Бүлэг 11: "Өөр ертөнц"

362 39 5
                                    

-Шинра Чикаюүки? Ямар хачин сонсогддог нэр вэ?
-Шинра нь овог харин Чикаюүки нь нэр байгаа юм. Эзэн минь та дуртайгаараа дуудаарай. 
-Ойголоо Чикаюүки. Чика гэж дуудвал зүгээр үү?

Японд байхад хүмүүс намайг Шинра эмч гэж дууддаг харин ээж аав хамт ажиллагсаддаа Чика эмч гэд дуудуулдаг байлаа. 

-Тиймээ бололгүй яахав эзэнтэн минь.
-Ахиад л эзэнтэн. Би чамд олон хэлсэн шүүдээ чи одоо боол байхаа больсон гэж. Би чиний эзэн биш, мөн чи дуулавартай байх ч албагүй. 
-Тэгвэл чи таныг яаж дуудвал зүгээр вэ?....
-Намайг Гейл гэдэг
-Ммм за Гейл-сан
-Боломжтой бол намайг зүгээр л Гейл гэж дуудахыг хүсч байна.
-Намайг ч бас. Надад  Доаглас-сан гэж дуудуулах эвгүй байна. 

Хэдий тэд ингэж хэлсэн ч хүндэтгэлгүйгээр тэднийг дуудах үнэхээр эвгүй байна. Учир нь би залуу хүнтэй ч тэр хөгшин хүнтэй ч тэр хүндэтгэлийн үгээр харьцдаг байсан болохоор. 

-Ү-үгүй дээ яаж чадах билээ. Гейл-сан болон Доаглас-саныг хүндэтгэлгүйгээр дуудах нь... Зүгээр л энэ хэвээр дуудаж болохгүй гэж үү? 
-Яахав одоохондоо зүгээр ч цагийн эрхэнд больчих байх гэж найдаж байна.  
-Тэгвэл Гейл -сан, Доаглас-сан ахин 1 удаа талархалаа илэрхийлэе 

Тэд нар руу харан инээмсэглэхийг хараад миний хоосон хөндий зүрх ямар нэг дулаан зүйлээр дүүрч буй мэдрэмж төрлөө. 

-Гэснээс Чика чи овогтой гэдэг чинь язгууртан гэсэн үг үү?

Доаглас-саны үгэнд хэрхэн хариу үзүүлэхээ мэдсэнгүй. Энэ ертөнцөд зөвхөн язгууртнууд л овогтой байдаг гэсэн үг үү? Яах вэ? Ямар нэг юм хэлэх ёстой. Юу гэх вэ?

-Нөгөө би боол болохоосоо өмнөх зүйлсийг сайн санахгүй байна. Санаж байгаа ганц зүйл минь Шинра гэх овог бололтой. 
-Чи санахгүй байна гэж үү? Чикагийн боол гэхэд соёлтой яриа, байгаа байдлыг нь хараад би ууг нь язгууртан гэж бодсон юмсан. Гэхдээ санахгүй байсан ч зүгээр дээ. 
-Тийм л дээ. Би ч бас чамайг Чика гэж дуудаж болох уу? Их сайхан сонсогдож байна. 
- Болно оо. Би ч бас таныг Минц-сан гэж дуудаж байя

Магадгүй миний нас тодорхойгүй, хүүхэд шиг харагдаж байгаа болохоор биеэ авч явж байгаа байдал минь инээдтэй байгаа байх л даа. 

-Чика Холбоонд бүртүүлж иргэний бүртгэл хийлгээд мэдээллээ харж болно ш дээ. Хувь хүний өөрийнх нь мэдэхгүй мэдээлэл ч гэсэн байдаг ш дээ. Тэ?
-Тийм шдээ. Уучлаарай Минц чи бэлтгээд өгөхгүй биз?
-Болно оо. Бүх зүйл бэлэн.

Ai o ataeru kemono-tachi MGLWhere stories live. Discover now