Бүлэг 14: "Доаглас Вон Леонидас

378 49 8
                                    

Есөн шидийн зүйлс ярьсаар байтал цаг нисээд явчихаж. Өнөөдөр урт өдөр байлаа. 

-Заза энэ тухай мөн бусад сэдвээр дараа бүр тухтай ярилцацгаая, одоо бол чиний хугарсан гарыг эдгээх төгс цаг. Тийм биз. 
-Шууны ясны хугарал эдгэх үү? 
-Би их хичээх болохоор мэдээж эдгэх болно. Миний шидийн хүч чам руу урсах болохоор нилээд өвдөх байх шүү, сайн тэсээрэй. 
-За, Би чадна аа. 

Хэрэв миний хугарсан гар хурдан эдгэх юм бол тэдэнд бага төвөг удах болно. Тэгээд ч эдгэчихвэл гэрийн ажил хийж чадна гэж би итгэж байна. 

-Бүр үнэхээр их өвдөх болно шүү. Тиймээс Гейлээс сайн атгаад ав. 
-Өө, за
-Бүр тэсч чадахааргүй бол хэлээрэй. 

Минц-сан хугарсан гарыг минь 2 алгаараа сайн дараад төвлөрнө. Дараа нь нэг тийм халуун зүйл бие рүү минь урсах мэдрэмж төрнө. Хэдий тэд бүгд бие рүү минь шидийн хүчээ урсгаж байгаа ч Гейл-сан, Доаглас-сан хоёрын өгсөн мэдрэмжээс тэс өөр байна. Түүний шидийн хүч урсаж буй хэсгүүд аймшигтай их өвдөх ба дотрыг минь муухайруулна. Шүдээ тас зуугаад, арай хийн орилохгүйг хичээж биеэ чангална. Духаар минь хөлс зурах ба түүнийг Гейл-сан цэвэр даавуугаар арчина. 

-Зүгээр үү Чика?

Хэсэг хугацаанд ухаан минь орж гаран үг хэлж ядна. Биеэр минь гүйх Минц-саны шидийн хүч алга болж одоо л амрах шиг санагдана. Хэсэгхэн хугацаа өнгөрсөн л үнэхээр удсан мэт санагдана. 

-Чика зүгээр биздээ? Баруун гараа хөдөлгөх гээд үздээ. 

Түүний хэлсэнээр баруун гараа хөдөлгөн савж үлдээ. Ямар ч өвдөлт байхгүй, хөдөлгөөн нь хэвийн ажээ. 

-Тийм ээ, зүгээр байна. 
-Сайн хэрэг байна шүү. Зарим нэг нь хугаралаа эмчлүүлсэн ч хөдлөх чадалгүй болчихдог юм. 

Булчин, мэдрэл нь ихээхэн гэмтсэн болохоор л тэгдэг байхдаа. Өдрийн яриагаар бол энэ ертөнцийхөн анатомын ямар ч мэдлэггүй, тиймээс булчин болон мэдрэлийн системийн үүргийг хараахан ойлгоогүй байх нь. Гэхдээ хэрэв би...

-Яаж байна. Тамир байна. уу? Одоо шууд хөлийг чинь эмчлэх үү? Чи дургүй байвал хөлийг чинь эмчлэх өөр өдөр товлосон ч болно шүү. 
-Үгүй ээ, Минц-санд зүгээр гэвэл одоо эмчлүүлмээр байна. 
-Хэрэв Гейл бид хоёрын аль нэг нь анагаах шид сурсан бол чи ингэж зовохгүй байсан юм. 
-Зүгээр дээ бүү санаа зов. Гэснээс надад эмчлэх чадвар байгаа шдээ. Ашиглаж болох болов уу? 
-Мэдээж болно. Тэгээд ч чи Хүн овогтон болохоор шидийн хувьд биднийг бодвол илүү авьяастай байгаа. Чиний шидийн зэрэглэл SSS шүүдээ. Тиймээс жаахан л бэлтгэл хийчих юм бол дээд түвшний анагаах шидийн хялбар хэрэглэж чадах нь ойлгомжтой. 
-Тийм байхаа. Хэрэв би анагаах шид сурчихвал Гейл-сан, Доаглас-сан хоёрыг ямар ч өвдөлтгүй эмчилж чадна гэсэн үг, тийм ээ. 
-Чика, Чи....
-Чика ч сайхан сэтгэлтэй юм аа. Гэхдээ энэ 2 балиар том юм шархдсан ч хурдан эдгэчих болохоор санаа зовох хэрэггүй дээ. 
-Минц чи бид хоёрт юм санаад байдаг юм уу даа. 
-Гүү гүү. Зүгээр л та 2 Чика гэх ийм хөөрхөн хос байгаа болохоор жаахан атаархаад...
-Өө тийм байх нь ээ
-За хөлийг нь эмчилж эхэллээ шүү. 

Ai o ataeru kemono-tachi MGLWhere stories live. Discover now