Салхи ийм удаан аялж, жолоо барьж үзээгүй ч ер ядарсан санагдахгүй байлаа. Магадгүй энэ бол бухимдал дүүрэн бүгчим хот биш сэрүү татсан ертөнцийн тансаглал болохоор ч байж болох юм.

   Эргээд явах хүсэл огт төрөхгүй байна. Яг үнэндээ би түүнийг дагуулаад түүнтэй цуг энд ирж амьдрахыг маш ихээр хүсч байна.

   Олон газрыг үзлээ. Олон ч хуудас юм бичсэн байна. Тэрний энэ их гоо үзэсгэлэнг байгалийн хамтаар зэрэг таашааж яваа би ихээхэн азтай нэгэн юм.
 
   "Би ийм газарт төрчихөөд ийм сайхан байсныг нь өнөөг хүртэл нүдээр үзэж сонсоогүй их муу хүн юм аа.." Хва Ён Жэюүний энгэрийг налан холыг ширтэн суухдаа ийн өөрийн тухай ам нээв. Тэднийг ийн суухад хүргэсэн Нарын биеийн дулаанд баярламаар ч юм шиг.

  "Яагаад энд амьдардаггүй юм?"

  "Харамсалтай сонсогдох байх. Гэхдээ энэ газар бол ертөнцийн төвд хамаг байгалийн гоо үзэсгэлэн дунд суусан амьдралын боломж тийм ч сайн биш улс орон." Тэр санаа алдсаар үргэлжлүүлэн "Аав ээж маань биднийг хангалттай хангалуун л амьдруулах гэж орон оронд очиж явсан хүмүүс.."

  Салхи олон зүйлийг асуумаар байвч амаа хамхих ёстой мэт санагдав. Тэр зүгээр л нарыг ярихыг хүсч байгаа зүйлээ л яриг гэж хүссэн юм.

   Нар ахин ам нээсэнгүй. Мөн л адил дуугүй байх ёстой зүйлс чимээгүй өнгөрсөн нь зүйтэй гэж үзэж байв. Тэр зүгээр л нүдээ анин гүнзгий гэгч нь санаа алдана.

  Ахин хэд хоноход Нарын үзэхийг хүссэн газар ч дуусч нэг мэдэхэд энэ аялал 7 хоног болсон байв. Тэд буцахад ердөө л гурав хоног үлдсэн байх бөгөөд Нар сүүлийн очихыг хүссэн газраа цаасан дээр нэмэн бичив. Энэ хаягийг даган явахад байгаль эсвэл ямар нэгэн гоо үзэсгэлэнт газар байсангүй. Тэд явсаар эцэст нь томоохон бурхны хөшөө сүндэрлэсэн төв хотоос зайдуухан орших бурхны цэцэрлэгт хүрээлэнд ирсэн юм.

  Энэ орчлонгоос халилаа гэхэд хамгийн ихээр аз жаргалтай болгож буй хүнийхээ өмнө Нар инээмсэглэн зогсож байлаа.

"Сайн сууж байна уу..." Нар өөрийнхөө ургасан энэ орчлон дээрх өөрийг нь ямар ч шалтгаангүйгээр хайрлаж энхрийлсэн эр хүнтэйгээ уулзахыг хүссэн нь энэ байв.

   Бүсгүй хүний омог бардам ааш араншинг давж дийлнэ гэдэг юу л бол. Тэр их тэвчээрийг гаргаж тэгж их шаналсны эцэст тэр газар очоод түүнийг бүхий л нулимсаа асган байж уйлан хайлан зогсох болов уу гэсэн минь үгүй байлаа.

  "Танилцахад таатай байна. Та сайн сууж байна уу?" Салхи итгэлтэй хэдий ч намуухнаар түүнтэй мэндлэн өөрийгөө танилцуулахад Нар энэ байдалд нь зүгээр л инээмсэглэн өнгөрнө. Хорвоогийн жам ёсоороо нөгөө ертөнцийг зоригч хүн гэдэг амьтан бусад амьтнаас ялгаатай нь эл ертөнцөөс одохоороо үлдэж буй хүмүүсээ ихээхэн тарчлаах юм. Хатуу үнэн гэдэг зүйлийг хүн бүхэн мэднэ гэх хэдий ч яг цагтаа тулахаар ойлгож байсан ч ойлгохыг хүсэхгүй мэдэж байсан ч мэдмээргүй тийм их гунигийн тарчлаанд хэсэгтээ живж гансардаг нь ч мөн тавилан гэдэг нь харамсалтай.

  Салхийн энгэр цээжийг хатган байсан могой хувирч өөрчлөгдсөн юм болов уу гэлтэй энгэрт нь халуун хор бус бүлээн сүү цалгиж байх шиг мэдрэгдэх ба юм бүрт нулимс нь гялтганаж бүлээн сүүнийхээ шаналалыг амтална. Энэ магадгүй хортон могойноос ч хэцүү санагдаж байж болох юм. Тэр ч мөн үнэнтэй эвлэрэхээс ихээхэн айж байлаа....

 
 

•  OCEAN  • /ended/Dove le storie prendono vita. Scoprilo ora