Бүлэг 2 "Би худалдагдсан"

586 55 0
                                    

Би зөв сонссон эсэхдээ эргэлзлээ. Нүүр минь нүүр гэхээргүй хавдаж, бие минь хаа сайгүй гэмтээд, өөрөө хэлэх хэцүү ч би зүгээр л нэг эвдэрхий тоглоом болчихсон шүү дээ. Мөн би биеийн хүч муу тул хөдөлмөрийн боол болж чадахгүй, одоогийн бие минь секс боол ч болж чадахааргүй болсон. Намайг худалдаж авна гэсэн хүн боолын наймаачин 2 хэсэг хэлэлцээд намайг авахаар болж торноос минь гаргаад тэр хүнд хүлээлгэн өглөө. 

-Эрхэмээ энэ бол боолын гэрээ. Та үүнийг авна гэдэгтээ итгэлтэй байна уу? Энэ удаан амьдрахгүй л байх даа. Би буцаахгүй ш дээ. Тэгсэн ч зүгээр гэж үү? Хөөш чи!! Шинэ эзэнтэйгээ мэндлээч!!! 

Наймаачин намайг авсан хүн- үгүй ээ одоо эзэн, миний шинэ эзэн рүү араас минь түлхэв. Гэсэн хэдий ч, биед минь хүч үлдээгүй мөн гэмтсэн хөлнөөсөө болоод би шинэ эзнийхээ өмнө сөхрөн уналаа. Арчаагүй юм... Би ахиад л шийтгүүлнэ дээ... хэдий бие минь чичирч байсан ч би түүний урд өвдөглөн толгойгоо газар хүртэл бөхийн ёслов. Харин эзэн минь намайг зөөлнөөр нэг гар дээрээ өргөөд бидний байсан газрын нэг ч үг хэлэлгүй орхилоо. 

Тэр намайг ганц гар дээрээ өргөхийг хараад би гайхсан ч эзэн боолдоо ийм сайхан хандаж болохгүй биздээ. Тиймээс би эзнээсээ намайг хурдан буулгахыг өрөвдөлтэйгөөр гуйлаа. 

Гэсэн ч тэр "Гэмтчихсэн байхдаа алхах хэцүү шүү дээ. Тиймээс зүгээр байж бай" хэмээв. Энэ үг нь намайг их гайхахад хүргэнэ. Үүний хажуугаар тэр намайг өргөх байрлалаа өөрчлөн гүнжийн хэв маягаар тэврэв. 

Би чимээгүй байхаар шийдлээ. Хэрэв хамаагүй үйлдэл гаргавал эзний минь энэ сайхан ааш үргэчихнэ гэж би айж байна. 

Хэдий эзэн минь намайг өргөн явж байгаа ч яагаад түүний нэг хөлийн чимээ сонсогдохгүй байна. Энэ яг л тэр хөлөө чирч алхаад байгаа юм шиг... Эзэн намайг эвтэйхэн авч явахыг хичээж байгаа ч тэнхээ байхгүй учираас би хэд хэдэн удаа унах шахлаа. Гэхдээ би яаж ийгээд аргалж чадсан. 

Шатаар хэд алхах шиг болоод хаалга онгойх дуу гарах хүртэл тэр намайг тэвэрсэн чигээр хэсэг алхав. Эзнийг ороход байшинд хэн нэгэн их чанга дуу гаргалаа.

-Өө Гейл, Гэртээ тавтай мо... Байз чи юу аваад ирэв?
-Аан би сая худалдаж авсан юм. 
-...Хүлээ Юу!?... Чи.. Чи боол худалдаж аваа юу?
-Тэгсээн
-Юу? Яагаад? Ямартай ч энэ тухай дараа ярья. Чи хэдий болтол наадхаа өргөж зогсох гээв. Буулгачих.

Өөр нэг эр эзэнтэй минь ярьсны дараа эзэн намайг доош нь зөөлөн буулгалаа. Уг нь ёсоор бол би мэндлэх ёстой ч би ярьж чадахгүй шүү дээ. Одоо бол ярих байтугай хөл дээрээ тогтох хүртэл хэцүү байна. Миний хийж чадах үлдсэн ганц зүйл нь сөхөрч мөргөх. Би шийтгүүлэхдээ бэлдэн сөхөрч байхдаа өөрийн тамирыг тасарч байгааг мэдэрч байлаа. Төгсгөлд нь би ухаан балартлаа. 

Ai o ataeru kemono-tachi MGLTempat cerita menjadi hidup. Temukan sekarang