Боть 1 Бүлэг 1 "Өөр ертөнцөд"

1.7K 70 1
                                    

      Нүдээ нээхэд минь эндэх миний мэддэг дэлхий биш байлаа. Эмнэлгийн ажил дууссаны дараа өмнөхөөсөө эрт байсан тул би шууд л харьж ясаа амаахын түүс болж байсан. Харин нүдээ аньсны дараа миний нүд яг л наранд гялбах шиг болж бүх л бие минь хаа нэгтээ шидэгдэх шиг боллоо. Ухаан орох үед нүдний минь урт байсан зүйл асфальтан зам бус ширэнгэн ойн дунд хаа нэгтээ байв. 

Үйл явдал үүгээр дууссангүй, Миний бие ч бас өөрчлөгдсөн байлаа. Нэгт бие минь их хөнгөн болжээ. Бүр хагалгаа, нойр дутуу байдал, буруу суудаг байснаас минь үүдэлтэй нурууны өвчин ор мөргүй алга шүү. Дараагийн асуудал бол миний өндөр, угийн их биш л дээ гэхдээ одоо байгаа өндөр минь өмнөх байснаас ч намхан болж. Гар, хөл минь хүртэл жижгэрчихэж. Өмсөж байсан гутал хувцас минь хэтэрхий том, бүр өмд  хүртэл тогтохгүй шувтаран унаж байв.

Байгаа нөхцөл байдлаа ойлголгүй хэсэг манарч зогсож байгаад ухаан орж ойн дундах нуур хүртэл алхлаа. Ам минь цангаж эхэлсэн болохоор нуурын усыг хутгаж болох ямар нэг зүйл хайв. Ус миний бодсоноос ч тунгалаг тул уусан ч зүгээр гэж санаад тонгойхдоо би том цочиролд автлаа. Нуурын мандал дээр тусах дүрс миний царай биш байв. Үгүй ээ, Миний одоогийн царай өөрчлөгдсөн гэх нь зөв байх.

Хэдий 40 настай ч сувилагчид намайг үргэлж наснаасаа залуу яг л оюутан шиг харагддаг, атаархаж байна гэж хэлдэг байсан ч дарга болон бусад үеийн эмч нар минь ингэж харагддаг учир залуу үеийнхнээсээ хүндлэл хүлээхгүй гэж шоолдог байсан. Юутай ч энэ тусгал дахь царай ойролцоогоор 10 настай хүүхдийнх бололтой. Яаж ч залуу харагдсан ийм жоохон харагдах нь боломжгүй хэрэг.

Энэ бол энэ ертөнцөд ирээд болсон анхны үйл явдал байв. Хүн төрлөхтөн цаг нь ирэхээр толгойд нь юу ч бодогддоггүйг би мэдэрлээ.

Би түүнээс цааш юу болсныг сайн санахгүй байна. Дараа нь ойг бишрэн явж байхдаа над руу хутганыхаа үзүүрийг чиглүүлсэн  хэсэг залуустай таарсан. Би цочирдон зугтаах гэсэн боловч дайралтанд өртөн ухаангүй болсон. Тэгээд би гар хөлөндөө дөнгө зүүн ямар нэг тэргэн дотор явж байхдаа сэрсэн юм. Тэд нэг хот шиг газар ирээд намайг яг л ачаа мэт тэргэнээс чирч буулгав. Мөн над шиг дөнгөлүүлсэн хүн ч гэсэн байсан л даа. Мэдээж Япон биш. Гэхдээ яагаад ч юм бэ эндэхийн хүмүүс амьтны чих толгой дээрээ зүүн, бүр зарим нь амьтны арьс өөртөө наан явж байлаа. 

Санаж байгаа зүйл минь тийм ч их биш. Үүний дараа би эндэхийг Япон эсвэл миний мэдэх дэлхий биш гэдгийг арай хийж ухаарав. Энэ газар бол өөр ертөнц, харин би энд боол болон баригджээ. Азаар, эндэхийн хэл Япон биш ч би ойлгож, ярьж чадаж байсан учир боолын худалдаачин шиг хүнд хандан өөрийнхөө нөхцөл байдлыг тайлбарлан хэлсэн боловч тэр намайг шоолон, цохиод авлаа. Энх тайван дэлхийн Япон гэх соёлтой газар байсан надад ингэж зодуулах нь их цочрол өгнө. 

Ai o ataeru kemono-tachi MGLOù les histoires vivent. Découvrez maintenant