"Бүх хохирлоо барагдуулахаас нааш би хаашаа ч явахгүй. Тэр эмэгтэйтэй би уулзах хэрэгтэй байна! Чамайг миний нөхөр бас өөртэй нь араар тавиад байна гэдгийг хэлбэл ухаантай хүн л бол ойлгох байлгүй дээ!" Тэрний энэ их бухимдал уур цухалдлыг унтраахад салхийн одоогийн байгаа чадал дийлэхгүй мөн ямарваа нэгэн байдлаар исгэрчихвэл үлээгээд илүү ихээр галыг өдөөх магадлалтай гэж үзсэндээ тэр амаа хамхин байв.
"Гуйя. Биднийг тайван л орхичих. Чамд хавь илүү дээр хүн олдоно шүү дээ?"
"Тийм ээ. Наад үгээ надад биш тэр хүндээ л хэлэх ёстой байх. Тэр эмэгтэйд чинь хавь илүү хүн олдоно шүү дээ. Гэтэл яагаад заавал хүний нөхөр гэж??"
Од бүсгүй яахын аргагүй бардамаас бардам омголон гэхэд дэндүү омголон сэтгэл зүйн насаар Нар Салхи хоёроос хэд дахин балчир болох нь эндээс үзэгдэж байлаа. Хэрвээ тэр Нарын үнэн байгаа төрхийг одоо харвал ингэж бардам чанга дуугарч чадах байсан болов уу?
Салхи тэвчээрээ хэдийн алдсан бололтой тэр их өвдөлтийн хажуугаар энэ л биш шүү гэсэн шиг бүхнийг эцэслэх хүсэлдээ дарагдан "Би түүнд гэрлэх санал тавих гэж байгаа. Тэгээд аав ээжтэйгээ танилцуулж чамтай амьдарна гэж худалдаж авсан байрандаа түүнтэй хамт амьдарна. Одоо чи надад огт хамааралгүй болсон. Би чиний биш түүний нөхөр."
Хорвоогийн хар нулимс хүн бүхний нүднээс дуслах нь угаас ертөнцийн жам. Од бүсгүйн нүднээс одоо дусалж байгаа нулимс түүний зүрх сэтгэлийг уран уран сийчиж байх шиг боловч яг үнэндээ амь тэмцэж буй Нарын нулимснаас шингэн байсан юм. Хэдий тэр түүнийг өвтгөхийг хүсээгүй ч Нарын тухай жаахан ч атугай бодоосой гэж хүсч бас Нарын төлөө түүнд бүгдийг тоочиж хүсээгүй зүйлсийг нь хэлэхгүйн тулд ийм үгсийг хэлэхээс өөр арга байсангүйд хүрэв.
Ам алдсан ёсоор Салхи Нарыг бүр ч илүү царай алдахаас нь өмнө төрсөн гэртээ дагуулж ирлээ. Хэдий яаж ч байсан хорвоогийн хамгийн сайхан нь хэвээрээ боловч тэр бол зөвхөн Салхийн нүдэнд шүү дээ гэдэг бодит байдлыг мэдэж байсан болохоор бас өөрийнх нь эцэг эх ямар хүмүүс билээ гэхчлэн олон зүйлсийг тунгаасаар одоо л биш бол хэзээ ч үгүй хэмээн чичрэн байж биш зориг шулуудан хонхоо дарах бол Нар хэнтэй уулзах гэж байгаагаа ч мэдэхгүй орд харш шиг байшингийн үзэмжийг гайхан зогсож байлаа.
Царайг нь удаан хараагүй хүүгээ харсан эх хүний нүдэнд нуухын эцэсгүй гэрэл гялалзах харагдав. Энэ бол түүний анх удаа дуудуулалгүй өөрөө хүслээрээ ирж буй явдал бас анх удаа хэн нэгнийг дагуулан ирж буй нь байлаа.
Эцэст нь Салхийн төрсөн гэр болохыг мэдсэн Нар тулгамдсан бас сандарсан боловч огт айсангүй. Мөн түүний алдарсан зүрх сэтгэл дотор ирээдүйн байж болох хадмууд нь гэж бодогдон догдлон байлаа.
Анх удаа дагуулж ирсэн бүсгүйг нь харсан аав ээж хоёр нь хэдий гайхсан бас хэдий муу хүмүүс гэлээ ч нас дээр гараад ухаарсан уу эсвэл Нар бүсгүйн гоо үзэмж бодлыг нь өөрчилсөн үү бүү мэд ямар ч байсан их уулгамч найрсагаар хүлээн авах ба энэ нь Салхид ер бусын санагдаж байв. Тэр анх удаа гэртээ ийм дулаан мэдрэмжийг авч бүтэн амьсгалж үзэх нь тэр.
"Танилц. Энэ хүн бол миний найз бүсгүй." Албан ёсоор биш хэдий ч иймэрхүү тайлбарыг сонсоно гэдэгтээ итгэлтэй байсан Нар цээжин дотроо томоор мишээнэ.
"Тэр үнэхээр биднийг аав ээждээ танилцуулж байна гэж үү??"
"Танилцахад таатай байна. Анх удаа хүү маань надад бүсгүй хүн танилцууллаа. Энэ насандаа энийг л үзэх ёстой байж. Сайхан байна аа."
Салхи мэл гайхах нь тэр. Түүний зүрх нь яг л дэлбэрэх гэж байгаа мэт цохилж байсан бол энэ үгсийг сонсоно гэж бодоогүй хүнээсээ сонсон аажим аажмаар тогтож хуй салхи шиг ширүүн харц нь анх удаа эцгийнхээ зүг бага багаар зөөлөрч үзэв.
"Тэр үнэхээр чи бид хоёрын аав мөн гэж үү? Арьсыг нь өөр хүнд нөмрүүлчихээгүй биз дээ?"
Тэдний уулзалт яг л Салхийн зүүдэлж байсан шиг санагдав. Тэр ийм дулаахан мэдрэмж, ингэж хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг зүүдэндээ л аз жаргалтайгаар зүүдэлж үүрээр дэр нойтон сэрдэг балчир жаал байсан ч бурхан энэ удаад түүнд зөөлөн хандахаар шийдсэн бололтой байлаа.
Түүний атгасан гарт хэн нэгний бүлээхэн гар хүрэх ба лавшруулан харваас тэр бүлээн гар урьдаас мэдэрч үзээгүй ээжийнх нь гар байх нь түүнийг яг л зүүдэн дотроо байна уу сэрүүн үү үгүй юу гэдгээ гайхахад хүргэх шиг.
Анх удаа аав ээжийгээ ийм байхыг үзлээ. Гадны хүний хажууд жүжиглэж байна уу гэж бодох гэсэн боловч тэд өнөөг хүртэл хэний ч хажууд жүжиглээгүй бас нүд хэзээ ч худлаа хэлж байгаагүй учир итгэхээс өөр арга байсангүй. Чи ядаж л хөгширсөн хойноо аав ээжийнхээ ийм жаргалтай байгаа царайг харж үзлээ шүү дээ...түүнтэй уулзсанаас хойш юмс яагаад ч юм эсрэгээрээ эргэдэг боллоо. Тэр яг л миний амьдралыг өөрчлөх гэж ирсэн сахиусан тэнгэр шиг юм...
