Бүлэг 8: "Угаалгын өрөөнд"

481 53 5
                                    

Тэр намайг өргөж гал зууханд авчрав. Харин энэ удаа би Доагласын өвөр дээр суун хооллох боллоо. Бидний биеийн хэмжээ хэтэрхий өөр болохоор тэр хүүхдээ хооллож байгаа аав шиг л харагдна.

-Өө ахлахаа... Би ч бас чамайг өвөр дээрээ суулгамаар л байна.
-Чадахгүй гэдэг нь ичмээр байна. Гэхдээ ГЕЙЛ бид 2 ярилцсан юм л даа. Ээлжилнэ ээ гэж!
-Үнэн бол Доаг чамд хүүг өгөхгүй гэдэг л байна даа.

Хөөе, арай би өөр хүний өвөр дээр сууж хооллох юм биш биз? Гар минь хугарсан л даа. Гэхдээ эдгэрсэн ч эзэн хүсвэл би эсэргүүцэж чадахгүй л дээ.

-Өнөөдрийн меню бол сүүн талхтай будаа. Хүү бяслаг идэж чадах болов уу? Энэ бол эмийн ургамал, ногоотой Дакудэгийн шөл(? үнэхээр юуг нь мэдэхгүй байна. Яг ингээд биччихсэн байсан). Одоо хөрчихсөн гэж бодож байна, би хэрчмүүд нь хэтэрхий том гэж бодоод жижиглээд чихэрлэг соусыг тавиж амтлах гэж оролдсон болохоор махыг нимгэн зүсэж хийсэн. Хэрэв идэж чадахаар бол туршаад үзээрэй
-Бидний хоолыг хүртэл бэлдэж өгч байгаад чинь баярлалаа.
-Ингэх нь энгийн л зүйл шдээ.

Нүдний өмнө мах гаргаад галд шаран соус хийлээ. Мах харснаас хойш хэдэн жил болоо вэ?

Бүх хоолоо ширээнд залахад үнэр нь хамарт хүрээд ходоодыг минь ажилуулна.

-За хоолоо идэцгээе

Яг өглөө яаж хийсэн шиг Доаглас намайг халбага дүүрэн хоолоор ахин дахин хооллоно. харин би дуулгавартай зажилж залгина. Энэ үнэхээр сайхан амттай юм.

Талх будаа нь амтлагчийн амттай, амтлагч нь сүү, бяслагны амттай зохицжээ. Хэрчсэн мах. Хэдэн жил ч идээгүй юм бэ дээ. Юуны мах гэдгийг нь мэдэхгүй ч амандаа хийн зажилахад шүүс нь амтагдан, соус шүүс хоёрын тэнцвэр төгс таарч үнэхээр амттай болж.

(Би хоолны тулаан орчуулаад байна уу? Тогоочын тэмдэглэл шиг л их юм байхын)

Урд минь тавьсан бүгдийг идэж дуусгах хүндрэлтэй ч хоол үлдээх нь үл хүндэтгэсэн хэрэг. Тэгсэн ч гэдэс минь хагарах нь.

Доаглас намайг идэж дууссаныг мэдээд урдаа тавагтай хоолнууд овоолсоор миний идснээс 2 дахин их хоолыг хормын дотор идчихэв. Эзэн ч бас ижил хэмжээгээр идэх ба Минц-сан талхыг будаатай холин идэж байна.

-Тэр бага идэх юм аа
-Ууг нь өсөх нас нь даа. Би илүү идүүлэхийг хүсдэг ч тэр ерөөсөө иддэггүй.
-Тэр бидний иддэг шиг их идэхгүй л дээ, гэхдээ одоо идэж байгаагаасаа 2 дахин их идэх хэрэгтэй.

Ai o ataeru kemono-tachi MGLWhere stories live. Discover now