Цаг үргэлж хүүхэд шаагих ном дэвтрийн хуудас шажигнах хонх чингэнэж ээлж дараа солигдох хаа нэгтэйгээс хөөрхөн хөөрхөн инээлдэх хүүхдүүдээр дүүрэн 4 давхар барилга цагтаа хүйтэн байсан ч танилцан ойртсоор дотно газар болж өөрчлөгдөх нь тавьсан мөнөөх сумын л хийж буй ажил байх.
Дулаахан ноосон товчтой цамцаа өмсөж хүүхдүүдийг хичээнгүй бичгээ бичиж суухыг нь хайр бүхий зөөлөн харцаар харан бяцханаас бяцхан тэр гарнууд хэрхэн хөдөлж байгааг ширтэн зүрхээ зөөллөх багш бүсгүй цүнхнээсээ гаргаж ирэх өөрийн нялх багын тэмдэглэлийг нүдээрээ инээмсэглэсээр уншина. Тэрний тэмдэглэл Салхийнхаас өөр нь тэр хэн нэгэнд хэзээ ч гомдол тээж бухимдсан тухайгаа бичиж байсангүйд байлаа. Мөн тэдгээр тэмдэглэлүүд 13 нас хүртэл нь огт өөр хэл дээр бичигдсэн байх нь гайхам.
Байгалийн сайханд гайхширч баярлан аугаа эх дэлхийг шүтэн биширдэг тухайгаа хичээнгүй бичсэн жаалхан бичиглэл даанч дэндүү сэтгэл хөдөлгөм байсанд багтахаа больсон догол нулимс нумран инээмсэглэх үзэсгэлэнтэй хоёр нүдний өрөөсөн талаас хацар даган доошилно.
"Багш аа?" Цангинах нялх хоолой түүнийг дуудах мөн санаа зовох аядах нь яагаад нялх гэдэг үг өөрөө гэнэхэн сонсогддогийн учир байх. Тунгалаг шилэнд хийсэн дүүрэн сүү шиг хэнд ч юунд ч зориулж цалгилан асгарч явдаг хүн бүхний өмнө дэндүү гэрэлтэн харагдаж явдаг энэ сэтгэл хожмоо харагдахаа больж урт нарийн хүзүүтэй шавар вааранд хийсэн мэт урсаж гарах нь ч багасаж урдах хүмүүст ч үзэгдэхээ болино гэдэг харамсам хэдий ч жам болсон зүйл юм даа..
"Энэ жил их онцгой байх нь ээ! Өндөр жил гэхээр яалт ч үгүй өөр санагдаад явчихдаг юм."
2-р сар гарч цагаан сар хаяанд тулав. Тэмдэглэж заншсан улс орнуудад хамгийн том баяр гэдэг нь эндээс харагдана. Бүх нийтийн амралтын өдөр ирж сургууль хаалгаа барихад мөн л адил үндэс нэг заншил төсөө бүхий юм Нар бүсгүй ч амралт даа орно.
Түүнд илгээмж иржээ. Хаягийг нь харвал аньсганд нь нулимс цийлгэнэх нь хачирхалтай. Мөн илгээмжийг нээхэд нэг их онц гэмээр зүйл үгүй ч эрээвэр хураавар олон хээ хуар, сүүний үнэр ханхалсан амттан, үндэстнийх нь өв бүхий өмсгөл захианы хамт ирсэн байлаа.
"Өв соёлоо мартаж болохгүй. Ганцаараа байсан ч нутаг орноороо бахархаж баярлах хэрэгтэй. Сайхан шинэлээрэй миний охин."
Хайрцаглаад нямбай эвхсэн өмсгөл бүхий дээлийг гаргаж ирэн үзвэл үнэхээр сайхан харагдана. Гэвч бага зэрэг элбэгдэж орхижээ. Магадгүй түүний ээж өөрийнхөө охиныг үргэлжийн өнөөх элбэгхэн биетэй хөвсгөр нэгнээр төсөөлдөг болохоор л ийм хэмжээнд хийлгэсэн байх.
Нандин торгоор бүтсэн мөнөөх дээл хувцасны шүүгээний хамгийн дээд хэсэгт хүндэтгэл хүлээн заларна. Түүнд үүнийг өмсөх газар байхгүйгээс хойш нандигнаж хадгалаад ээждээ очихдоо л өмсөхөөр шийдэж буй нь энэ болно.
Шүүгээнд өлгөсөн олон олон бренд-ийн цаанаас гарч ирэх өөр нэгэн үндэсний хувцас. Түүнд энэ ер таалагдсангүй. Үүнийг харах бүрийд өмсөх тоолонд яагаад ч юм тааламж үгүй тав тух үгүй үзэн ядам ч юм шиг өрөвдмөөр ч юм шиг санагдаж дотроос нь хатгалан байрлах доромжлол бүхий могой өөрөөр нь доог хийгээд ч байх шиг нь үнэхээр хүнд мэдрэгдэнэ. Гэлээ ч заншил юм даа одоо яахантай..
Нэг нь зорьж чадахгүйдээ зовох бол мөнөөх нь байгаадаа зовох нь халагтай гаслаантай хатуухан хорвоод тулсан жам юм даа.....
