Бүлэг:15 "Миний мэдэхийг хүссэн зүйл"

350 45 4
                                    

-Тэгэхээр та 2 адал явдал хайгч байсан юм уу? Ммм.. Адал явдал хайгч нар юу хийдэг юм бэ?
-Тийм шүү. Бид бараг 10 жил адал явдал хайгч байсан юм байна. Адал явдал хайгч нар Холбооноос даалгавар авч гүйцэтгэдэг. Мангасуудыг агнах эсвэл хамгаалагчаар явах гэх мэтийн зүйлс хийдэг.
 -Та 2 ийм аюултай ажлыг 10 гаран хийсэн гэж үү? Та 2 үнэхээр хүчтэй байхдаа.
-Яахав бараг л. Би гараа ийм болох хүртлээ тасралтгүй ажилласан. Тэр цаг үе ч сайхан байсан шүү

Энэ тухай дурсах нь зөв эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ одоо л зөв цаг нь гэж үзлээ. Тиймээс зоригоо чангалан асуухаар шийдэв.

-Хэрэв зүгээр бол Доаглас-саны зүүн гар болон Гейл-саны баруун хөлөнд юу болсныг ярьж өгч болох уу?
-Өө энэ үү? Нээрээ би энэ тухай яриагүй юм байна шдээ. Миний энэ Гейлийн гар 2 чинь 5 жилийн өмнө ийм болсон юм уу даа. Бид нэлээд аюултай мангасын агнуурт явах даалгаварт яваад ийм юм болчихсон юм.
-Галзуу лууг агнах даалгаварт бид явсан. Ууг нь нэлээн хэдэн Баффтай байсан ч тэд хайрсан гамбир шиг л түлэгдээд өнхрөөд өгсөн. Бид 2 л үлдээд түүнтэй алалцаад яаж ийгээд ялсан ч Гейл гараа алдаж миний хөл тасрах шахсан, миний хөл ч яахав эдгээх шидээр аргалсан ч бүрэн эдгээгүй л дээ.
-Тэгээд дараа нь та 2 адал явдал хайгч байхаа болчихсон юм уу?
-Тийм ээ. Харамсалтай л хэрэг... Гэхдээ ялтачгүй ганц гартайгаар ажлаа хийнэ гэдэг хэцүү шүү дээ. Яахав бид тийм явдлаас амьд гарна гэдэг харин ч азтай хэрэг. Дараа нь олон зүйл болж одоо бид ийм байдалтай байна. 

Энэ тухай ярьж байхдаа Доаглас-сан өөрийнхөө хоосон байх зүүн талыг гунигтайяа ширтэнэ. Би Гейл-сан руу харцаа шилжүүлэхэд түүний нүүрэнд Доаглас-саны адилаар сэтгэлд минь чулуугаар сийлэх мэт тийм гашуун дүр төрх үзэгдлээ. Таамагласнаар тэд одоо ч адал явдал хайгчаа хийхийг хүсэж байгаа юм байна. Тэднийг одоо ч гайхалтай гэдгийг үнэмлэхээс нь харж байна. Хэрэв ямар нэг аргаар тэднийг эдгээж чаддаг бол...

-Хэцүү зүйл асууж муухай дурсамжийг чинь сануулсанд уучлаарай. -Үгүй дээ үгүй үүнд битгий санаа зов. Яахав би одоо байгаадаа сэтгэл хангалуун байна. Тэгээд ч бид энд байсныхаа ачаар чамтай учирч чадсан шүү дээ.

Доаглас-сан над руу эргэж хараад нүд ирмэлээ. Түүн шиг хаан удмын хүн ийм үйлдэл хийх нь ихээхэн гайхмаар дүр зураг бөгөөд зүрхийг минь бага зэрэг догдлуулна. Мэдээж үүнийг дагаад нүүр минь ч улайна.

-Тэгэхээр Чика чи өөр юуны тухай мэдмээр байна.-Тэгвэл... Энэ газрын бусад улсуудын тухай. Хөрш улсыг Леонидас гэдгийг мэдсэн. Харин бусад нь? -Бололгүй дээ. Эхлээд гэвэл бидний одоо байгаа улс бол Каталтон. Муурнуудын нутаг даа. Энэ нутагт л ганцхан боолын худалдаа өрнөдөг. Тийм ч тогтвортой улс биш. Аюулгүй улс биш. Учир нь хаан ширээний төлөөх тэмцэл энд дуусаагүй байгаа.

Ai o ataeru kemono-tachi MGLWhere stories live. Discover now