XVI

168 29 3
                                    

Улирал өөрчлөгдөж хорвоо дэлхийг цагаан өнгө нөмөрсөн байв. Бүгд хувцасаа зузаалж өргөөндөө зуух оруулан аль болох дулаахан байхыг хичээх болов. Дотоод ордонд Иэхэнара бага хатнаас хойш чимээгүй байгаа ч бас бус татварууд шинээр ирж нилээн хэл амтай байгааг хэлэх үү. Хаантан ч ажил ихтэй болохоор долоо хоногтоо нэг л удаа дотоод ордонд зочилж ирнэ. Үйлчилсэн бүсгүй нь бусад хатдын хажууд нилээд өөртөө бардсан аятай байх нь элбэг харагдах боллоо.

Циү татвар " Эгчээ би ирлээ. " гэж ордонд ирээд удаагүй байгаа татвар орж ирэв. Тэр бол Чусон хүн мөн тэрбээр хацар гоо тул хаантан удаачгүй Циү татвар хэргэмийг өгсөн. Тэр бусдыг бодвол шулуун үг яриатай сэргэлэн бүсгүй.

Жуан бага хатан " Эрт ирлээ шүү. Ордонд дасаж чадаж байна уу? Өөрийн ордны татваруудтай эвтэй байгаа биз? " Хаантан ойрд Циү татвар дээр зочилж байгаа тул бусад татварууд нүд үзүүрлээд байгаа нь анзаарагдсан. Тэр зүгээр л тоохгүй өнгөрөөж байгаа байх. Хаантан ч Циү татвард нилээн анхаарал тавьж торго дурдан илгээсэнд Юү эрхэм татвар хатуу хандаж байгаа биз. Тиймээс л өргөөнөөсөө дөлөөд байгаа нь илт. Хар үүрээр миний ордны үүдэнд ирчихсэн зогсож байдаг.

Циү татвар " Тиймээ. Бусад татваруудтай эвтэй байгаа. " хэмээн нүүрэндээ инээмсэглэл тодруулж байгаа ч тэрнийг гунигтай байгаа нь мэдэгдэж байна.

Жуан бага хатан " Би Чэнь татвар дээр очиж цай уух гэж байлаа. Чамд төвөг удахгүй бол хамт явах уу? "

Циү татвар " Юу гэж төвөг удах билээ. Би танд хань болоод цуг явъя." Тэр Юү эрхэм татварын өргөөнд амьдарч байгаа. Юү эрхэм татвар үнэхээрийн ёжтой үгтэй өөрөөс доогуур хэргэм зэрэгтэй хүнд их дээрэнгүй ханддаг нэгэн.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Хаантан төв ордонд сайд , түшмэлүүдээ дуудан хуралдаж байгаа нь энэ билээ.

" Хаантан минь Баруун гарын хаант улс бидэнд бууж өгөн манайд дагаар орохоо мэдэгдсэн билээ. " гэж хаантаны баруун гар гэхэд хэлсдэхгүй Шиао Дэжүн баярлангуй хэлэх аж.

" Тийм шүү. Бид их чармайсан тул бидэнд бууж өгөхгүй гээд яах билээ. Манай жанжид баатарууд эрэмгий байгаад юм. " харин энэ хүн бол гадаад харилцааны сайд Лиү Янян байсан юм.

" Одоо манай их цэрэг эх нутгийн зүг ирж байгаа байх. Хаантаны нэр мандан бадраг. " гэж ордны харуул хамгаалалт хариуцдаг хаантаны итгэлт хамгаалагч Вон Юүкэй инээд алдан хэлэх нь тэр.

[ Амирлангуй Хатан ] Dove le storie prendono vita. Scoprilo ora