Бүлэг 3 "Хар нүдтэй боол"

485 48 0
                                    

-Би өмнөдөд байдаг талхны газар ороод, хүнсээ цуглуулчихаад ирье

Зочны өрөөнд цай уунгаа Минц Доаг хоёрт хүүг хэрхэн худалдан авсан тухайгаа ярилаа. 

-Ярьж байх хоооронд чинь би уухад хялбар шөл хийгээтхэе. Та 2 хоол хийж чаддаггүй юм чинь гал тогоонд чинь дураараа дургинаа. 
-Төвөг болсонд уучлаарай, бас баярлалаа Минц

Тэгээд Минц шөл бэлтгэж эхлэв. 

-Би талхны газар ороод бас бус юм аа цуглууж байсан ч зарим хэрэгтэй зүйлс тэр хавьд байхгүй болохоор хойд хэсэг рүү явсан юм. 

Өмнөд хойдыг бодвол хамаагүй тайван шүү дээ. Хойд хэсэгт дүүрэн баар, янхны газар, боолын дэлгүүр мэтийн лангуу байдаг. Ихэнхдээ би тийшээ зүглэдэггүй л дээ. Гэхдээ тэнд миний хайж байсан шидийн хэрэгслийг зардаг дэлгүүр байдаг юм. 

-Мардын дэлгүүр үү?
-Тийм ээ. Харин яг тэр гудманд шинэ боолын дэлгүүр нээсэн байна лээ.
-Сүүлийн үед тэндэхийн байдал улам л дордоод байгаа. Тэнд хууль бус боолуудыг хүртэл зардаг гэж сонссон.

Би боолчлолыг үзэн яддаг. Боолууд хэтэрхий өрөвдөлтэй. Гэвч тэдний төлөө хийж чадах зүйл байхгүй болохоор хажуугаар нь өнгөрөх болвол боломжоороо хурдан алхдаг юм. 

-Тэнд нэг буланд боолын тор байсан юм л даа. Тэр дотор хүү сууж байсан. Харин бидний харц тулгарах үед тэр амьсгалахаа больчих шиг санагдсан.

Тэр үед яагаад түүнд анхаарал хандуулснаа сайн мэдэхгүй байна. Тэнд хүүгээс долоон дор байдалтай олон боол байсан. Түүнд ялгаран гарах зүйл ердөөсөө ч байгаагүй.Гэвч тэр намайг соронз мэт татсан. 

-Түүний биеийн байдлыг нь хараад ахин зарах боломжгүй гэдгийг нь би мэдсэн. Тэгээд ч тэд хүүг удахгүй хаях байсан байх.
-Би тэднийг гөвшмөөр байна. 
-Зүгээр гөвшөөд өнгөрөөнө гэж үү? Би байсан бол...

Минц ямар нэгэн аймар зүйл амандаа бувтнаж байгааг би сонссон ч энэ удаад сонсоогүй дүр үзүүлэхээр шийдлээ. Би ч бас тэдний урж тасдан юм үлдээхийг хүсэхгүй байгаа ч тэгвэл цагдаад баригдахаас өөр зүйл болохгүй. 

-Харц тулгарах мөчдөө би мэдсэн юм. Тэр бүх зүйл зүйлд буугаад өгчихсөн нь харцнаас л мэдэгдэж байсан.
-Тэгэхээр... Чи түүний цөхөрсөн нүдийг хараад л туслахаар шийдсэн байх нь ээ?
-Түүнтэй харц тулгарчихаад би үнэхээр нүдээ салгаж чадаагүй юм шүү. Яагаад гэдгийг нь мэдэхгүй л дээ. Гэхдээ надад түүнийг хамгаалах ёстой юм шиг мэдрэгдсэн. Надад... зүгээр л ... тэгж мэдрэгдсэн юм. 

Ai o ataeru kemono-tachi MGLWhere stories live. Discover now