IV

231 33 2
                                    

Шуши " Авхай хаантан танд тэр хүлгийг өгөхөөс гадна , үнэхээр их торго дурдан , алт эрдэнэ өгсөн нь хаан танд онцгой хандаж байгаагийн шинж байх тиймээ "

Амирлангуй " Би ч итгээгүй , магад хаантан надад өгөөмөр хандсан байх , гэхдээ надад энэ алт эрдэнэс хэрэггүй ээ! Эднийг туслахуудад бүгдэнд нь хувааж тарааж өг "

Шуши " Гэхдээ яагаад тарааж өгнө гэж тэгвэл та хааны хайрыг үл хүндэтгэж байгаа хэрэг юм биш үү? "
Амирлангуй " Миний хэлснээр хий, би ядраад байна "

Шуши " За таны хэлснээр хийе "

Өнөөдөр үнэхээр ядарч байгаа тул амрах гэтэл нэг бодол нойрыг минь үргээж орхисон юм. Тэнгэр өөд хархад Сарнаас бусдаар түнэр харанхуй юм. Би тэнгэрт одод гялтагнан гэрэлтэхийг харах дуртай байтал энд од алга .

Амирлангуй " онцгүй юм бэ? "

" Юу онцгүй гэж? " гэж нэг эрэгтэй хүн дуугарахад цочсондоо огол хайраж золтой л сууж байсан сандалаасаа унах аа шахав.

Амирлангуй " Хаантан та энд юу хийж байгаа юм ? Ирсэн бол дуу чимээгүй гаргахгүй дээ. " босож мэндлэх гэтэл буцаж суулгаад хажууд Шушигийн хураахаа мартсан сандал дээр суух нь тэр.

Хаан " Чамайг дахиж цочоочих байх гээд чимээгүй орж ирсэн юм харин тэгсэн эсрэгээрээ юм болно гэж санасангүй. Харанхуй болж байхад унтахгүй юу хийж байсан юм? "

Амирлангуй " Од харах гэсэн боловч энд од байдаггүй юм байна , тэгээд л сар харж байна " гэхэд дуу минь өөрийн эрхгүй намсаж байсан юм.

Хаан " Би багадаа танай монголд Хаан аавтай хамт очиж байсан юм, Тэнд одод их үзэсгэлэнтэй харагдаж байсныг тод санаж , Яг чиний нүд шиг "
Тэрний уруул минийх дээр буусан нь , Зүрх минь хэмнэлээ алдаж байна. Энэ бол миний анхны үнсэлт байсан юм.

Уруулаа салгах үед миний хацар улайчихсан байсанд Хаан инээж орхисон юм.
Хаан " одоо орцгооё чи даарлаа " . Энэ өдөр би охин биеээ түүнд өгсөн юм. Миний анхны эр миний хайртай залуу.

Өглөөний нар мандаж , шувуудын жиргээ дуулдах үед нүдээ нээв. Ганцаараа бололтой.

Шуши " авхай хаантан түрүүхэн явсан , та одоо босож зоогоо барих тун , бас хаантан таныг өдөр Яну цэцэрлэгт ирж цай уухыг захиад явсан. "

Амирлангуй " тийм байхнээ. " хаан гэдэг ч үнэхээр завгүй байх юм аа.

Ордоноос гарсан дахин нэг удаа.
Үргэлжилсэн урт замаар явж байхад цаанаас нэгэн татвар бололтой нэг сүйх дээр эхэмсэг эмэгтэйн нааш ойртож байв.

[ Амирлангуй Хатан ] Where stories live. Discover now