Бүлэг: 13 "Цорын ганц"

290 42 4
                                    

Доаглас-сан ширээн дээр хоол болон бас бус зүйлсийг өрж байна. Үүнд талхан дээр тавьсан мах, загас, олон төрлийн ногоогоо баялаг сэндвич, соустай шарсан том шорлог мөн жимсний салад шиг харагдах зүйлс багтана. Миний уух зүйл гэж ирэх замдаа надад уулгаж байсан ундаа байв. Би Гейл-саны өвөр дээр суух ба өөрийгөө хооллож чадах ч түүнээс татгалзаж чадахгүй сууж байгаа нь эвгүй мэдрэмж төрүүлнэ.

-Чика идэхийг хүсвэл юуг ч идэж болно шүү. Бүү эргэлз. 

Доаглас-сан миний бодлыг уншсан мэт ингэж хэллээ. 

-Чика юу идмээр байна?

Гейл-сан эелдэгээр асууна. 

-Ммм... Би мах ногоотой сэндвичнээс авч болох уу? 
-За

Гейл-сан сэндвич аван миний амны урд барилаа. Тэгэхээр түүний гарнаас идэх хэрэгтэй гэсэн үг үү? 

-Гейл-сан би өөрөө идэж чадна аа.
-За зүгээр дээ

Юуг зүгээр гээд байгаа юм бол? 

-З..за тэг..тэгвэл хоол өгсөнд баярлалаа. 

Урд байх сэндвичнээс би жаахан хазлаа. Шаржигнууртай гэхдээ шанцайн төрлийн ургамал шиг ногоотой мөн мах,  өөр төрлийн ногоогоор дүүргэсэн, бага зэрэг шарсан талхтай хослуулсан нь үнэхээр зохицсон. Би  Гейл-саны гараас тэр шар шар хийсэн сэдвичийг үнэхээр амтархан идэж байлаа. 

-Дараа нь юу идмээр байна?
-Ммм.. Нөгөө болох бол би ахиад ижилхэн сэндвич авч болох уу?
-Тэвчих хэрэггүй хүссэнээрээ сайн ид. Чи одоо ч өсөж...чиний бие одоог хүртэл өсөж байгаа болохоор мах сайн идэх хэрэгтэй. 

Гейл-сан салмон шиг загас, бяслаг мөн улаан лоольтой төстэй ногоотой сэндвич амны минь урд ахин барилаа. 

-Нөгөө... Гейл-сан... Гейл-сан ингээд байвал өөрөө идэж чадахгүй юм бишүү?
-Зүгээр дээ, Чика идэж байх хойгуур би идэж байгаа

Энэ үнэн байлаа. Намайг сэндвичээ зажилж байхад Гейл-сан баруун гараараа хачиртай талх, шорлог идэж байв.

Сэндвичинд орсон орцуудын тэнцвэрт байдал нь гайхалтай ба шим тэжээл сайтай. Үүнээс хоёрыг идэхэд л ходоод минь бараг бялхаж байлаа. 

-Чика одоо юу идмээр байна. 
-Уучлаарай, би цадчихлаа. 
-Чи үнэхээр бага идэх юм аа. Идэхгүй бол өсөхгүй шүү. Одоо жаахан жимс идэх гэж оролдоод үзээч. 

Гейл-сан Минц-саны арилган хэрчсэн жимсийг таваглан миний урд тавьж, би тэрнээс нь идэн тэднийг тайвшруулж, Доаглас-саны өгсөн шүүснээс уун амьсгаа авлаа. 

Ai o ataeru kemono-tachi MGLHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin