Бүлэг 10: "Хараалыг арилгав"

355 46 5
                                    

Бидний байх байдал нэг л зэврүүн болж өөрчлөгдөнө. Магадгүй энэ дэлгүүр аюултай болохоор уу? 

Доаглас эхлэн хаалгыг онгойлгон орж дараа нь багш орлоо. 

-Би байна
-Өө энэ чинь Холбооны тэргүүн үү дээ? Ийм газар ирэх нь яасан ховор үзэгдэл вэ? Ямар нэг зүйл худалдаж авах гээ юу?

Дэлгүүрт нүдний шил зүүсэн нас тогтсон тайван байрын өвгөн байх ба түүний нуруун дээр сарьсан багваахайн бололтой далавч тодоос тод үзэгднэ. 

-Би шидийн хэрэгслийн тухай асуух гэж ирсэн юм. Таны мэдлэг хангалттай гэж бодоод энд ирсэн нь энэ. 
-Өө бололгүй яахав. Нарийн ширийнийг илүү дэлгэрэнгүй яриач
-Та боолын хараалтай хүзүүвчийг хэрхэн тайлахыг мэдэх үү?
-Шившлэгтэй хүзүүвч үү.. мэдэлгүй яахав. 
-Бурхандаа баярлалаа. Хэвэр та хараалыг арилгаж чадах бол яг одоо чадах уу? 
-Аан одоо гэж... Гэйлийн тэвэрч яваа нэгэн үү? 
-Би түүнийг худалдаж авсан юм. Харин тэд энэ хүзүүвчээр түүний үг хэлэхийг хорьчихож. 
-Би ойлгож байна аа. Эхлээд ямархуу эд болохыг нь харж болох уу?

Ноён Малдо гэх энэ дэлгүүрийн эзэн над руу дөхөн хүзүүнд минь байх металл хүзүүвчийг харав. Тэгээд тэр амандаа ямар нэг зүйл бувтанахад хүзүүвч гялтнанаж байгаад болилоо. 

-Маш олон шившлэг нэг дор хийгдсэн байна. Дуулгавартай байлгах. амиа хорлохыг хориглох, ярихыг хориглох гээд олон зүйлс байна. 
-Тэгэхээр та чадах уу?
-Тийм ээ асуудалгүй. Та 2т боолын гэрээ нь байна уу? 
-Энэ байна. 

Эзэн ноён Малдод хуумил илгэн цаас өглөө. 

-Хмм. Ойлгомжтой. Энэ хүү хүний овогийн секс боол байх нь. Тиймээс л их хатуу нарийн шившлэгүдийг хийж л дээ. 
-Жаахан хурдлаж болох уу?
-Өө тэгэлгүй дээ хүзүүвчийг тайлах нь нэн тэргүүнд. Боолоос чөлөөлөхийн тулд эзнийх нь хэдэн дусал цус хэрэгтэй, гэрээн дээр дусаах ёстой юм. 
-Болно оо

Эзэн ноён Малдогоос хутга аван эргэлзэлгүйгээр ирийг нь эрхий хуруунийхаа өндгөн дээгүүр гүйлгэв. Цус бөнжигнөн хуруунаас нь урсан гэрээнд шингэнэ.  Миний төлөө ийм зүйл хийж байна гэхээр л харамсал мөн гэмшил төрнө. ТИймээс би түүний цус урсах хурууг нь долоон цусыг нь тогтоохыг хичээлээ. 

-Санаа зоволтгүй дээ. Энэ зүгээр л жаахан шалбархай
-Тч, Гэйл зүгээр дээ. 
-За би хараалыг арилгаж эхэллээ шүү. 

Малдо гэрээг гартаа бариад шившлэг бололтой хэллэг шившиж байтал Па-Түн! гэх дуу гарч хүзүүг минь барих металл 2 хэсэг болон салж унав. 

Ai o ataeru kemono-tachi MGLWhere stories live. Discover now