XXVIII

207 28 7
                                    

Өргөөнд байх хугацаанд Гуанхэн залуу ноён болон Хаан хоёр л бие биелүү харц шидлэн цай уух аж.

Жуан бага хатан " Мэй! Дахиад цай авч ир! "

Хаан " Үгүй ээ болсон. Чи ширээнд суулдаа. Гуанхэнээа цэрвэх хэрэггүй ээ миний дүү шүү дээ. " гэж тайван хэлэх ч цаанаа л хоолойны өнгөнөөс нь ууртайгаа байгаа нь мэдэгдэж байв.

Гуанхэн " Юу гэж надаас Жуан бага хатан цэрвэх билээ. Бид хоёр чинь хааяа хааяахан таардаг танилууд шүү дээ. Би баруун гарын улс руу явах гэж байгаагаа Жуан бага хатанд хэлэхгүй бол болохгүй байх гээд өргөөнд нь иртэл таныг байна гэж санасангүй шүү. Ингэхэд 4-р гэг сайн уу? Сүүлд дахиад алга болоогүй биз?  " гэж надаас асуухад хаантаны инээмсэглэл алга болов. Заавал ингэж асуух шаардлага байсан гэж үү?

Жуан бага хатан " Дахиж алга болоогүй ээ та бүү санаа зов. " гэж арай ядан хэлэв.
Хаан " Юу? Юнму алга болсон гэж үү? Энэ тухайд би яагаад мэдээгүй юм бэ? " гэж над луу ширүүн харав.

Жуан бага хатан " Нээх ноцтой зүйл болоогүй болохоор хэлээд хэрэггүй гэж бодсон юм. Намайг өршөөж хайрла. "
Гуанхэн " Таны төрийн хэрэг чухал байхад хүүхэд төдийхөн юу ч биш биздээ. Өмнөх 1-р агь 1-р гэг хоёрын хэргийг мартаа юу? Энэ улсын хаан хүнд гэр бүл нь үргэлж хоёр дугаарт шүү дээ. Жуан бага хатан минь та хүүхдүүдээ сайн харахгүй бол болохгүй шүү дээ. Энэ чинь ордон шүү дээ хэнд ч битгий итгэ энийг хэзээ ч бүү март! " гэж хэлэхэд хаантан үйлдэл хийвэл Гуанхэн залуу ноёныг цаазаар авахад ч бэлэн харцаар харж байв.

Гуанхэн " Жуан бага хатантаан уучилтийг хүлээж авлаа мөн цайгаар дайлсанд баярлалаа. Миний бие ингээд явъя даа. " гэээд шууд л өргөөг орхиод гарчихав.

Одоо хаантанд ойртож үл чадна.
Хаан " Би ингээд явлаа. " гээд шууд л өргөөнөөс гарав. Нэг л хоосон мэдрэмж.

=====================≠≠≠

Чэнь татвар " Хаантан сая нилээн ууртай надтай зөрлөө. Хариу ч мэнд асуухгүй танай өргөөнөөс гарсан бололтой. " гэж эгч минь орж ирэв.

Жуан бага хатан " Тиймээ. Уур гэдэг үг төдийхөнд бадарч Дараах үйлдэлээ ч умартан бачууран өргөөнөөс гарсан. Гуанхэн залуу ноён Хаантан хоёр тийм ч сайхан харилцаатай хүмүүс биш бололтой. Яг л гал ус хоёр шиг харшилдах юм. "

Чэнь татвар " Гуанхэн залуу ноён ч бас ирсэн хэрэг үү? " гэхэд би зүгээр л толгой дохив.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Тэр өдөр Гуанхэн залуу ноён болон Юүкэй жанжин нар Баруун гарын улс дахь бослогыг дарахаар явж аль хэлийнээ 4 жил өргөрчээ. Энэ хугацаанд би дахин нярайлж 7-р гэгийг эрүүл саруул төрүүлсэн энэ.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 20, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

[ Амирлангуй Хатан ] Where stories live. Discover now