Бүлэг 6: "Шинэ эзэн"

472 50 2
                                    

Их удаан зүүдэлсэн гэж санагдана. Алладины дэнлүүнээс гарч ирдэг утаа мэт энэ бүх аймшигтай явдалууд гэнэт л эхэлчихсэн. Дурсмааргүй зүйлүүд үргэлжилж байсан ч шуурга нэгэнт дуусдгын адилаар намжиж байна.  

Зүүдэнд минь ямар нэг амьтан намайг долоов. Тэр амьтан их сайхан үнэртэй ба миний хажууханд байгаа мэт. Дараа нь би их зөөлөн зүйл дээр хэвтэж байгаагаа анзаараад сэрнэ. 

Нүдээ нээхэд тэр чигээрээ булчин болсон цээж нүдний минь урд байлаа. Бас би яагаад орон дээр байдаг билээ? Яагаад ийм байгааг санахын тулд ой ухаанаа онгичино. Аан намайг зах дээр байхад худалдаж авсан шдээ. Тэгээд эзэн намайг гэртээ авчирсан. Өөр нэг эзэн байгаа. Тэдэнд хүндэтгэл үзүүлж шалан дээр сөхрөн мөргөх хэрэгтэй, би гэж мал ухаанаа алджээ. 

Муу нь би саяхан янхан байсан. Намайг боолоор худалдан авсан, хэдий энэ амьдрал там ч хэрэв чи өрөвдөлтэй нүд гаргавал, тэр өрөвдөлтэй нүдээрээ эзэнтэйгээ харц тулгарвал чамд өршөөл байхгүй шийтгүүлэх болно. 

Хэдий худалдан авсан боол чинь чиний нөхөр байсан ч нэг орон дээр унтана гэдэг өршөөшгүй зүйл. 

Баруун гар болон зүүн хөлөнд минь чиг барьж боосон боолт байна. Мөн өмнө нь байсан шархнуудад минь эмчилгээ хийсэн бололтой. Гэхдээ яагаад? Намайг илүү удаан ашиглахыг хүссэн юм бол уу? Эсвэл өөр шалтгаан? Би шалтгааныг нь бодож байгаа ч одоо ийм зүйл тайван бодож байх цаг мөн үү? Би биеэ өргөх гэсэн ч даалгүй буцан орон дээр унахад  хажууд байгаа минь хүн хөдлөн сэрэх тийшээ хандлаа. 

-Сэрчихэв үү?

Эзэн минь сэрсэн байв. Би хугарсан хөлөө үл тоон орон дээрээс бууж сөхрөөд шинэхэн эзнээсээ өршөөл гуйна. Шийтгэл минь хөнгөхөн байгаасай.

-Яс чинь хугарсан. Битгий тэгж их хөдөл.

Эзний хоолойнд сандарсан өнгө сонсогдоно. Тэр над руу ойртож байгаа бололтой хөлийн чимээ гарч том гараа над руу чиглүүлэхэд нь би цохих гэж байна гэж айн рефлексээрээ биеэ чангалан дальдчилаа. Харин тэр том гар зулай дээр минь зөөлнөөр буун толгойг минь илбэв. 

-Битгий ай. Би чамайг худалдаж авсан нь үнэн. Гэхдээ муухай зүйл хийх гэж аваагүй юм шүү. 

Эзэн минь гараа миний суган доогуур оруулаад, намайг хөнгөхөн өргөж буцан орон дээр хэвтүүлэв. Би шалтгааныг нь ойлгосонгүй, мөн хэрхэн чичирхээ зогсоохыг ч мэдэхгүй байлаа. Харин эзэн урд минь суув. 

Ai o ataeru kemono-tachi MGLWhere stories live. Discover now