажээ. Үргэлж эдэлж хэрэглэх үнэтэй чамин эдлэл хэрэглэл эмэгтэйлэг анхилуун үнэртэн гэх зэрэг нь хавийн эрсийг өөртөө соронз шиг татаж сэтгэл алдуулах хэдий ч Салхи эсрэг зүгт салхилдаг болоод тэр үү түүнийг нэг эмэгтэй хүний хувиар хүсэн харсангүй. Нартай л адилхан бусдын хайрыг татаж эх хүн болох заяатай төрсөн энэ бүсгүй хүн Салхийн хувьд Нар шиг ойр биш хэдий ч хол гаригтай хоршин орших өөр нэгэн нар гэж үзэн Од гэж нэрлэх нь зүйтэй.

Од бүсгүй Салхийг өөртөө татах гэж эмэгтэй хүний бүхий л мэхээ хэрэглэх авч Салхи ер өртсөнгүй нь түүнд төвөгтэй санагдаж буй болов уу гэлтэй хааяа хааяахан хуурмагхан тас тас инээх ба энэ байдлаас залхсан бололтой Салхи хөөрхийг хаян одох ажээ.

  Юу бодож буйг нь таахын аргагүй хоосон төрхтэй Салхи эмнэлгийн аль нэг цонхны цаана түүнийг байгаа хэмээн итгэн эрээлжлэн ассан цонхнуудыг ширтэн зогсоно. Уусан жаахан зүйлдээ халан зориг орсон бололтой гартаа барьсан бяслагтай бялуугаа харан амьсгаа авчихаад урагш гишгэсэн юм. Чангахан өвчтэй хүмүүсийг ар гэр ойр дотны хүмүүстэй нь уулзахыг хориглох нь зүй бус зүйл учир эмнэлэг өөрийгөө дотно найз нь гэж хэлсэн Салхийг дотогш оруулсан ба өрөөнд орж ирэхэд цонхийж сааралтсан царайтай Нар өрөвдөлтэйгөөр хөнжилдөө шигдэн нойрсоно. Сувилагч түүнийг сэрээж болохгүй гэж хэлсэн хэдий ч чимээнд мэдрэг Нар ойрхон сандал татан суух чимээнд нүдээ нээж орхив. Хэсэг азтан өөрийгөө зүүдэлж байгаа эсэхийг гайхна.

"Би зүүдлээд байна уу?"

"Юуг?"

"Чамайг хараад байгаа минь зүүд үү?"

"Үгүй ээ.. зүүд биш." Нар зөөлнөөр өндийж нүдээ нухан цаг шалгаад "Ийм орой...бас яаж мэдээд энд явж байгаа юм?"

"Чамайг эргэж ирлээ." Гэсээр ууттай бялуугаа өргөж үзүүлэхэд нь Нар гэрэлтэй мишээсээр орноосоо босон өрөөнд байх жижигхэн хөргөгчнөөс гүзээлзгэнэтэй сүү гаргаж ирэн соруулыг нь хатгаад Салхид өгвөл тэр жоохон хүүхэд шиг л нүд нь эргэлдэн энд тэндхийг ажсаар сүүгээ сорох аж.

"Намайг эргэж ирнэ гэж бодсонгүй. Баярлалаа." Хэчнээн гэрэлтэж буй авч хуучных шигээ биш тэр байтугай хэдхэн хоногийн өмнөх шигээ ч биш байлаа. Хөөрхий тэрний царай их л ядарсан харагдана.

"Мэс засалдаа хэзээ орох юм?"

"Ирэх долоо хоногт."

"Гарч ирсэн хойно чинь хэн чамайг харах болж байна?"

"Харин ээ..."

  Нар доод уруулаа хазсаар нүдээ анин дуугаа хураачих нь тэр. Хөмсгөө зангидан гараа атгахыг нь харвал зовиуртай байгаа бололтой байсанд Салхи санаа зовон түүнийг хэвтүүлж өгөв. Ийм байдалтай орхиод гарч чадахгүй санагдсанд эмч дуудахаар босоход цамцных нь хормойг нэг зүйл чангаах ба амандаа "Ганцааранг минь битгий орхи..." Гэж аяархан бувтнана.

  "Шим Жэюүн... Биднийг битгий орхи..."

  Салхи энэ мөчид хүйтнээр үлээх эрчээ бүр мөсөн алдах шиг болов. Анх удаа зүрх нь ингэж дулаацаж байна уу гэлтэй хэмжээнээсээ ч томрох шиг санагдах ба нүдэнд нь үзэгдэх тэр бяцхан Нарын толгойг зөөлнөөр илэн "Би явахгүй ээ..."
Гэвэл Нар нүдээ аяархан нээж түүний зүг талимааран инээвхийлэв.
  Нар яг л найзтай болсон шиг санагдана. Түрүүн л зуурахыг хүсэж байсан нэгэн хажууд нь хүрээд ирсэнд талархан "Чамд баярлалаа..." хэмээнэ.

Салхи бүр мөсөн шийдэв. Хүйтэн хөлс нь чийхарч талимаарсан нүдээр өөрөөс нь хань гуйх Нарын хажууд байхаар, түүнийг хамгаалж хамт байхаар, түүний бас бусдын юу гэхийг үл тоон зөвхөн түүнд хань болж зөвхөн түүний төлөө бүхнийг хийхээр. Түүнийг хайрлах хүсэлдээ тэр бүрэн буулт хийсэн нь энэ байв...

•  OCEAN  • /ended/Where stories live. Discover now