Бүлэг 12: "Энэ ертөнц болон би"

307 32 3
                                    

-Уучлаарай, би зүгээр жаахан бухимдаад ... гэж би хамраа шудран хэллээ. 
-Үгүй дээ Бид л асуусан нь. Хэцүү үеийг чинь сануулсанд уучлаарай. 
-Чика, Чи удаан хугацаанд боол байж их зовсон. Энэ ертөнцийн хүний хувьд чиний өмнө үнэхээр гэмшиж байна. 
-Үгүй ээ энэ бүхэн болоод дууссан. Тэгээд ч тэр хүмүүс болон та нарыг өөр гэдгийг би сайн мэдэж байна. Үнэхээр миний хэссэнд итгэж байна гэж үү? Ямар нэг солиотой зүйл, дэмийрэл гэж бодоогүй биз?
-Чамайг худлаа ярьсан гэж бодохгүй байна. Тэгээд ч чамд ямар ч ашиггүй шдээ. 

Доаглас-сан урьдын адил тайван өнгөөр хэлнэ. 

-Би ч бас Чикад итгэж байна. Тэгээд ч баталгаа нь "Өөр ертөнцөд төөрсөн хүүхэд" гэх цол биш гэж үү?
-Гэхдээ Чика яагаад залуужаад ийм төрхтэй болсон юм бол?
-Өө, Энэ тухай бол... би өөрөө ч бас мэдэхгүй байна. 
-Ингэж харагдаж байгаа ч тэр 40 настай, биднээс ах юм. 
-Хүндэтгэлтэй хандах гэсний хэрэггүй ээ. Би энэ биенд дасах бодолтой байгаа учираас надтай өмнө нь харьцаж байсан шигээ харьцаж байж болно. 

Гадаад төрх болон нас минь зохицохгүй байсан болохоор эвгүй байсан юм. Нарийн хэлвэл нилээд санаа зовж байлаа. Тэр хэрэггүй бардам зангаа хаяад шинэ биед шинээр эхлэе гэж бодож байна. 

-Чика хэдэн настай байх нь хамаагүй ээ. Одоо байгаа байдал чинь ч чамайг хайрлан халамжлах хүсэл төрүүлж байна. Ичих нүүргүй байгаад уучлаарай. 
-Уучлах гэсэн юм хэрэггүй дээ. Би та нарт намайг боолын амьдралаас чөлөөлж өгсөнд чинь маш их талархаж байна. Энэ их тусд чинь хариу баримаар байна. Ажил хиймээр байгаа ч одоогийн байгаа байдал минь... Болохоор бол энэ ертөнцийн тухай илүү их мэдмээр байна. Манай ертөнц энэ ертөнц хоёрын ялгаа дэндүү их юм. 

Тэнд ганцаархнаа үлдсэн ээж минь... Уучлаарай, Юу ч хийж чадахгүй нь дээ. 

Энд үлдэхийн тулд эндэхийн мэдлэгээ нэмэх хэрэгтэй. Тэгээд энэ хүмүүст бага ч болов тус болмоор байна. 

-Хариу барих мэтийн юм битгий бод доо. Бид хийхийг хүссэн болохоор л хийсэн юм. 
-Үгүй ээ би хариу баримаар байна. 
-За тэгвэл Гейл бид хоёрын хүсэлтийг сонсооч. Тэгвэл бид их баярлана шүү. 
-Тэгье ээ миний чадахаар зүйл байвал дуртай яа хийнэ. 
-Тэгвэл тэр тухай дараа ярилцацгаая

Доаглас-саны инээмсэглэл тийм ч сайхан харагдсангүй. Их л хүчилсэн ...

-Бид Чикагийн нууцыг мэддэг боллоо. Харин энэ эмчлэх эрх, дээд эдгээгч, мэдлэгийн удирдагч гэсэн цолууд нь юу вэ?
-Би цол энэ тэрийн тухай мэдэхгүй ч энэ магадгүй миний эмч байсантай холбоотой байх. 
-Хөөх чи эмч байсан юм уу? Эмч юм чинь шившлэг сайн мэдэх үү?  Зан үйлээр муу цусыг зайлуулж хүний биеийг эмчилдэг эмч нар байдаг гэсэн...

Ai o ataeru kemono-tachi MGLWhere stories live. Discover now