Бүлэг 4: "Асрах нь"

457 46 0
                                    

Доагын талаас

Би Гейлийг боол худалдаж авсан гэхээр нь үнэхээр их гайхсан.  Мэдээж би боол зардаг мөн худалдан авдаг хүмүүсийг бүгдэнг нь үзэн яддаг л даа. Гэхдээ Гейл надаас ч их үзэн яддаг. Миний сонирхсон өөр нэг зүйл бол хэнийг ч сонирхдоггүй Гейлийн дурыг татсан ямар хүн бол гэдэг байв. Тэгээд хүүг хараад би Гейл яагаад түүнийг авсныг ойлгосон. 

Хүүгийн бие тун муу. Тэр чигээрээ шархаар дүүрэн байв. Хэдийгээр тэдгээр шарх нь дайн тулаан, ойн ан зэргээс болсон байж болох ч түүн шиг жаахан хүүд бараг л боломжгүй байх... Хэрэв би түүнийг ийм болгосон хүмүүстэй хэзээ нэг өдөр тааралдах л юм бол зүгээр өнгөрөөхгүй гэж тангаргалж байна. Түүнийг бага зэрэг арчилсны дараа хамаагүй дээр харагдаж байлаа.  Энэ яагаад намайг баярлуулаад байгаа юм бол?

Анхнаасаа л би хүүхдэд хайртай байсан. Гаж утгаар биш шүү. Хүүхдүүд үнэхээр хөөрхөн, эгдүүтэй учир хамгаалагдах ёстой гэж үздэг. Хүүг харах үед яагаад ч юм бэ миний зүрх дулаахан таатай мэдрэмжинд умбасан. 

Хүүгийн төрх үнэхээр хөөрхөн шүү. Шудрагаар хэлэхэд надад их таалагдаж байна. Хэдий тэр хөөрхөн харагдаж байгаа ч энэ зүрхний цохилт түүнээс болсон гэсэн үг биш... Би түүнийг дарж хэвтээд уйлуулахыг хүсэж байна. Би түүний нулимс дуустал, үлдсэн амьдралдаа ахин уйлж чадахааргүй болтол уйлуулмаар байна. Харин дараа нь түүнийг хамгаалж, нандигнаж, өөрт байгаа бүхий л зүйлээ өгөөд ч хамаагүй эрхлүүлмээр байна. Бид олзоо олох үед алдах гэсэн бодол байдаггүй, олзоо хэзээ ч тавьж явуулах ёсгүй. Энэ зүйл арслангын ухамсарт минь гүн сууж өгсөн байдаг. 

Хэдийгээр тэр жаахнаараа байгаа ч яагаад ийм мэдрэмж төрнө вэ? Энэ хүү миний заяаны хань юм байхдаа. Хэдий ийм боломж байгаа ч гэсэн яг баталгаатай гэсэн үг биш. Яахав, гэхдээ энэ хүү үнэхээр миний заяаны хань мөн бол их сайхан хэрэг байна. Ингэж бодож байхдаа би хүүгийн  толгойг зөөлөн илбэлээ. Миний чих өөрийн эрхгүй сортолзоно. Мөн түүний хайр татам царайг харахдаа инээмсэглэхээ больж чадсангүй. 

Гейл түүнийг амаараа дамжуулан хооллосон гэдгийг сонсоод би гайхахаасаа илүү атаархав. Гэхдээ зүгээрээ дараагийн удаа би түүнд эмийг нь өгөх болно. Тэр үеийг тэсэн ядан хүлээе.

Гейл нээх удалгүй уснаас гарч ирэв. Хүүгийн байдал давгүй харагдсан тул би түүнийг үлдээгээд Гейлтэй хамт оройн хоолоо идэхээр явлаа.

Гейлийн талаас

Доаг бид 2 Минцийн хийсэн шөлөөр оройн зоог барив. Хүүгийн маргаашийн хоолонд санаа зовж байгаа ч... Яахав цаг нь болохоор бодъё. 

Ai o ataeru kemono-tachi MGLWhere stories live. Discover now