Бүлэг 7: "2 эзэн"

487 52 2
                                    

-Хоол болчлоо. 

Доаглас том өрөөнөөс орилов. 

-Очлоо. 

Эзэн орлиод ойрхон байсан өөрийнхөө бололтой цагаан цамцаар намайг хувцаслав. Энэ нь надад яг л жижиг хөнжил шиг байх нь намайг их гайхшруулна. 

-Хөл чинь хугарсан, бас тамир чинь сэргээгүй тул хэсэгтээ алхаад хэрэггүй байх. 

Эзнийг хэлсэн болохоор эсэргүүцэлгүй дагах ч намайг гүнж шиг өргөх нь ичмээр юм. Тэр намайг өргөөд алхах нь хөгжилтэй. Доаглас гаргүй байсантай адил эзэн минь хөлний асуудалтай бололтой. Намайг бодож байх хооронд би аль хэдий нь Доагласын байх саруулхан зочний өрөө болон гал тогоонд иржээ. Зочний өрөө тухтай буйдан, том ширээтэй. Харин хоолны ширээ болон түүнийг тойроод байх сандлууд нь гал тогоондоо тусдаа ажээ. 

Сандал дээр суухыг хүссэн учираас сууж болох эсэхээ асуухаар дохио зангаар илэрхийллээ.  Эзэн намайг өвөр дээр нь суухыг хүссэн гэж ойлгосон бололтой аажуухан өргөн өвдөг дээрээ суулгав. 

-"Би боол болохоор шалан дээр суух ёстой" гэж бодсонг чинь мэдэж байна. Тэгэхгүй шүү. Чи хэсэгтээ ингэж сууна за юу?
-Паах ямар зальтай юм бэ? Би ч гэсэн үсээ хуссан гуян дээрээ хүүг наамаар л байна шдээ. (Юу гэсэн ч үгийн тэ)
-Наатхаа дараа бол.
-Новш гэж чи ганцаараа монополчлохгүй шүү. Дараа нь миний ээлж за. 

Би тэдний яриаг сайн ойлгохгүй байсан ч урд минь байх  тавагтай хоол дээр харц минь тусав. Багахан хайрсан талх, хажууд нь тавьсан хэрчсэн хиам, шинэ ногооны салат болон ногооны шөл. Өнгөрсөн амьдралд минь бол энэ энгийн л өглөөний цай ч одоо бол асар том бэлэг шиг санагдаж байна. Идэж болох юм болов уу?

-Би чамд бүгдийг нь өгмөөр байна л даа, гэхдээ чи одоохондоо шөл л ууж болно. Уучлаарай бяцхан аа.

Үгүй ээ би жаахан ч гэсэн идэж болох дээрээ талархах хэрэгтэй. Би юу хийх хэрэгтэй вэ?

-Чи өөрөө идэж чадах уу?

Эзэн миний урд халбага дүүрэн шөл барин хооллох гэнэ. Үүү... Энэ ч...Миний баруун гар хугарчихсан, одоо чиг барьж боосон ч гараа ашиглах хараахан болоогүй байгаа гэж санан би амаа ангайв. Халбага аманд минь орж, шөл хэлэнд минь хүрээд хоолой руу минь гулган орно. Боолуудад өгдөг давс ч байхгүй ялзарсан шөлний хажууд энэ бол бурхны бэлэг гэмээр зүйл байлаа. Ногооны сайхан амт, үнэр аманд минь тархаж би тэр даруй уйлчихав. 

Ai o ataeru kemono-tachi MGLWhere stories live. Discover now